УДИРДАГЧ НЬ МОРАЛТАЙ УЛС ОРОН ХӨГЖДӨГ: Солонгосын хөгжлийн түүхээс

Одоогоос яг 50 жилийн өмнө 1967 онд 100 ам доллар хүрэхгүй үгүйтэй ДНБ-тэй байсан БНСУ 20 жилийн дотор 1987 он гэхэд өнөөдрийн Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх 3600 гаруй ам долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 11-т эрэмбэлэгдэж, ДНБ нь 27.000 ам долларт хүрч, хөгжлийн загвар орон болж чаджээ. 

1961 онд Генерал Пак засгийн эрхийг авахад дөнгөж хоёр Солонгосын дайн дуусаад байсан үе юм. Солонгос орон ядуурал, нийгмийн эмх замбараагүйтэл, авилгалд идэгдсэн, дэлхийн ядуу буурай орнуудын нэг байлаа.

Кимчинээс өөр ямар ч үйлдвэрлэлгүй Солонгос орныг генерал Пак дэлхийн гүрэн болгон хөгжүүлэх асар том зорилго тавин ажилдаа оржээ. Генерал Пак хамгийн түрүүнд гадны зээл тусламж авахаар хөөцөлдөж эхлэв. Гэтэл Солонгост найдаж, зээл өгөх орон олдсонгүй. Харин азаар Герман улс Солонгос улсад 100 сая ам доллар зээлэх гэрээнд гарын үсэг зурав. Хариуд нь Солонгос залуучуудыг германд нүүрсний уурхай гэх мэт үйлдвэрүүдэд ажиллуулахаар хоёр тал харилцан тохиролцсон байна.
Генерал Пак Солонгосын хөдөөгийн хоцрогдсон ядуу суурингуудыг өөрчлөх зорилт тавин Германаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд 40 аж үйлдвэрийн комплексыг Солонгос орны бүс нутгуудын ирээдүйн хөгжлийг төлөвлөн байгуулжээ. Юуны өмнө оймс, цамц, өмдний гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгосон. Улмаар эдгээр 40 аж үйлдвэрийн цогцолбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж бүс нутгийн хөгжлийн төвүүд болжээ. Өнөөдөр эдгээр 40 аж үйлдвэрийн комплексуудаа мэдлэгийн аж үйлдвэрийн комплексууд болгон өөрчилж, улам хөгжүүлсээр байна.

Пак генерал Солонгосын ард түмнийг моралтай, хөдөлмөрч болгох ажилд нэн тэргүүнд анхаарсан гэдгийг онцлох ёстой. Тэрээр 

Солонгосын ард түмний дунд нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг явуулсан. Орон даяар явуулсан уг хэлэлцүүлгийн асуулт нь тахиа ухаантай юу, Солонгос хүн ухаантай юу гэсэн байжээ. Мэдээж Солонгосын ард түмэн нэгэн дуугаар Солонгос хүн ухаантай гэж. Тэгтэл Пак генерал тахиа өглөө 6 цагт сэрдэг харин Солонгос хүн тахианаас ухаантай юм бол өглөө 6 цагаас өмнө сэрэх хэрэгтэй гэсэн байна. 

Гэвч дан ганц хэлэлцүүлгээр унтаа ард түмний моралыг сэргээх амаргүй. 1965 онд Пак генералын удирдлагад батлагдсан хуулийн дагуу Солонгосын бүх эрчүүд цэргийн алба заавал хаших болсон. Цэрэгт Солонгосын эрчүүд моралд суралцаж, ахан дүүс, эх орон, үнэт зүйл, зориг тэвчээр, хөдөлмөрлөхийн үр шимийг ухаарч, бие сэтгэлдээ шингээн ойлгож, төлөвшсөн иргэн болдог байна.

