Нийтийн тээврээр зорчдог иргэдэд тохиолдох бэрхшээл их

Өчигдөр орой 7 цагийн үед автобусанд суухаар Сүхбаатар дүүргийн Гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр хүлээж байлаа. Ойролцоогоор гучаад минут хүлээсний эцэст Халдварт-Дүнжингарав чиглэлд явах нэг автобус ирлээ. Хүлээж байсан хүмүүс ч хуйлраад автобус руу гүйхэд буудал дээр Шар хадны чиглэлд явж байсан микро автобусыг оруулахгүй шахсаар автобус буудал нэлээд өнгөрч зогсож арай гэж хүнээ авсан юм. Энэ мэт өвлийн хүйтэнд автобус хүлээж, автобусанд арай хийж суух энгийн ардад тохиолдох бэрхшээл мундахгүй. Гуравдугаар сургуулийн автобусны буудал бол бусад чиглэлийн буудлыг бодвол харьцангуй ачаалал багатай, байдаг ч оройн цагаар автобусны явах давтамж нь хол, мөн микро ч их явдаг учир хүмүүс яах ч аргагүй хувийн микрод сууж зорчдог. Зарим тохиодолд автобус, микро хоёр хүнээ булаацалдаж, уралдах тохиолдол цөөнгүй. Ингэж уралдаж, бие биеийнхээ замыг хааж байгаад осол аваар гарч, хүний амь нас эрсдвэл хэн хариуцах вэ? Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг маш олон асуудлууд үүсдэг. 

Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажлуудыг эхлүүлсэн байна.

Өглөөний оргил ачаалалын үед:

Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний оргил цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

 Оройн оргил ачааллын үед:

Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд: 8 аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн.

Дээрх зохицуулалт хийгдснээр орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийсэн байна.

Иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт хийсэн.

Оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудын байршил болон цагийг тодорхойлох судалгаа хийж ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Энхтайвны өргөн чөлөөний дагуу автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлсэн байна. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5423

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%