ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ?   Олон улсын харилцаа  2015-2025 онд

Стратфор олон улсын харилцаа судалгааны инститүцээс 5 жил тутам гаргадаг арван жилийн урдчилсан прогнозын хамгийн сүүлийн дугаар буюу 2015-2025 он хүртэлх дэлхий дахины хэтийн төлвийн тухай мэргэжилтнүүдийн шинжилгээг орчуулан хүргэж байна. Ардчиллын сул тал олон оронд асуудал дагуулахын зэрэгцээ коммунист намын удирдлага дор хөгжиж буй Хятадын амжилт дэлхий дахиныг хамгийн сайн засаглал, улстөрийн тогтолцооны хувьд олон нээлттэй асуулт руу хөтөлж авчраад байна.  Үндсэн хуулийн өөрчлөлт, илүү сонгодог парламентын хөгжил ба нэг лидерийн "дарангуйлал" нэхэх дуу хоолой зэрэгцэн сонстох өнөөгийн Монгол. Ижил төстэй асуулт дээр ирээд буй дэлхий дахины хэлэлцүүлэг, судалгаанаас аль болох олон талын өнцгөөс цувралаар хүргэж байна. 

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ?   Олон улсын харилцаа  2015-2025 онд

2015-2025 оны прогноз нь Стратфороос 1996 оноос хойш эрхлэн гаргаж ирсэн энэхүү цувралын 5 дугаарх юм.  Шинжилгээний багийн хувьд чамгүй үр дүнтэй төлөв гаргаж ирсэн гэж үзэх үндэстэй. Европ эдийн засгийн хямралаа эцэслэж чадахгүй тухай, Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ-жихадын дайн гэх мэтийг урдчилсан хэлж чадсан. Гэхдээ алдаа бас гарсан. 9/11-ийг урдчилсан харж чадаагүй, түүнээс илүүтэйгээр АНУ хэр цар хүрээтэй хариу үзүүлэхийг нь төсөөлж мэдээгүй. Уг нь 2005 онд АНУ-д ямар бэрхшээл учрахыг урдчилан харж, мусалмен шашинт ертөнц дэх цэрэг зэвсгийн оролцоогоо хумих зөвлөгөө гаргаж байв. Бусад нь АНУ-аас том эдийн засаг бий болж буй процесст анхаарч байхад  Хятадын өсөлтийн хурд саарахыг магадгүй хэтэрхий эрт харж сануулж байв. Бүх цувралд АНУ-ын нөлөөлөл хүчтэй хэвээр байхыг сануулсан нь эх оронч үндсэрхэг үзэл гэхээс илүүтэй давамгай хүч хэвээр байна гэж үзсэн шинжилгээний загвараас урган гарч буй. Бид ямар нэг урдчилсан таамаг хийдэггүй, харин нэгэнт өрнөж буй гол трэндүүд, чиг хандлага  цаашид хэрхэн өрнөхөд анхаардаг гэж хэлж болно.

Ирж буй арван

ОХУ Гүржид халдаж, санхүүгийн хямрал тохиосон 2008 оноос хойш дэлхий дахинд дахин зохион байгуулалт үргэлжилж байна. Гурван зүйл хэв маяг нэгэнт тодорхой болж ирэв. Нэгдүгээрт, Европын Холбоо шийдэлгүй хямралд орж хямрал нь улам гүнзгийрч ирж байна. 2010 оны прогнозоор бид Европын Холбоо нэгэн цагт үүсгэж чадсан нэгдмэл байдлаа алдаж, инстүүцийн хувьд тэсч үлдсэн ч энэ нь хэсэгчилсэн, хумигдмал үйл ажиллагаатай болж хувирахыг урдчилсан сануулж байв. Гадаад худалдааг хамгаалах протекшинизм эргэн сэргэхгүйгээр чөлөөт худалдааны бүс цаашид тэлэх боломжгүй.  Дараагийн арванд Герман улс эдийн засгийн хүндхэн хямралтай тулгарч, түүний үр дүнд Польш улс бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлэх төлөвтэй.

