Хөнгөлттэй эмийг өнөөдрөөс эхлэн өдөр бүр олгох боломж хараахан бүрдээгүй байна

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаатай холбогдуулан хийсэн ажлын хэсгийн шалгалтын үр дүнгийн талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ. Шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад нийтлэг зөрчил ажиглагдсан нь эмийн сангуудын эмийн хангалт 90%-д хүрэхгүй, даатгалын хөнгөлттэй үйлчилдэг эмийн жагсаалтыг эмийн сангууд иргэд даатгуулагчдад ил тод байрлуулаагүй, даатгалтай иргэдэд үйлчилсэн тасалбарыг бөөнөөр нь бичдэг гэх мэтчилэн олон зөрчлүүд илэрсэн тул хөнгөлөлттэй эмийг өнөөдрөөс эхлэн өдөр бүр олгох боломж бүрдээгүй байна гэж Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга И.Энхбат хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын сан нь нийт 16 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний нэг нь даатгуулагч иргэд хөнгөлттэй эмийг олгох тусламж үйлчилгээ байдаг. Энэ тусламж үйлчилгээ нь нийт тусламж үйлчилгээний 10 гаруй хувийг эзэлдэг. Улсын хэмжээнд 28 тэрбум төгрөгийг хөнгөлттэй эмэнд зарцуулдаг. Нийслэл Улаанбаатар хотод 321 эмийн санд сардаа нэг тэрбум гаруй төгрөгийг хөнгөлттэй эмэнд зарцуулдаг байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4818

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%