Д.Сумъяабазар: Роснефть компаниас бидний талд ашигтай шийдвэр гаргах байх

УУХҮЯ-наас ил тод уул уурхайн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. УУХҮЯ өнгөрсөн онд  45.1 сая тонн нүүрс, 1.3 сая зэсийн баяжмал олборлож уул уурхайн салбар аж үйлдвэр дотроо 86 хувийг эзэлж байгаа юм.  Мөн нүүрсний олборлолт өсч он гарсаар улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. УУХҮЯ-ны  зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа төдийгүй хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгох юм байна.  Түүнчлэн энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байгааг салбарын сайд онцоллоо.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Шатахуунтай холбоотой үнийн асуудал жил бүр яригддаг. Бид хүчгүй юм шиг байна. Манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй. Манайх шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын тоглолтод орчихоод байна.

Мөн “Роснефть” компанитай уулзахад бидэнд ашигтай шийдвэр гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлнэ. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно. Оюутолгой компани  66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. Ногдол ашигаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа. Татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна. Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, эерэг нөхцөл байдал үүснэ" гэв. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1919

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%