Дараагийн хэдэн жилд Орос Украины сөргөлдөөн олон улсын системийн төвд өрнөх үйл явдал хэвээр байх боловч ОХУ энэ чигтээ нэг арваныг дуусгаж чадах эсэх нь эргэлзээтэй. Тус улсын эрчим хүчний экспортоос хэт хамааралтай байдал, эрчим хүчний үнийн хэтийн төлөв, найдваргүй байдал нь одоогоор засаглаж буй өргөн уудам газар нутгаа инститүүцийн харьяалалд барьж байхад амаргүй нөхцөл байдал үүсгэх магадлалтай. Бидний зүгээс Москвагийн эрх мэдэл нэлээн багасч, ОХУ-ын албан болон албан бус задралд хөтлөх төлөвтэй гэж харж байна. Энэ арваны сүүл тийш энэ процесс эрчээ авахын хэрээр ОХУ-ын цөмийн зэвсгийн аюулгүй байдал хамгийн их анхаарал татсан асуудал болж ирэх магадлалтай.

Европчуудын Хойд Африк, Дундад Дорнодод барьж үлдээсэн үндэстэн-улсын тогтолцоо сулрах үе рүү шилжин орж байна.  Олон улс оронд төв засгийн газар гол эрх мэдэл байхаа больж, өөрсдөө ч ялдаггүй өрөөлд ч ялагддаггүй зэвсэглэсэн бүлэглэлүүдэд хуваагдаж сарних трэнд ажиглагдах боллоо. Энэ трэндээс дотоодын харгис хэрцгий дайнууд эхлээд байна. АНУ-ын хувьд агаарын хүч, тодорхой хэмжээний газрын цэргийн хүч ашиглан нөхцөл байдлыг арай зөөлрүүлэхэд бэлэн боловч шийдэл, санал нэгдэлд хөтлөх хүсэл эсвэл чадамж дутах болно. Энэ дайнаас болж өмнөд хил дээр нь эмзэг байдал үүсээд буй Турк улс татагдаж орохоос өөр замгүй болно. Энэ арван дуусах үед Турк улс бүс нутгийн томхон хүч болж, Турк-Иранийн өрсөлдөөн ширүүсч ирэх төлөвтэй.

Хятад улсын хувьд бага цалинтай өндөр өсөлттэй үеэ төгсөж, шинэ норм нормал бүхий шинэ шатанд шилжин орж байна. Энэ шатанд өсөлт удааширч, удааширсан өсөлтөөс үүдэн гарах аливаа үр дагаврыг хянаж цэвэрлэж байх улам бүр төвлөрсөн эрх мэдэл бүхий диктатуршип бий болно. Эдийн засгийн гол хүчний нэг хэвээр байх боловч нэгэнтээ глобал өсөлтийн гол мотор байсан үе дуусч байна. Гол моторын үүрэг  Пост-Чаина 16  буюу Зүүн Өмнөд Ази, Зүүн Африк, Латин Америкын зарим хэсгийн орнууд руу шилжинэ.  Түүнээс гадна Хятад улс цэрэг зэвсгийн хувьд ч түрэмгий тэлэх бодлого хэрэгжүүлэхгүй. Япон улс өөрийн байршил болон том импортлогчийн хувьд Зүүн Өмнөд Азийн бүст нөлөөтэй хэвээр байх төлөвтэй.

АНУ улстөр, цэрэг зэвсэг, эдийн засгийн хувьд хамгийн гол хүч хэвээр байх боловч өнгөрсөн арвантай харьцуулахад олон улсын харилцаанд оролцох оролцоогоо багасгах магадлалтай. Экспорт багасч, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос нийлүүлэх болсноос гадна өнгөрсөн арван жилд хуримтлуулсан туршлагаас эдийн засаг, цэрэг армийн оролцоо хийх шийд гаргахдаа хянамгай болгоомжтой байхад суралцаж ирлээ. АНУ өнгөрсөн хугацаанд том экспортлогчийн хувьд хэрэглэгч нь худалдан авах чадамжгүй буюу хүсэлгүй байхад юу болж болохыг, дайсагнуур оронд дайн хийхэд хүч дутаж болохыг, Хойд Америк өөр сонголт хийж өөр замаар хөгжих боломжтойд суралцав. АНУ бусад хүч тэнцүү хүчнүүдийн зүгээс ирэх стратегийн өдөөн хатгалга, сорилттой тулгарах нь мэдээж боловч ойрын хэдэн жилүүд  шиг хамгийн түрүүнд хариу үзүүлдэг идэвхитэй тоглогч биш байна.

Ирж буй арвантай хамт олон бүс нутгийн хамгаалагч өөрчлөгдөх дэг журамгүй дэлхий ирж байна. Энэ 10 жилд ил хэрэгжиж, ил ашиглагдахгүй боловч илүү насанд хүрэх шатандаа үргэлжлэн хөгжиж буй АНУ-ын хүч харин тогтвортой байх төлөвтэй.

 

Үргэлжлэл бий.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2149

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%