Удирдагчид нь моралтай улс орон хөгждөг №6: Дубайн хөгжлийн түүхээс

Дэлхийн нийт краны 25 хувь нь Дубайд ажиллаж байна гэж дэлхийн хэвлэл мэдээллээс уншиж байсан. 1990-ээд оны дунд үед нефть, байгалийн хийн нөөц нь барагдсан Дубайн Эмират 2020 он хүртэлх үндэсний хөгжлийн стратегиа боловсруулж, хөгжлийн зураг төсөл, хөрөнгө оруулалтын сангуудыг дотоод, гадаад талуудын оролцоотой цогц хэлбэрээр үүсгэн байгуулж, 2001 онд 42 чиглэлийн дэлхийн тэргүүлэх мэдлэгийн кластерүүд 72,000 барилгыг нэг л өдрийн доторт нэгэн зэрэг элсэн цөлд эхлүүлж байсан түүхтэй.

Дубай хүн төрөлхтний түүхэнд хөгжлийг “түлхүүр гардуулах” загвараар шийдвэрлэсэн анхдагч орон болохоос гадна хөгжлийг “түлхүүр гардуулах” нөхцлөөр шийдэж болдгийг харуулж, МЕГА /олон төрлийн кластерийг нэгэн зэрэг хөгжүүлэхийг хэлнэ/ хөгжлийн загвар гэгчийг зөвхөн цаасанд буулгах бус, жинхэнэ утгаар нь бүх дэлхийн хүн төрөлхтөнд бодит амьдралд бүтээж харуулсан.

“Түлхүүр гардуулах” загвар гэдэг нь хөгжлийн стратеги, зураг төслийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын иж бүрэн сан, бүтээн байгуулалтын инженерчлэлийн компани, менежментийн компани зэрэг тал талын үүрэг чиглэлтэй бүхий багийг иж бүрнээр нь бүрдүүлж, 42 төрлийн аж үйлдвэрийн кластеруудийг нэг дор бүтээн байгуулахыг хэлдэг байх нь. Үүнийг үүсгэхдээ татваргүй, чөлөөт бүсийн статусыг 42 төрлийн кластерт хэрэгжүүлснээр дэлхийн хөрөнгө оруулагчид ямар ч татваргүй “татварын диваажин” байна гэж тэнд цуглан, Дубай хот өөрсдөөсөө ямар ч хөрөнгө мөнгө заралгүйгээр өөрийн хөгжлийн асуудлаа шийдсэн байна.

Дубайн хөгжлийн эхэн үед авилгалын хэрэг гарч байсан ч цаг тухай бүрт нь хатуу арга хэмжээ авч чадснаар авилгалаас ангид орон болсон байна. 
Дубай хөгжлийнхөө явцад баримталсан голлох зарчимууд нь:

1. Дэлхийн хөрөнгө оруулагчид амжилтад хүрсэн үед л Дубай хөгжлийн диваажин болно гэсэн уриалга гаргасан.

2. Дубайн 42 төрлийн аж үйлдвэрийн кластерууд хөгжүүлэх ажилд “оролцогчид” салбар салбартаа дэлхийн хөгжил дэвшлийн түүчээлэгчид байх зарчмыг баримталсан.

Тухайлбал дэлхийд хамгийн нэр хүндтэй архитектур, барилга угсралт, ногоон хөгжил, зар сурталчилгаа ба пиар, консалтингийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк болон сангууд тэр ч бүү хэл дэлхийд алдар цуутай эрдэмтэд, туршлагатай инженер, менежер, эм сувилагчид хүртэл бүх л салбараас түүчээлэгчдийг татан оролцуулж, бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлж байсан бөгөөд бүтээн байгуулалтын дараах үйлчилгээ болон менежментийг тогтвортой явуулах нөхцлийг бүрэн цогцоор хангаж өгчээ.

Сахарын элсэн цөлд хэдэн тэмээтэй, түүнийхээ сүү, махаар хооллож явсан, хүн төрөлхтний түүхэнд ямар ч ул мөр үлдээгээгүй арабчууд яаж хүн төрөлхтний гайхамшгийг бүтээв гэх бодол шууд толгойд бууна. Ингээд Дубайн гайхамшгийг бүтээсэн Дубайн удирдагч Шейк Мухамедийн “Миний мөрөөдөл: Дэлхийн гайхамшгийг бүтээх тэмцээн дэх сорилтууд” (My Vision: Challenges in the Race for Excellence) гэдэг номонд “Үндэстний удирдагчийн хүсэл ямар агуу байна, ард түмний амьдрал тэр хэмжээгээр сайхан, харин удирдагч нь моралгүй бол улс орон, ард түмний доройтол ядуурал нүүрлэж байдаг” талаар тэрээр бичжээ. Удирдагчдын хүсэл, эрмэлзэл нь агуу, морал өндөртэй байснаар ард түмнээсээ төдий хэмжээний тэвчээр, хатуужил, хөдөлмөрч байхыг шаардах нөхцөл бүрэлдэх аж. Шейк Мухамед өөрийнхөө тойрон хүрээлэгч нартаа “Үндэсний удирдагчид моралаа алдвал, улс оронд хулгай дээрэм, завхрал, авилгал зэрэг муу муухай бүхэн хүчээ авч, тамын тогооны үлгэр адил болдог, хүн төрөлхтний түүхэн цаг үе дэх сургамжуудыг үргэлж санаж яв” хэмээн захидаг байна. Тэрээр мөн Арабын бүх түвшний удирдагчдад авилгалын эцсийн үр дүн нь иргэдийн амьдарлыг там болгож, хувьсгалын явцдаа үхэж үрэгддэг харин авилгал авсан эрх мэдэлтэн шоронгийн хадаас болж дуусахаас гадна түүхэнд үндэстний дайсан болж дуусдагийг анхааруулж байсан түүхтэй юм байна. Түүхэнд нь үлдсэн Арабын хаврын хувьсгал нь ард түмний амьдарлыг там болгосон Арабын орнуудын удирдагчдын “үйлийн үр” гэж тэрээр дүгнэсэн байна.

