Чагтлагдсан сэдэв: АНУ АФГАНИСТАН ДАХЬ ЦЭРГИЙН ТООГОО НЭМЭГДҮҮЛНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Афганистан дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт АНУ-ын цэргийн Ерөнхий командлагчийн хувьд албан ёсны мэдэгдэл хийхдээ стратегиа танилцуулсан юм. Яг хичнээн цэрэг илгээх тухай Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдээгүй. Гэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жэймс Маттис одоо Афганистанд байгаа 8,400 цэрэг дээр нэмж 4,000 цэрэг илгээхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа өмнө АНУ Афганистанаас цэргээ гаргах ёстой гэж мэдэгдэж байсан. Гэвч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр байр сууриа өөрчилж Афганистаны дайныг амжилттай дуусгах ёстой гэж байсан юм.

Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт танилцуулсан илтгэлдээ “Бид Афганистаны төр улсыг сэргээх гэж оролдохгүй. Харин террористуудыг устгана.” гэжээ.

Афганистаны террорист бүлэглэл Талибан Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлд хариу болгож “Хэрвээ АНУ Афганистанаас цэргээ гаргахгүй бол удахгүй Афганистан 21-р зууны дэлхийн супер хүчний бас нэг булш болно.” гэсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр АНУ Афганистанд 17 жилийн турш дайтахдаа 841 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд 2,403 албан хаагчаа алдсан аж. Олон жилийн турш байлдсан ч өдийг хүртэл Афганистанд байрласан террорист бүлэглэлүүдийг устгаагүй, их хэмжээний мөнгө зарцуулсан, олон цэргээ алдсан зэрэг нь Афганистан дахь АНУ-ын дайныг шүүмжлэх шалтгаан болдог.

Жиргээчид Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдлийн талаар #Afghanistan гэсэн хаштагтай жиргэж байна.

Steven Mazie “Трамп хэлэхдээ Афганистан болон Пакистан Америкт терроризмын аюул учруулж байна гэжээ. Сонирхолтой нь түүний визний хоригт аль ч улс нь багтаагүй.” гэв.

АНУ-ын улс төр судлаач Ian Bremmer “Хэрвээ гадаад бодлогодоо амжилт олохыг хүсч байвал Афганистанаас хол байсан нь дээр.” гэжээ.

Stefan Molyneux “АНУ Афганистан руу довтлох үед төрсөн хүүхэд дараа жил цэргийн албанд элсэж, тэнд амиа алдаж магадгүй.” хэмээн жиргэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон: Энх тайван, тогтвортой байдлыг тогтооход Энэтхэг чухал хамтрагч байна. Энэтхэг Афганистаныг дэмжихийг бид таатай хүлээж авна.” гэж мэдэгдсэн байна.

Олон улсын харилцаа судлаач Sergey Radchenko “Сонирхолтой факт: Хамгийн сүүлд 1980-аад оны дундуур Афганистаны дайнд Зөвлөлтүүд Энэтхэгийн тусламжийг авах гэж оролдсон. Гэвч бүтээгүй.” гэсэн байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4982

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%