Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг

Таны хүүхэд хэт их хөдөлгөөнтэй, тогтож суугаад хичээлээ хийж чадахгүй байна уу?

Хэт их хөдөлгөөнтэй тогтож суугаад хичээлээ хийж чаддаггүй хүүхдүүд дүрсгүй, залхуу зантайдаа биш "Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг "-тэй байх магадлалтай байдаг.

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүд бол үнэндээ маш мундаг хүүхдүүд байдаг.

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй (АДХХ)хүүхдүүд нь тогтвортой сууж, ямар нэг юмыг дуустал хийж, анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй хүүхдүүд байдаг.

Энэ шинж тэмдэгтэй хүүхдүүд сургуульд амжилттай сурч чадахгүй, дасан зохицох чадвар муу, нийгмийн харилцаа, ёс зүй, эрүүл мэнд, нойрны асуудалтай байх нь элбэг байдаг. АДХХ-г өвчин эмгэг талаас нь харах хүмүүс цөөнгүй байдаг хэдий ч, амжилттай ажиллаж буй бизнесмэн хүмүүсийн олонх нь АДХХ хандлагатай байдаг нь нотлогдсон. Тэд жирийн хүмүүс шиг тогтвор суурьшилтай нэг компанид ажиллаад суугаад байж чаддаггүй. АДХХ-тэй хүүхдүүд тогтвортой сууж чаддаггүй, нэг зүйл рүү хэт анхаарч хүний хэлснийг хүлээн авч анхаардаггүй гэх мэт жирийн хүүхдүүдээс өөр болохоор эцэг эхийгээ цухалдуулах, уурлуулах нь олонтаа боловч, тэд ирээдүйд шинийг нээж, олон амжилт гаргана гэдгийг бодолцож, хүүхдээ сайн дэмжиж байгаарай

1. АДХХ-тэй хүүхэд тогтвортой сууж байж чаддаггүй нь согог биш юм.

Тэд жирийн хүүхдээс илүү их хэмжээний энерги ялгаруулж байдаг бөгөөд тэрнийгээ хөдөлж ялгаруулах хэрэгтэй байдаг. Тиймээс тэднийг номхон суулгах нь тэвчишгүй зүйл юм. Ийм шинж тэмдэгтэй байсан алдартай хүнийг дурьдвал алдарт сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жордан юм. Тэрээр эрч хүчээрээ ч, ядарсан ч бие нь хурдан сэргэдээгээрээ бусдаас хурдан байсан болохоор, хэнээс ч илүү удаан гүйж бэлтгэлээ хийж чаддаг байсан. Тиймээс иймэрхүү шинж чанартай хүүхэд нэгдүгээр зэрэглэлийн чадварлаг тамирчин болох магадлалтай байдаг.

Иймэрхүү шинж чанартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

Сагсан бөмбөг, хөл бөмбөг ер нь юу ч байсан болно хүүхдийн дуртай спортоор хичээллүүлээд үзээрэй. Янз бүрийн спортоор хичээлүүлж, биеийг нь хөдөлгөж үзүүлээд түүнээс танай хүүхэд алинд илүү дуртай, чадварлаг байгааг нь олж илрүүлэн сайн дэмжээд өгөөрөй. Тэгвэл авъяас нь илэрч, өөрөө бие даан дасгал хийж, өөрөө шинэ арга барилд суралцаж таныг гайхашруулаад өгөх болно.

Боломжийнхоо хэрээр хичээл хийлгэхээсээ өмнө спортоор хичээллүүлж биеийг нь хөдөлгүүлж байгаарай. Босоод хичээл хийж болдог хэсэг гаргаж өгөх, эсвэл хичээлийнхээ дундуур босож явахыг нь зөвшөөрөөд өгөөрэй. Тэдний хувьд томоотой суугаад хичээл хийнэ гэдэг бол хэцүү зүйл.