Дээрхтэй уялдан бодоход Монголын удирдагчид дэлхийг удирдах түвшний мэдлэггүй, ярихаас цаашлаагүй, ямар ч хатуужилгүй, хэн нэгний нөлөөнд автсан хулчгар байгааг өнөөдөр монгол хүн бүр харж байна. Эрх мэдлээ ашиглаад амархан баяжъя гэсэн эрмэлзэл нь амьдрах чадваргүй, мэдлэг боловсролгүй, моралгүй зэргээс үүдэлтэй байна. “Хуурамч” хүмүүс төрийг эзэлбэл авилга авдаг хулгайч нар төрдөг гэдгийг ойлгосон.

Лицензээр архи уудаг тухай

Дубайн удирдагчийн философид архи хэзээ ч хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирдаггүй гэсэн байна. Тиймээс ч Дубайд архи ууя гэвэл учир шалтгаанаа тоочиж, засгийн газарт хүртэл мэдүүлж, хичнээн хэмжээний согтууруулах ундааг тодорхойлсон ямар шалтгаанаар хэрэглэх тухайгаа мэдэгдэн, засгийн газраас лиценз авч байж архи олгодог тусгай дэлгүүрт очиж, яагаад архи уух болсноо дахин тайлбарласны эцэст архи худалдан авдаг ажээ. Зөвшөөрлийн лицензгүйгээр Дубайн уугуул иргэн архи уусан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хуулиар шийтгэгддэг байна.

Гадаадын иргэд 5-7 одтой зочид буудалд чөлөөтэй согтууруулах ундаа хэрэглэж болох ч нийтийн гудамж талбайд согтууруулах ундаа хэрэглэвэл эхний удаа 5.000 ам.доллараар торгуулж, давтан хэрэг үйлдвэл 10.000 ам доллар, гурав дахь удаагаа согтуугаар цагдаад баригдвал энэ улсад зорчих эрхийг нь үүрд хасах арга хэмжээ авдаг юм байна. Харин монголчууд бид ер нь Хятадын баяжү, Оросын водка орж ирэхээс өмнө спиртийн найрлага нь 6 градусаас хэтэрдэггүй нэрмэл архи, айргаа уудаг ард түмэн байсан. Монголчууд бид уг уламжлал, түүх соёлдоо “архичин” нэрт үндэстэн угаас биш юм. Монгол соёл, уламжлалаа дээдлэе гэж ярьдаг удирдагчид Дубайн жишгээр тусгай зөвшөөрлийн бичиг “лиценз”-ээр архи өгөх хууль гаргамаар юм.

Мэдлэгийн хотхоны талаар

1970-аад онд Английн клончлолоос чөлөөлөгдөн, тусгаар тогтнолоо олсон Арабын Эмиратын Нэгдсэн Улс тухайн цаг үедээ ерөнхий боловсролын ч сургуульгүй байжээ. Харин 2001 оноос “Мэдлэгийн Хотхон” нэртэй кластерийг хөгжүүлж, дэлхийн 70 гаруй их сургуулийн салбарыг өөрийн орондоо байгуулж чадсан. Арабын Эмратын залуучууд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших болсноор тэдний валютын нөөц гадагшаа урсах урсгалыг зогсоож тэр ч бүү хэл дээд боловсролыг экспортолдог орон болтлоо хөгжиж, үндэсний валютын нөөцийг нэмэгдүүлж чаджээ.

