Баруун бүсийн Евро-Азийн эдийн засгийн коридорыг хөгжүүлэх тухай

БНХАУ нь “Шинэ Торгоны Зам”-ыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Шинжааны Өөртөө Засах Орныг аж үйлдвэрийн чөлөөт бүс, худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн онцгой зоон бүхий хурдны авто зам, хурдны галт тэрэг, агаарын тээврийн дэд бүтэцтэй Евро-Азийн төв болгон хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уйгарын Өөртөө Засах Орны түүхэн Mоргоны замыг орчин үеийн контекстэйгээр хөгжүүлснээр Өмнөд Ази, Төв Ази, Пакистан цаашлаад Пакистаны Энэтхэгийн далайн эрэг дэх боомтоор дамжуулан Африкийн зах зээлийг нээх, Ойрхи Дорнодын зах зээлийг нээх төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлж байгаа юм байна. Энэ нь 4,4 тэрбум хүн ам бүхий нүсэр том эдийн засгийн бүс байгаа гэж тооцоолжээ. БНХАУ нь Пакистан улсын Энэтхэгийн далайн орчимд цоо шинэ боомтыг байгуулан, түрээсээр эзэмшихээр болсон байна. Шинэ Торгоны Замын хөтөлбөрийн хүрээнд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон 4,4 тэрбум хүн ам байдаг зах зээлийг онилсон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, үйлчилгээний салбар, их дээд сургуулиудыг цоо шинээр барьж байгуулж байна.

Монголын баруун бүсийг Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны хурдны зам, хурдны галт тэрэгний замтай холбож, эдийн засгийн коридор үүсгэсэн нөхцөлд баруун бүс 4,4 тэрбум хүн бүхий зах зээлд нэвтрэх боломж бий. Тиймээс тус 4,4 тэрбум хүн амтай зах зээлд өрсөлдөхийн тулд тухайн зах зээлийн бүтцийг судалж, дэлхийн санхүүгийн төв бүхий мэдлэгт тулгуурласан олон төрлийн кластеруудыг хөгжүүлэх бололцоотой.

Баруун бүсийн эдийн засгийн коридорыг хөгжүүлэх БНХАУ, Пакистан улс, төв Азийн орнууд Ойрх Дорнодын орнууд, Энэтхэг цаашлаад Африкийн орнуудыг оролцуулсан олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулснаар баруун бүс Монгол орны маш том эдийн засгийн том бүс болж хөгжих бололцоотой.

Баруун бүсийн эд засгийн коридорыг хөгжүүлэх стратегийн бодлогыг Монгол улсын төрийн тэргүүн, УИХ, Засгийн газар анхааралдаа авч, цаг алдалгүй ажил хэрэг болгох цаг болсон.

Үүнээс гадна зүүн бүсийн эдийн засгийн коридорыг хөгжүүлж хурдны авто зам, хурдны галт тэрэг, агаарын тээврээр Хятадын зүүн хойд бүс нутаг, хоёр Солонгос, Япон  цаашлаад Хойд Америк, Латин Америки зах зээлийг хамарсан зүүн бүсийн эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг бас анхааралдаа авах хэрэгтэй.

Үргэлжлэл бий...

“Моралтай Монгол” Сан


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4874

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%