УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэг шийдэгдэж УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэж өнгөрсөн долоо хоногт  мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр 60 тэрбумын  гэгдэх асуудлаар тайлбар авахаар Авлигатай тэмцэх газрын даргад ханджээ.

Тэрбээр АТГ-т хүргүүлсэн албан бичигтээ

"УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "60 тэрбумын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна" гэсэн албан ёсны мэдээллийг хийсэн. Гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан бөгөөд аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар ард иргэд болон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд "60 тэрбумын" гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна"

хэмээжээ.

Тэрбээр мөн хариу тайлбарыг энэ сарын 19-ны дотор бичгээр ирүүлэхийг АТГ-аас шаардсан байна. 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2149

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%