Тус хуулиар эмэгтэйчүүд цэргийн алба хаах явдлыг журамлаагүй ч тэдэнд хаалга үргэлж нээлттэй. Ингээд өмнө байсан хөдөө тосгоны, хэнэггүй тариачин ээж аавын хүүхдүүд цэрэгт явж, моралтай, эрдэмтэй эх оронч эрчүүд болох эхлэл тавигджээ. Өнөөдрийн Солонгос орны хөгжлийг тэгэхээр морал, хөдөлмөр хатуужил авчирсан гэж хэлж болно. Харин тэр хөгжлийн эссэнс болсон морал, эрдмийг цэрэгт татлага авчирсан гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засгийн хөгжил бол тэгэхээр ердөө л дээр дурдсан нөхцөлүүдээс урган гарсан хоёрдогч үзэгдэл л байсан.
Үнэхээр Пак генералын үед Солонгос гайхалтай хөгжиж чадсан юм. 1961-1996 оны хооронд Солонгос улсад эдийн засгийн хувьд үнэхээр үсрэнгүй хөгжсөн. Энэ үсрэнгүй хөгжлийг Хан мөрний гайхамшиг гэж нэрлэдэг.
Солонгос улсын эдийн засгийн бодлогын нууц нь хамтын зах зээлийн эдийн (Social Market Economy) засаг дээр суурилж Солонгос үндэстний сайн сайхны төлөө аливаа бодлогыг дэмжиж ажилласанд байна. Жижиг дунд үйлдвэр гэдэг улс орны хөгжлийн гарц биш учраас Солонгосчууд томоохон корпарациудыг (Hyundai, Kia, Samsung гэх мэт) байгуулан үүгээр дамжуулан дэлхийн зах зээлд гарч чадсан.

Эдгээр томоохон компаниуд нь зөвхөн Солонгос улсын хөгжлийн төлөө байгуулагдсан нийтийн өмчийн хэлбэртэй үндэстний корпарациуд юм. Хувийн компани байгуулчихаад зөвхөн өөрийнхөө төлөө бизнес хийдэг нөхдүүд хэзээ ч улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг хамтын зах зээлийн эдийн засгийн ном бүтээлүүдэд хангалттай дурдсан байдаг. Ямар ч хяналтгүй хувийн өмчтөнүүд ард түмний баялгийг төртэй хамтран луйврын аргаар булаан авдаг. Банкны бодлогын хүү, инфляц зэрэг нь ард түмний мөнгийг луйвардан авах луйварчдын шалгарсан аргууд болохыг эдийн засгийн судлаачид тэмдэглэсэн байдаг. Солонгос улс үндэстний капитализмыг баримталсан явдал нь Японтой адил дотоодын чадварлаг боловсон хүчин байхгүй учраас үндэстний хэмжээний корпорацуудыг бий болгож, түүгээр дамжуулан эдийн засгаа босгох байсан байна. Улмаар нэгэнт бий болсон эдийн засгийн өсөлтийг улс орны хөгжил, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн шинэчлэлд зориулах нь хамгийн зөв гарц гэдгийг ойлгожээ. Богино хугацааны дотор эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрч чадсан Солонгос улс өнөөдөр 51,000,000 хүн амтай, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 11-д ордог. Дэлхийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг болж чаджээ.
Цэргийн эрдмээр хатуужиж, төлөвшсөн эх оронч Солонгос эрчүүд, эмэгтэйчүүд Солонгос улсын жинхэнэ баялаг.
Социализмын үед бий болсон Эрдэнэт, Дархан зэрэг хотууд, мөн бүтээн байгуулалтууд өнөөдөр зарим нь устаж, зарим нь хуучнаасаа дээрдсэнгүй харин ч дордож. Дэлхий ертөнц өөрчлөгдөж хөгжөөд байдаг, харин бид бүтээнэ, сөнөөнө гэсэн уриагаа баримталсаар л. Социализмын үед бий болгосон эрчүүдийг цэргийн албанд 3-5 жил зүтгэх чухал тогтолцоог нурааснаар моралгүй, эрдэмгүй, чадваргүй бөгс долоогчдын эрин үе эхэлж дээрх бүх сүйтгэл нийгмийн хэм хэмжээ болж тогтжээ.Монгол улсын хувьд өнөөдөр бүх эрчүүд, эмэгтэйчүүдийг цэргийн албыг дор хаяж 2-3 жил хаадаг тогтолцоог дахин сэргээх ёстой. Энэ нь хэн нэгэнтэй дайсагнах, зэвсэг зөрүүлэх биш, харин Монгол хөвгүүд, охидыг моралтай, эрдэмтэй эх оронч, хөдөлмөрч иргэн болгох хамтын үнэн зүйл гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн, чөлөөт зах зээлийн эдийн засгаас хамтын зах зээлийн эдийн засагт шилжиж байж л эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилд хүрч чадна.
 Аж үйлдвэрийн парк гэдэг дэлхийн 2-р дайны дараа буурай хөгжилтэй орнуудын хямд ажиллах хүчийг ажиллуулж өртөг өндөртэй орнууд бохир, хоцрогдсон аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийн нэр байж. Тайван, Сингапур, Малайз нэгэнт үйлдвэрлэлийн бааз суурь байхгүй учраас анхандаа барууны аж үйлдвэрийг шууд хэрэглэсэн ба улмаар 80-аад оноос эхлэн аж үйлдвэрийн паркуудаа мэдлэгийн эдийн засагт тохируулж дэлхийн хэмжээний санхүү, нийгэм, боловсролын иж бүрэн тогтолцоог оруулж ирсэн юм. Үүнээс гадна дэлхийн судалгааны чиглэлтэй том компаниудыг санхүүгийн орчноор дэмжин, аж үйлдвэрээ мэдлэгт тулгуурлуулан хөгжүүлж, гадны оронд сурч ирсэн залуучууддаа ажлын байр гаргаж өгсөн байна.

