Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж хэрэгжүүлнэ

Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монгол банк ямар бодлого баримталж байгаа талаар тодруулга авсан юм. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Монгол улс амаргүй жилийг давж гарч байгаа. Цаашид бид бодлогын хүүгээ бууруулах чиглэлд анхаарлаа хандуулвал хөрөнгө оруулалт, эдийн засгийн сектор талдаа эерэг дохио болно. Хоёрдугаарт зээлийн хүүг бууруулах чиглэлд Баяртсайхан тэргүүтэй Монгол банк зоригтойхон хөдлөх шаардлагатай байна. Хүлээлт их байна. Өнгөрсөн жил макро эдийн засгийн олон хүчин зүйлээс болоод дорвитой хөдөлгөөгүй байх харьцангуй валютын нөөц, эдийн засгийн ерөнхий төлөв наашилж байна. Монголд мөнгө хүүлэлтийн байдал хэрээс хэтрээд байна. Банкууд 2-3 хувийн хүүтэй, ББСБ, ломбардууд 3-5 хувийн хүүтэй явж байгаа. Жилээр нь авч үзвэл 24-30 гаруй хүүгээр хөдөлж байна. Саяхан гишүүд санаачлаад зээлийн хүүний таазыг тогтоох хууль санаачилсан. Энэ хууль танай бодлоготой яаж уялдаж байгаа юм бол. Хүү бууруулах чиглэлд 20 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага байна. Мөнгө хүүлэлтийн хууль нилээн хэдэн оронд байдаг юм байна. Манай нөхцөлд яаж тааруулах вэ гэдэг дээр судалгаа хийх шаардлагтай. Иргэдэд эдийн засгийн өсөлтийг хүргэхэд хамгийн саад болж байгаа зүйл гэж харагдаж байна. Тиймээс энд баримталж байгаа бодлогын талаар танилцуулаач. Гуравдугаарт, ипотекийн зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх боломж ямар байна вэ? энэ жилийн хувьд төсвөөс хэдэн төгрөг нэмж өгөхөөр болж байгаа. Цаашид явах чиг хандлага нь барилгын салбар, хэрэглээний эдийн засагт хүлээлт үүсгэж байна.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Бодлогын хүү бол Монгол банкны хамгийн хүчтэй зэвсэг. Одоогийн нөхцөлд бодлогын хүү 12 хувьтай байна. Харьцангуй өндөр хувьтай байгаа гэж ойлгож байгаа. Монгол банкны дэргэдэх мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэлэлцэж шийддэг. 12 сард болох хурлаар шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа. Монгол банкны ерөнхийлөгч дангаараа мэдээд хэлж болохгүй асуудал. Олон гишүүнтэй. Банк санхүүгийн салбараар мэргэшсэн эрдэмтэд судлаачид хараат бус гишүүдийн саналыг, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг харгалзаж үзэх шаардлагатай байгаа. Таны саналыг анхаарч танилцуулж ярилцана.

Зээлийн хүүг бууруулахын төлөө байна.  Төрөөс 2018 онд мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг заалт орж ирж байгаа. Зээлийн хүү өндөр явж ирсэн.  Арилжааны банкуудад олон нийтээс хандах хандлага сөрөг болж эхэлж байгаа учраас бид өөрсдөө санал санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй боллоо гэж арилжааны банкууд Монгол банкинд хандаж байгаа. Тиймээс энэ саналыг дэмжээд Монгол банкны холбогдох газар хэлтсийн дарга, захирлууд оролцоод хамтарсан томоохон ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгээс зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж гаргана. Тэр стратегийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага нь Монгол банкинд ирэх юм. Энэ бол 2018 онд хийгдэх чухал ажил.

2017 он үнэхээр амаргүй жил байлаа. Дефольтоос зугатаж ажилласан. Он гарангуут Хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Засгийн газар шуурхай ажиллаж 1 триллион доллар болгосон. Хөгжлийн банкны 580 саяын төлбөр төлөх ёстой байсан учраас засгийн газар, сангийн яам, Монгол банк хамтран ажиллаж холбогдох алхмыг хийсэн. 8 сарын 21-нд дуусах байсан Хятадын ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгасан.  Нэг сард төлөх Чингис бондын 500 сая долларын төлбөрийн эх үүсвэрийг бий болгох ажлыг хийж дуусгалаа. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Зээлийн хүүнд хязгаар тогтоох боломж байна уу? Зээлийн хүүг бууруулах стратегид ямар ямар зарчмын асуудлууд хөндөгдөж байгаа вэ?

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Зээлийн хүү буурах нь бол нийт эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна. Тиймээс бид эдийн засгаа өсгөх валютын нөөцөө өсгөх, санхүүгийн салбарын өрсөлдөөн бий болгох, хадгаламжийн хүүгээрээ бус зээлийн хүүгээрээ өрсөлддөг болох гээд нийт санхүүгийн эдийн засгийн том асуудал. Ипотекийн тухайд жилд 340 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа. 220 тэрбумыг Монгол банк гаргаж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%