Чагтлагдсан сэдэв: ВЕНЕСУЭЛИЙН СОНГУУЛИЙН ҮЙМЭЭН

Венесуэлийн үндсэн хуулийг шинээр бичих бүтэц бий болгох сонгуулийн үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал үүсч, хүний амь эрсдээд байна. Венесуэлд олон сарын турш үргэлжилж буй хямралаас шалтгаалан Венесуэлийн Засгийн газар Үндсэн хуулийг шинээр зохиох 537 гишүүнтэй Үндсэн хуулийн ассамблей байгуулах сонгууль явуулахаар болсон билээ.

Венесуэлийн улс төр дэх сөрөг хүчнүүдийн эвсэл “Ардчиллын Нэгдсэн хүрээлэл” энэ санал асуулгыг “Дарангуйлал руу явах зам” хэмээн тодорхойлж, эсэргүүцлээ илэрхийлэн байнгын жагсаал зохион байгуулж байна. Сөрөг хүчнийхэн энэ сонгуулийг ашиглан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үндсэн хуулийг өөрчлөх замаар эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээж байгаа гэж мэдэгдсэн. Тэд жагсаалынхаа үеэр “Дарангуйлалд үгүй гэж хэлье” хэмээн уриа, лоозон барьж байв.

Үндсэн хуулийг шинээр бичих санал Венесуэлчүүдийн олонхи дэмжихгүй байгаа аж. Нэгэн судалгаагаар Венесуэлчүүдийн 70 орчим хувь нь үндсэн хуулийг шинээр бичихийг дэмжихгүй байгаа хэмээн дүгнэжээ. Зөвхөн Венесуэлийн ард түмэн энэ сонгуулийг эсэргүүцээд зогсоогүй дэлхийн олон орнууд Венесуэлийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд байна.

Ерөнхийлөгч Мадуро энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхийг дэлхийн улс орнуудад уриалан “Бид террорист, хүчирхийлэгч гэмт хэрэгтнүүдэд хүлээцтэй хандсаар ирсэн. Дэлхий улс орнууд манай улсад туслахаар гараа сунгана гэж найдаж байна.” хэмээн мэдэгдсэн. Гэвч Америк тивийн олон орон, Евро парламент энэ сонгуулийг хүлээн зөвшөөрч, дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Цаашлаад АНУ-ын Засгийн газар Венесуэлийн газрын тосны салбарт хориг тогтоохоор судалж буй тухайгаа мэдэгдлээ.

Сонгуулийг зохион байгуулагчид 8,1 сая хүн буюу нийт сонгогчдын 41,53% нь саналаа өгсөн гэж мэдээллэсэн бол сөрөг хүчнийхэн 2,4 сая хүн санал өгсөн гэж байв. Венесуэлийн Сонгуулийн Үндэсний зөвлөл сонгуулийн дүнг зарлан шинэ Үндсэн хуулийн ассамблейн бүрэн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Энэ сонгуулиас үүдэн Венесуэлийн сөрөг хүчнийхэн парламент дахь олонхийн суудлаа алдаад байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг тууштай тэмцсээр байна.

Жиргээчид Венесуэлд болж буй үйл явдлын талаар #Venezuela гэсэн хаштагтай жиргэж байна.

Adriana Boersner “Өнөөдөр Венесуэлд: 16 хүн амиа алдсан. Засгийн газар ‘Бид энх тунх амьдарч байна’ гэв. Цэргийнхэн ‘амиа алдсан хүмүүстэй бид холбоогүй’ гэж мэдэгдэж байна.” хэмээн жиргэжээ.

The Reagan Battalion Венесуэлд хуурамч сахалтай мэргэн бууч энгийн иргэд рүү гал нээж буй зэргийг жиргэжээ.

Laura Machado Венесуэлийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн улсуудын харуулж байна. Швейцар, АНУ, Колумб, Перу, Мексик, Канад, Панам, Аргентин зэрэг улсууд болон Евро парламент эсэргүүцлээ илэрхийлжээ.

Antonio Mora “2,4 сая хүн л саналаа өгчээ. Энэ нь санал өгөх эрхтэй сонгогчдын 12%-тай тэнцэнэ. Дарангуйлагчид илүү их хэмжээтэй тоо бодож олно.” гэв.

НҮБ дэх АНУ-ын Элчин сайд Nikki Haley “Мадурогийн дүр эсгэсэн сонгууль бол дарангуйлалд хүрэх бас нэг алхам. Бид хууль ёсны биш Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй. Венесуэлийн ард түмэн, ардчилал ялах болно.” гэжээ.

Америкийн улс төр судлаач Ian Bremmer “АНУ Венесуэлээс газрын тос импортлохоо зогсоох хэрэгтэй. Мадурогийн дэглэмийг унагаахын тулд дефолт руу түлхэх хэрэгтэй.” гэв.

Канадын Гадаад хэргийн сайд Кристия Фрийланд “Венесуэлийн Засгийн газрыг бүх улс төрийн хоригдолуудыг суллаж, Венесуэлчүүдийн үндсэн хуулийн эрхийг сэргээж, дараагийн сонгуулийн товыг зарлахыг” уриалжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4676

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%