Жиюжицүгийн азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

 Жиюжицүгийн азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 8,9,10 ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд  манай баг тамирчид энэ жил 8 дахь удаагаа оролцож байгаа юм. 

Энэ удаагийн тэмцээнд манай баг тамирчид нийт 4 алт 3 мөнгө 2 хүрэл медал хүртжээ.  Тухайлбал Хөх бүсний төрөлд Ж.Амартүвшин нэмэх 100 кг-ийн жинд алт Т.Отгонзаяа эмэгтэйчүүдийн хасах 77 кг -ийн жинд Мөнгө, Опен алт, Б.Сайнжаргал эмэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд хүрэл медал,  Цагаан бүсний төрөлд Н.Хүрэлбаатар 82 кг-ийн жинд Алтан медал, М.Бат-Ирээдүй 70 кг ийн жинд Хүрэл медал, С.Жиенхаан хасах зуун кг-ийн жинд алтан медал тус тус  хүртсэн байна.

 Түүнчлэн насанд хүрэгчдийн цагаан бүсний төрөлд 94 кг-ийн жинд Х.Мөнхмандах мөнгөн медал Т.Үйтүмэн нэмэх 100 кг-ийн жинд мөнгөн медал хүртсэнээр Монголын жиюжицүгийн холбооны баг тамирчид тэмцээнээ амжилттай өндөрлүүлжээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%