Д.Амарбаясгалан: Эрдэнэтийн асуудал эхнээсээ луйврын шинжтэй байсан

 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийн энэ хэрэг өөрөө асар олон хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл улс төрийн нөлөө бүхий хүмүүс, хууль хяналтын байгууллагатай хамтран Монголын ард түмнийг олон жил тэжээсэн  энэ үйлдвэрийг булааж авах гэсэн луйврын шинжтэй үйл ажиллагаа одоо хүртэл явсаар байна.   Эрдэнэтийн 49-ийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа юм биш. Төрийн өмчийн 49 хувийг эзэмшиж байсан оросын тал тэрийгээ худалдаалахдаа Засгийн газраас, Засгийн газар нь УИХ-аас зөвшөөрөл авч байж худалдаалах ёстой зүйлийг орхигдуулсан  нь өөрөө асуудал дагуулсан. Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк өөрийн эрх мэдлийн хэмжээнд тэр зээлийг олгосон эсэхийг судлах, мөн арилжааны банк ямар ч барьцаагүй, 29 настай залууд хэдэн зуун сая доллар зээлүүлж байгаа байдал банкны хуулинд нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна..

Мөн Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар шийдвэр гаргахаар захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очоод цуцлагддаг. Эргээд энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандаж Засгийн газрын гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх цуцлах эрх байгаа юу гэсэн асуудлыг тодруулсан. Үндсэн хуулийн цэц  хуралдаад захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг цуцлах эрх байхгүй гээд шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэрийг үл тоож дахиад л дараагийн шатанд  цуцалдаг. Энэ хэний ашиг сонирхол вэ?

Ер нь Эрдэнэтийн хэрэг бүгд луйврын шинжтэй явагдаж байна. Энэ бүхнийг зогсоохын тулд МАН анхаарч ажиллана. Үүнийг шийдэж байж Эрдэнэт 49 эзэмшинэ гэж ярих хэрэгтэй. Энэ шийдэгдээгүй байхад Эрдэнэтийн 49 хувийнхан гэх хэсэг хүмүүс дээр гарч суучихаад Эрдэнэтийн ханган нийлүүлтээс эхлээд Эрдэнэтээс орж ирдэг байсан бүх орлогыг өөрийн эрх ашигт  зарцуулдаг болсон. Үүнийг Засгийн газар зөвшөөрөхгүй. Төр өмчөө мэднэ.  Төр 51 хувиа эзэмшиж байгаа бол 49 хувийн нөлөөллөөс гарах ёстой" гэсэн тайлбарыг өглөө. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%