2018 онд Хятадын эдийн засагт тулгарах гол бэрхшээлүүд

Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох урд хөрш Хятадын нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд нь Ази-Номхон далайн орнууд, тэр тусмаа манай Монголын эдийн засагт маш чухал нөлөөтэй.

 2018 онд Хятадын эдийн засагт дараах хүчин зүйлүүд гол нөлөө үзүүлэхээр байна.

  • АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт, татварын бууралт, гадаад худалдааны зохицуулалтууд
  • БНХАУ-ын барилгын салбар, бүтээн байгуулалтын сааралт 

Хятадын дотоод орчны асуудлуудад өрийн түвшин, ядуурал, агаарын бохирдлын асуудлууд толгой цохиж байгаа бол гадаад орчны зүгээс АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт, гадаад худалдааны хэлэлцээр зэрэг томоохон эрсдлүүд тулгараад байгаа юм.

2017 онд Хятадын эдийн засаг 6.9 хувиар өсч өмнөх оноос 0.2 нэгж хувиар нэмэгдсэн. Энэ нь 2010 оноос хойших анхны сэргэлт болж байгаа бөгөөд 2018 оны уг өсөлт саарах төлөвтэй байгаа ажээ. ДНБ-г зардал талаас нь задалвал хэрэглээ эдийн засгийн 58.8 хувийг бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын өр ДНБ-ий харьцаа 264 хувьд хүрч өмнө оноос 5 нэгж хувиар өсчээ.

Мөн оны эцэст аж үйлдвэрлэл 6.1 хувиар өссөн нь 11-р сарынхтай ижил байв. Жижиглэнгийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн нь мөн л 11 сарынхтай ижил байгаа аж

2018 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйлсийн нэгээр эдийн засгийн бүтцийн тогтворгүй, тэнцвэргүй байдлыг дурдаж болно. Хятадын эдийн засагт тулгарч буй эрсдэл дэлхийн эдийн засагт ч мөн асуудал дагуулах нь ойлгомжтой. Хэрэв Хятадын эдийн засаг саарвал Ази Номхон далайн орнуудад сөргөөр нөлөөлөхөөр байгааг судлаачид анхааруулж байна.

Гэхдээ шинжээчдийн анхааруулга хараахан биелээгүй.

Хятадын аж үйлдвэрийн борлуулалтын менежерийн (PMI) 12 дугаар сард 51.6 нэгжид хүрч нөхцөл байдал сайжирч байгааг илтгэж байна. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын түвшин өсч сүүлийн 6 сарын хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Шинжээчдийн таамаглалаар 2018 онд Хятадын эдийн засаг 6.5 хувиар өсөх хандлагатай байна. Энэ нь 1990 оноос хойших хамгийн их сааралттай өсөлт юм.

Санхүүгийн эрсдлүүд

Хятадын засгийн газраас санхүүгийн хямралыг бууруулах, түүнийг удирдах талаар ирэх 3 жилд баримтлах үндсэн үзэл баримтаа шинэчлээд байна. Санхүүгийн зах зээлийг гадны компаниудад нээлттэй болгох тусам Хятадын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ улам өсч 2022 он гэхэд 320 хувиас давахаар байгаа нь хамгийн том эрсдэл дагуулж байгаа ажээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар санхүүгийн тогтворгүй байдал нь Хятадын хамгийн том эрсдэл бөгөөд ойрын 3 жилдээ энэ хэвээр байхаар байгаа юм.

Бүтээн байгуулалтын удаашралт

Санхүүжилтийн хувьд, хүрээлэн буй орчны хувьд хязгаарлалт, зохицуулалтыг засгийн газрын зүгээс чангалснаар 2018 онд дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалт буурах төлөвтэй байна.

Бүтээн байгуулалтын түвшин хүлээгдэж байгаагаас хурдтай буурах нь хөгжиж буй зах зээлийг сааруулах нөлөө үзүүлнэ

Барилгын бүтээн байгуулалтын удаашралт нь Хятадын эдийн засгийн бүтцийн томоохон дутагдалтай талуудын нэг юм.

Бээжин, Шанхайд орон сууцны үнийн огцом өсөлттэй байгаагаас гадна, гадна хүн амын өсөлт, өрхийн орлого нэмэгдсэн.

Гадаад худалдааны маргаан

АНУ болон Хятадын гадаад харилцаанд мөд хагарал үүсэхэд ойрхон байна. Ялангуяа Хойд Солонгост Хятадын зүгээс хангалттай хязгаарлалт үзүүлж чадахгүй байна хэмээн АНУ тус улсад шүүмжлэлтэй хандаж буйгаас тус маргаан үүдэлтэй. Үүнээс үүдэн Хятадтай хийх гадаад худалдааны бодлогод нөлөөлж болзошгүй эрсдэл үүсээд байгаа аж.

Хятадын эдийн засгийн бүтэц үйлдвэрлэл, экспортоос илүү хэрэглээ, импортын чиглэлд өөрчлөгдөж байна. Үүнд дундаж давхарга нэмэгдэж байгаа нь нөлөөлж буй. Ирэх 10 жилд Хятад импортын хэмжээгээр АНУ-ын түвшинд хүрэхээр таамаглагдаж байна.

Тиймээс Хятадын засгийн газар АНУ-ын гадаад худалдааны бодлого, үйл ажиллагаатай өөрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан ажиллах шаардлага тулгарч байгаа юм.

Холбооны нөөцийн сангийн бодлого, татварын шинэчлэлт

Америкийн холбооны нөөцийн сан хүлээгдэж байгаагаас илүү түвшингээр бодлогын хүүгээ өсгөх, татвар бууруулах нь Хятадын эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөөтэй. АНУ-д одоо хэлэлцэгдэж буй байгууллагын татварыг 35 хувиас 20 хувь бууруулах санал нь АНУ-нн долларыг чангаруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөөтэй ч Хятадын юанийг сулруулах дарамт болж байна. АНУ-д компаниуд үйл ажиллагаа явуулах орчин таатай болох тусам Хятадын өрсөлдөх чадварыг бууруулж, хөдөлмөрийн зардлыг ч өсгөх нөлөөтэй хэмээн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл,

АНУ-ын татварын бууралт нь Хятадын аж үйлдвэрлэл, технологийн дэвшилд сорилт болж байгаа ажээ

Үүнээс гадна хэрэв Холбооны нөөцийн сан хүүгээ нэмэгдүүлж эхэлвэл ам.доллар чангарч асуудал үүсгэнэ. Ам.долларын ханшийн өсөлт нь юанийн ханш, хөрөнгийн гарах урсгалд дахин дарамт үзүүлэхээр байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Хойд Солонгос

Хойд Солонгосын нөхцөл байдал хурцадмал хэвээр үргэлжилсээр байна. Сүүлийн хугацаанд 2 Солонгосын харилцаа нааштай болж Өмнөд Солонгост зохион байгуулагдаж буй Пёнчаны олимпийн наадмын нээлт, хаалтаар нэг тугийн дор 2 Солонгос хамт жагсахаар болсон. Гэвч үүнийг зарим шинжээчид Хойд Солонгосын заль хэмээн үзэж байгаа юм. Өмнө дурдсанчлан АНУ-ын хүсч байгаа шиг хязгаарлалт, шахалтыг Хятад Хойд Солонгост үзүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл хүчтэй явагдаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос ба АНУ-ын харилцаа зөвхөн Хятадад төдийгүй, Ази Номхон далайн орнуудад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдалд хүрээд байгаа ажээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%