ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч Трамп, Удирдагч Ким Жон Ун нарын хамтарсан мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Сингапур дахь дээд хэмжээний уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэл

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп ба Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Төрийн Хэргийн Хорооны тэргүүн Ким Жон Ун  нар 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт анх удаа, түүхэн дээд хэмжээний уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч Трамп ба Тэргүүн Ким Жон Ун нар АНУ ба БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхтэй холбогдох, мөн Солонгосын хойгт бат бөх энх тайван дэглэм бий болгохтой холбоотой асуудлуудаар харилцан ойлголцол бүхий, гүн гүнзгий, чин сэтгэлийн санал солилцоо өрнүүллээ.

АНУ ба БНАСУ-ын шинэ харилцаа Солонгосын хойг төдийгүй дэлхий дахинд энх тайван цэцэглэн мандахад хувь нэмэр оруулна гэсэн итгэл үнэмшлээр, харилцан итгэлцэлтэй байх нь цаашид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн ойлгох тул Ерөнхийлөгч Трамп ба Тэргүүн Ким Жон Ун нар хамтран мэдэгдэх нь:

  1. АНУ ба БНАСАУ нь хоёр улсын ард түмний энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүсэл эрмэлзэлд нийцтэйгээр АНУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах
  2. АНУ ба БНАСАУ хамтран Солонгосын хойгт тулхтай, тогтвортой энх тайван дэглэм тогтоохын төлөө хүчээ нэгтгэх
  3. 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны Панмунжомын Тунхаглалыг дахин баталж, БНАСАУ нь Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүйжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах
  4. АНУ ба БНАСАУ нь дайнаас сураггүй алга бологсод, хоригдлууд(POW/MIA )-аас үлдсэн цогцсыг олж тогтоох, одоогоор олж тогтоогдсон цогцсуудыг нэн даруй эх оронд нь буцаахын төлөө ажиллах

Түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын хооронд хэдэн арван дамжин үргэлжилсэн дайсагнал, түгшүүрийг гэтэлж шинэ ирээдүйн үүдийг нээх эргэлтийн цэг болж буй хэмээх харилцан ойлголцлын дор Ерөнхийлөгч Трамп ба Тэргүүн Ким Жон Ун нар энэхүү хамтарсан мэдэгдэлд дурдсан зүйл заалтыг бүрэн дүүрэн, нэн даруй хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. АНУ ба БНАСАУ нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Маик Помпео ба БНАСАУ-ын мөн түвшний төрийн төлөөлөл тэргүүлэн дагалдах хэлэлцээрүүдийг хамгийн боломжит хугацаанд шуурхай зохион байгуулж, дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүнг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллах үүрэг хүлээв.

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп ба Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Төрийн Хэргийн Хорооны тэргүүн Ким Жон Ун нар  АНУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшин хөгжүүлэх, дэлхий дахин ба Солонгосын хойгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, энх тайвныг дэмжин хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах үүрэг хүлээв.

 

2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр

Сентоза арал, Сингапур улс

 

 

Гэрэл зургийн эх сурвалж: NBC News


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2465

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%