“Дунд давхарга баяртай” хөгжлийн стратеги

Дубай хөгжлийн стратегиа тодорхойлохдоо хөдөлмөрийн хүч цөөн шаардагддаг, дэлхийн өндөр орлоготой иргэдийн зах зээлийг сонгон аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн байна. “Дунд давхарга баяртай” хөгжлийн стратегийг яагаад боловсруулсан тухай лавшруулан сонирхоход:

Дунд давхарга гэж цалингаас цалингийн хооронд амьдардаг, амин хувиа хичээсэн, эрсдэл хүлээх чадваргүй, орлого нь хангалттай өндөр биш, даяарчилсан дэлхийд зохицох чадвар муутай учраас улс үндэстнийг дэлхийн засаглагч үндэстэн болгон төлөвшүүлэхэд нэг их ач холбогдолгүй нийгмийн давхрага байж. Иймд дэлхийн түүчээ орон болох гэсэн Дубайн хөгжлийн стратегит тохирохгүй байснаас, Дубайн хөгжлийг дунд давхаргад зориулан, төлөвлөж болохгүй гэсэн бодлого баримталжээ. Тиймээс Дубай дэлхийгээр дутахгүй, дэлхий Дубайгаар дутна гэсэн итгэл үнэмшлийг ард иргэдийнхээ ухамсар болгожээ.

Дубай хот хуучин ба шинэ гэж хуваагдах бөгөөд хуучин Дубай нь 45 км, шинэ Дубай нь 100 гаруй км үргэлжлэх бөгөөд хотын нийт хүн амын 90 хувь гадаадын иргэд байхаас гадна тэдний 60 хувь нь Энэтхэгчүүд эзэлдэг байна.Дубайн уугуул иргэд банкнаас 2,5 хувь, гадаад иргэд 14-16 хувийн хүүтэй зээл авдаг. Түүгээр үл барам уугуул иргэдийн өрхийн өдөр тутмын хоол хүнс, орон сууц, ахуйн хэрэглээний зардлыг төр нь даадаг. Өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, амьд явахын төлөө биш харин дэлхийг засаглахын төлөө амьдар гэсэн үндэсний хүсэл, төрийн бодлоготой байдаг учир дээрх халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг байна.

Гэтэл хүн төрөлхтний түүхийг бүтээж явсан монголчууд өнөөдөр яагаад авгайгаасаа өөр хүн танихгүй, эмээлээсээ өндөр уул харж чадахгүй, алгаа дэлгэн гуйлга гуйж, улс үндэснийхээ эд баялгийг хуйвалдан, дээрэмддэг өчүүхэн хүмүүс болсон юм бол? Хариулт нь тодорхой байх.

Өнөөгийн монголчууд дэлхийн хараагүй, хүсэл эрмэлзэлгүй өөрсдийн тогоон дотроо өнжиж, өөртөө итгэлгүй байгаа байдал нь мэдлэгийг олгодог үндэсний моралгүй, боловсролын цогц хөтөлбөр, тогтолцоогүй байдлаас болжээ.

Өнөөдөр бид мөнгө байхгүй байна гэж гуншиж явна. Дэлхийгээр дүүрэн мөнгө байна гэдгийг мэдэх мэдлэггүйгээс болж тэр. Дэлхийн мөнгийг авч хэрэглэхэд ямар моралтай байх, өгөө авааг хэрхэн тэнцвэржүүлэх талаар мэдлэггүй хийгээд мөнгөнд өөрийн морал, сахилга бат байдгийг ойлгохгүй байгаад учир оршиж байна.

Моралын хөгжил явагдахгүйгээр улс орон, ард иргэдийн хөгжил гэж хэзээ ч байдаггүйн тод жишээг Дубайн хөгжлийн практикаас харж болно. 

 


avatar
    • Судалчаад бич
    • 172.68.94.*

    Катар кувейт саудын араб..мэт баян улсууд бол моралтай ч биш л дээ. Манайхаар бол фёодалууд юм.энэ фёодалуудад хилээ хаачаад тансаглах эрх байхгүй юм.сирийн дүрвэгсэд яагаад ёвроплуу яваад байна. Яагаад энэ баян арабууд туслахгүй байна?!сайн БОДОО...моралтай тэгэхлээр байна уу

    • Судалчаад бич
    • 172.68.94.*

    Исламаас өмнө европууд усанд ордоггүй мунхаг ЗАВААН юмнууд байсан. Исламын шашин ирснээс хойш бага багаар мал амьдралаараа салсан түүхтэй. Исламаас өмнө эхнэрүүдийн тоо хязгааргүй байхад ислам ирж байж л дээд тал нь 4 гэж хязгаарласан юм шүү дээ.

    • Судалчаад бич
    • 172.68.94.*

    Хүн төрөлхтний хөгжилд юу ч үлдээгээгүй арабууд гэнэ үү...юу Л БИЧЭЭД БАЙНА ДАА.арабчууудын буянаар ядаж усанд ордог болсон юм шүү дээ. Математик ОДОН орон ..анхны мэс засал хүртэл эднээс л эхтэй.

    • Зочин
    • 150.129.143.*

    Deeree guidlee olohgui bol dooroos ni gedeg ene dee

    • Зочин
    • 150.129.143.*

    Deeree guidlee olohgui bol dooroo suudlaa olohgui ee.

    • Зочин
    • 103.26.193.*

    Saihan niitlel. Mongol ornii unuudriin baidal esreg tesreg bgaa ni argagui ee. Oilgomjtoi bna

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2622

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%