 

 


avatar
    • Зочин
    • 172.68.255.*

    Hugjij baigaa ulsiig harahad uur bnaa. Companiid ni neg turiin tender kontses awchih gesen jijig yumaar zaminaldahgui. Manai kompaniud boloogui bna oo. Tatvariin mungunuus heden yum zulgaaj amidrah uu, hool hunsnii yum importloh uu l bn. Bgaa heden tom ni huuchnii niigemd bii bolgoson hurungun dr l bosch irsen. Yg uursduu hiisen ym alga shd

    • Зочин
    • 172.68.255.*

    Unen shd. Suuliin 30 jild huduu oron nutag hugjih baitugai suireld orood bna shd. Ter mundag kompaniud haana bna? ulaanbaatart shigdej heden barilga barisnaa hugjil awchirlaa gej anduurah teneglel shuu. Sum, aimag bur suirch bna shd. Yu ch nemegdsengui. Hugjsun ornii kompaniud bol hot baiguuldiin bn lee. German volkswagen ii hot geed l bna.Yapond toyota nagoya geed hotod bna. Mongoliin ter mundag kompaniud yamar huduu oron nutgiig hugjuulsen be? Jishee barimt gargaad ir.

    • Зочин
    • 162.158.179.*

    Mash zuw zuw sanaluud tusgagdsan bna.

    • Зочин
    • 162.158.179.*

    Saihan niitlel bna

    • MN
    • 172.68.255.*

    ТОМ УТГААРАА БОЛ ЦЭРГИЙН АЛБЫГ ЗААВАЛ ХААХ ЁСТОЙ ГЭДЭГ БОЛ ЗӨВ ЮМ. ӨНӨӨ ЦАГТ ЦЭРЭГТ ХЭН ЯВЖ БАЙНА, ХЭН ҮЛДЭЖ БАЙНА ГЭДЭГ БАС Л БОДОХ АСУУДАЛ ЮМ БАЙНА. БИДЭНД ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА, ҮНЭТ ЗҮЙЛ ГЭДЭГ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛОХ ЮМ.

    • MN
    • 172.68.255.*

    САНАЛ НЭГ БАЙНА. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ГАРЦ БИШ. МОНГОЛ УЛС ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГ ШАВАРТ ЛАВ ШИГДСЭЭР ОЛОН БОЛЖ БАЙНА. ТАВАН ТОЛГОЙ БОЛОН БУСАД НҮҮРСНИЙ ОРДЫГ ТҮШИГЛЭСЭН ХИМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДАРХАНЫГ ТҮШИГЛЭСЭН ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УРД ХИЛ ОРЧИМ ЗЭС ХАЙЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХАД МОНГОЛ УЛС СЭВ ХИЙТЭЛ БОСООД ИРНЭ. ИНГЭЖ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ ХЭН ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА, ХЭН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ СОНИН БАЙНА.

    • ediin zasagch
    • 173.245.52.*

    Ingej hudlaa yarij bolohgui EE! Хувийн компани байгуулчихаад зөвхөн өөрийнхөө төлөө бизнес хийдэг нөхдүүд хэзээ ч улс орныг хөгжүүлдэггүй гэдгийг хамтын зах зээлийн эдийн засгийн ном бүтээлүүдэд хангалттай дурдсан байдаг. Ямар ч хяналтгүй хувийн өмчтөнүүд ард түмний баялгийг төртэй хамтран луйврын аргаар булаан авдаг. Банкны бодлогын хүү, инфляц зэрэг нь ард түмний мөнгийг луйвардан авах луйварчдын шалгарсан аргууд болохыг эдийн засгийн судлаачид тэмдэглэсэн байдаг

    • Зочин
    • 172.68.255.*

    Yamar company yamar sum, aimag iig hugjuulsen be? Jishee barimtaa gargaad yariya. Huduu oron nutag hayagdsan shuu. Heden barilga barij, gazar uhahaa arai hugjil gej anduuraagui biz?

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2641

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%