Витамин Д-ийн нөлөө судалгааны арга зүй нь АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлөөр батлагдаж, ЭМЯ-ны ёс зүйн хороогоор зөвшөөрөгдсөн

Монголын Эцэг эхчүүдийн Үндэсний зөвлөлөөс хийсэн хэвлэлийн бага хурлын дагуу дараах мэдэгдлийг хүргэж байна.

 “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ-ын санаачлагаар Улаанбаатар хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас хамгаалахад Витамин Д-ийн нөлөө судалгааны арга зүй нь АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлөөр батлагдаж, Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороогоор зөвшөөрөгдсөн албан ёсны судалгаа болно.  Энэхүү судалгааны арга аргачлал, ёс зүй нь олон улсын стандартад нийцсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 Судалгаанд хэрэглэгдэж буй бэлдмэл нь АНУ-ын GMP стандартыг хангаж тус улсад үйлдвэрлэгдсэн  ба Монгол Улсын МХЕГ-ын лабораторид шинжлэгдсэн болно.  Судалгааг дунд сургуулиуд дээр хийж байгаа тул мөн БСШУСЯ хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан болно. Энэхүү судалгаанд хамрагдаж буй Улаанбаатар хотын 16 сургуулийн сурагчид нь 2015 -2016 оны хичээлийн жилд хамрагдсанаас гадна судалгааны ёс зүйн дагуу асран хамгаалагчид болон оролцогч хүүхдүүдэд судалгааг танилцуулж  албан ёсоор зөвшөөрөл аван,  гарын үсэг авч  сайн дурын үндсэн дээр хийгдэж буй судалгаа болно.

 Судалгаанд хамрагдсан 9814  хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг хийхэд нийт сурагчдын 10 хувьд сүрьеэгийн далд халдвар илэрсэн бөгөөд дараагийн шатны илрүүлэлтийг хийхэд 129 хүүхэд идэвхтэй сүрьеэгээр өвдсөнийг илрүүлж холбогдох байгууллагуудтай хамтран сүрьеэгийн эмчилгээнд оруулаад байна. Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөлөөр Ази-Номхон далайн бүсийн 37 орноос эхний 4 дүгээр байранд ордог.  

Глобаль сан, ДЭМБ-аас  хийсэн 2015 оны үндэсний хэмжээний анхны томоохон сүрьеэгийн тархалтын судалгаагаар  15-аас дээш насны иргэдийн дунд халдвартай хэлбэрийн тархалт тооцоолж байснаас 3 дахин өндөр буюу 100.000 хүн амд 567 гарсан нь сүрьеэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн маш ноцтой асуудал болсныг нотолсон билээ. Хүүхдийн дундах сүрьеэгийн өвчлөл  дээр дурьдсан насанд хүрэгчдийн дундах өвчлөлөөс өндөр байх магадлалтайг энэхүү судалгаа нотлоод байна. Уг судалгааны эхний үр дүнд үндэслэн  хүүхдийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаад үндэслэн “Сүрьеэгүй Улаанбаатар” аяныг тус байгууллагаас санаачлан Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчдад анх уулзахаар ирэхэд нь холбогдох мэдээллийг өгсөн боловч зориуд мушгин гуйвуулж мэдээлэл хийж байгаад харамсаж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%