АТГ-аас олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа

 Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тавих зорилгоор байгуулсан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт  өнөөдөр эхэллээ. 

Сургалтыг "Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах 168 иргэн хамарагджээ.  Түүнчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнд АТГ-аас Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үүний хүрээнд Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдийг сургаж мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон эдийн засаг, төсөв санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгож арга зүйгээр хангахыг Авлигатай тэмцэх газар нэн түрүүнд чухалчилж байна. Тиймээс энэ жилийн хувьд НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сургаж чадавхжуулах ажлыг голлон зохион байгуулж байгаа юм.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд эрх зүйн акт, дүрэм журам, зааврын хууль зүйн үндэслэлийг хянахад анхаарах асуудал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам, худалдан авах ажиллагаан дахь нийтлэг зөрчил, цахим худалдан авалтад хяналт тавих, шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, төсвийн орлого, зарцуулалтын ил тод байдалд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын хүлээх үүрэг, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах аргачлал зэрэг сэдвээр сургалт хийж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5419

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%