Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Монгол улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатар фэйсбүүк трэндийг тэргүүлж байна. Тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувь болгож нэмэгдүүлэхдээ Засгийн газар Олон улсын валютын сантай тодорхой хугацааны яриа хэлэлцээ хийсний үр дүнд нэмэхээр ярьж тохирсон”  гэлээ.

Uka

Дуучин Уламбаяр буюу Ука  “Voice of mongolia” шоуны үеэр  баярлаж хөөрсөн сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Алцгар байлаа” гэх бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байгаа нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дууриалал үзүүллээ хэмээн цахимд нэлээд шүүмжлэлд өртөж байна.

Ганбаатар Сайнхүү

МАН-ын дэд дарга С.Ганбаатар үргэлж оюунтолгойн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгч байдаг. Бүр Оюунтолгойн гэрээнд өөрчлөлт оруулаад өг гэж намайг ахлуулаасай гэж хүсэж байсан ч удаатай. Энэ удаа тэрээр “Оюутолгойгоос Монголчууд бодит ашиг хүртэх ёстой. Сүүлийн 10 жил уг гэрээг Монголчуудад ашигтай болгохын төлөө байнга ярьж, хэлж, сайжруулахын төлөө Миний бие зүтгэх болно” гэлээ.

Purevmaa.S

 Жүжигчин С.Пүрэвмаа хүнсээрээ өөрийгөө цэвэрлэх арга танилцуулжээ. “Брокколи байцаа, цэцэгт байцаа, ердийн байцаа зэрэг нь маш чухал ашигтай үл исэлдүүлэгчүүдтэй ногоонууд бөгөөд харин жимснүүдээс гүзээлзгэнэ, үхрийн нүд, бөөрөлзгөнө, чавга, үзэм, алим, лийр, нь элгэнд мөн тустай байдаг. Эдгээр жимс, ногоонууд нь бүгд элэгний өдөр тутмын цэвжрлэх үйл ажиллагаанд тасралтгүй тусалж байдаг. Учир нь хүний биед үргэлж урвал явагдаж байдаг. Элгээ ойрхон цэвэрлэж байх тусам тэр нь цусыг цэвэршүүлж энэ нь эргээд дархлааг сайжруулж эрүүл байх үндэс болдог”…

 Battsogt Dogsom

Сүүлийн жилүүдэд манай улс мал ахуйг дэмжих тал дээр багагүй анхаарч байгаа. Энэ асуудалд ч багагүй анхаардаг хүмүүсийн нэг бол ардчилсан намын гишүүн Д.Батцогт. Тэрээр Манай улсад малчдад зориулсан сүргийн бүтэц, эрүүл ахуй, санхүүгийн мэдлэг, банкны зээл, туршлага судлах, фермер, бэлчээрийн даацын талаар сургалт, таниулга, семинар алга. Тиймээс энэ үед чанартай сайн мах хэрэглэж, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү ууж, малын гаралтай түүхий эдийг зөв ашиглах сонирхол бүгдэд бий ч малчдынхаа суурь асуудлуудыг шийдэхгүйгээр нөхцөл дээрдэхгүй нь улам тодорхой болж байна.  Одоо малчдад анхаарах цаг нь болсон гэдгийг хэллээ.



avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%