Ай Ёо Доктор: Үе мөчний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Долоо хоног бүр “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар үе мөчний өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө хүргэж байна.

Үе мөчний өвчлөл нь их нуугдмал шинж чанартай. Тухайн хүн 15-20 магадгүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж тэр нь архагшсан үедээ илэрдэг. Халдвар хүний биед орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Иймээс даарахгүй дулаан хувцаслаж, байнгын хөдөлгөөнтэй байж ,таргалалт болон суугаа байдлаас зайлсхийх нь зүйтэй.  

Илрэх шинж тэмдэг: Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болох, шөрмөс татах, халуу оргих,  янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах,босох, суух, жийх, атийлгахад өвдөлт мэдрэгдэж хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, шат дараатай эмчилгээ хийлгэх шаардлагатай.


avatar
    • Ovdog
    • 172.69.254.*

    Sain baina uu. Ovdognii ar haluu orgiod untaj bolohguin ene yutai holbootoi ve

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%