Чагтлагдсан сэдэв: 'ЧИНГИС ХААН' БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ АНИМЭЙШН КИНОНЫ ТРЭЙЛЭР ЦАЦАГДЛАА

"Ocean Pictures" студи "Чингис хаан" бүрэн хэмжээний анимэйшн киноны трэйлэрээ танилцууллаа. 

"Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэн бүтээсэн уг киног 5 жилийн хугацаанд бүтээж, үзэгчдэд хүргэх гэж байна. Киноны зохиолыг "монгол хүн бичиж найруулсан бөгөөд анимэйшны дуу хөгжим, ая зэрэг нь цэвэр монгол өнгө аяс болох морин хуур, хөөмийн ая, ятгын эгшгийг шингээж, монгол дуу оруулалт хийсэн” гэж танилцуулгадаа дурджээ.

2016 оны 10-р сарын 31-нд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр киноны тизер трэйлэрийг (teaser trailer) танилцуулж байсан. Харин энэ удаа киноны бүрэн трэйлэрийг олон нийтэд хүргэж байгаа аж.

"Ocean Pictures" студи киноны трэйлэрийг танилцуулахдаа:

“Энэхүү бүтээл нь Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хослосон бүрэн хэмжээний анхны анимэйшн юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор үзэгч та бүхэндээ өргөн барьж байна.” гэж мэдэгджээ.

Киноны албан ёсны нээлтийн хугацааг зарлаагүй бөгөөд тун удахгүй үзэгчдэд сонордуулна гэжээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5582

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%