Хүн алдаанаасаа суралцаж цааш ахидаг “Алдаа бол амжилтын багш” гэдгийг сурч мэдэхээр орчинг бүрдүүлж зааж өгөөрөй.Яагаад гэвэл тэд гэртээ ч, сургууль дээр ч гэсэн найз, нөхөд, ах, эгч, дүү нар нь чадаж байгаа зүйлийг хийж чадахгүй алдаа их гаргаж байдаг. Тэд үргэлж алдаа гаргаж сэтгэлээр унаж байдаг болохоор алдаа гаргаж байж амжилтанд хүрдэг гэдгийг сайн мэдрүүлж байх нь чухал юм.

 

2. АДХХ-тэй хүүхдийн сэтгэн бодох чадвар маш өндөр түвшинд байдаг.

АДХХ-тэй хүүхдүүд шинэ санаа, аливаа зүйлийн хариулт олохдоо өргөн хүрээтэй сэтгэж, байж болох өгөгдөлүүдийг ар араас нь гаргаж чаддаг. Үүнийг 「Non-linear thinking」 үгчилбэл шугаман бус сэтгэлгээ гэдэг бөгөөд, нэг эх үүсвэрээс хариуг хайлгүй, олон эх үүсвэрээс хайж олж чаддаг болохоор аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар сайтай байдаг. Multi tasking буюу нэг зэрэг олон зүйлийг сэтгэж хийхдээ сайн, аливаад хүч сорих эрмэлзлэл ихтэй байдаг. АДХХ-тэй хүүхдүүд дотор мөн эсрэгээрээ нэг зүйл рүү хэт төвлөрөх тохиолдол бас байдаг. Ийм шинж тэмдэгтэй байсан алдартай хүнийг дурьдвал Virgin Group-ийн захирал Richard Branson бөгөөд, тэрээр багадаа нэг зүйлрүү хэт төвлөрдөг hyper focus хандалагатай хүүхэд байсан. Хүний яриаг сонсдоггүй гэсэн асуудалтай байсан хэдий ч бизнесмен болж их амжилт гаргасан хүн юм. Ямар нэг зүйл рүү хэт төвлөрөөд, эцэг эх багшийн хэлснийг сонсдоггүй, анхаарч чаддаггүй хүүхдүүд байдаг ч, тэд зөв зүйлээ олж төвлөрч чадвал амжилт гаргах магадлал өндөр байдаг.

Иймэрхүү шинж чанартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

Хамгийн чухал нь хүүхдээ ойлгож хүлээн зөвшөөрөх бөгөөд хүүхдийн тань сэтгэлгээ жирийн хүнээс өөр байдаг. Иймэрхүү хүүхдүүдэд нийтлэг үзэгддэг зүйл бол тэд өөрлөлтөд дургүй. Тэднийг буруутгах биш, хэлснийг тань сонсдоггүй анхаардаггүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, ямар нэгэн зүйлд анхаарч төвлөрч байвал түүнийг нь ойлгож сайн магтаж дэмжиж байгаарай. Тэд яг төвлөрөөд хийвэл жирийн хүүхэд удаан цаг зарцуулах хэмжээний даалгаварыг ердөө 15 минутад л дуусгаж чаддаг.

Түүний хичээл хийх орчныг нь өөрчлөөд үзээрэй. Ширээн дээр суугаад л дэвтэр номтой зууралдахыг л хичээл хийх гэж ойлгож болохгүй. Хэрвээ хичээлээ хийж өгөхгүй хэцүү байвал ТВ, Youtubе зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж хийлгээд үзээрэй. Мөн компьютерийн хэрэглээний программ болох power point ашиглаж илтгэл тавиулах, дасгал сургуулалт хийлгэх зэрэг нь их үр дүнтэй байдаг. Өмнө нь хийлгэж байгаагүй аргачлал, орчинд хичээл хийлгэх нь хүүхдийн авъяас чадварыг нээх тохиолдол байдаг.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%