АМЬДРАЛ САЙХАН: Би их өвөрмөц сонин содон зүүд зүүдэлдэг

Бид “Амьдрал сайхан” буландаа  “Сэтгэлийн хүүрнэл бүлгэм”-ийн гишүүдийг урьж оролцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багш, орчуулагч, зурагчин, дизайнер, инженер гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлж тэдний амьдралыг харах өнцөг, үзэл бодол хийгээд яагаад утга зохиолд шимтэх болсон түүхийг нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн Ховд их сургуулийн “Төрийн захиргааны менежментийн" ангийн 4-р курсийн оюутан Ш.Номин-Эрдэнэтэй ярилцла

 

 

Миний хамгийн дуртай зүйлсийн нэг бол шүлэг бичих. Маш олон үйл явдал намайг шүлэг, эргэцүүлэмж, бичихэд нөлөөлсөн.  Би тавдугаар ангиа төгсөөд их хүнд өвдсөн юм.  Хагалгаанд ороод удаагүй байтал өвөө минь бурхан болсон. Тэгээд би өвөөдөө зориулж шүлэг бичээд аймгийнхаа сонинд нийтлүүсэн юм. Шүлгийг маань маш олон хүн уншиж надад урам зориг өгч байсан. Хамгийн гоё нь надад хагалгаа хийсэн эмч маань миний шүлэг нийтлэгдсэн сонингийн хэсгийг хайчилж гэрийнхээ хойморт гэр бүлийнхээ зурагны буланд байрлуулсан гэсэн нь надад маш их урам өгч билээ.

Харин дараа нь есдүгээр ангиас эхлээд огт танихгүй, харж байгаагүй эрэгтэй хүнийг зүүдэлж эхэлсэн. Шөнө бүр өөр өөр адал явдалтай зүүд. Бараг таван жил зүүдэлсэн, сонирхолтой шүү. Амьдрал дээр энэ хүнтэй тааралдах болов уу? Тааралдлаа гэхэд би таних болов уу? Би танилаа гэхэд тэр хүн намайг танихгүй шүү дээ гэх бодлоос ургаад л “төсөөллийн” өнгө аястай бичвэрүүд бичиж эхэлсэн. Би ер нь их өвөрмөц, сонин содон зүүд зүүдэлдэг, зүүдээ сайн санадаг. Зүүднээсээ их санаа авч шүлэг бичдэг.

 

 

 

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 172.68.253.*

    Ene ohinoos ih goy yriltslaga garna shtee ug ni asuultgvi 10 ogvvlbertei towchhoon yumaa

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%