Д.Нарангэрэл: Уушгины хатгаа өвчтэй хүүхдүүдийн өвчлөлийг 40 хувиар бууруулж чадсан

Нийслэлийн бүх дүүрэгт энэ сарын 1-нээс эхлэн 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байна. Ингэхдээ эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийж байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

Д.Нарангэрэл: "Манай улсад 2016 оноос эхлэн нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлж 87,900 хүүхдийг дархлаажуулаад байна. Энэхүү вакцин нь уушгины хатгаа өвчтэй хүүхдүүдийн өвчлөлийг 40 хувиар бууруулж чадсан. Үүн дотроо хүнд хэлбэрийн хатгаа өвчнийг 28-30 хувиар бууруулсан өндөр үр дүнтэй байна. Иймээс Монгол Улсын Засгийн газар энэхүү вакциныг 2020 он гэхэд бүрэн нэвтрүүлж дуусах зорилт тавин ажиллаж байна. 

Энэ онд 38.000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110.000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35.000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75.000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна. 2019 онд Улсын хэмжээнд бүх аймагт энэхүү вакциныг нэвтрүүлэх зорилт тавьсан байна. Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3.5 ам.доллараар худалдан авч байна. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно. Одоогийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд уг вакцинд хамрагдаад байна. Эцэг эхчүүд хүүхдээ өрхийн эмнэлэг дээрээ товлолын дагуу хамруулах боломжтой" гэв.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%