АНУ: НАТО-д санал болгож буй 30-30-30-30 төлөвлөгөө

2017 оны 9 дүгээр сард Орос, Белоруссь хоёр улс хамтран стратегийн "Запад-2017" сургуулийг Польш, Литва, Латви, Эстон, Финлянд хилийн дагуу явууллаа. Сургуульд 12,7 мянган цэрэг, 680 нэгж техник, 70 нэгж онгоц, нисдэг тэрэг, 10 нэгж усан онгоц оролцсон боловч барууны цэргийн шинжээчид уг стратегийн цэргийн тоглолтод шууд бус утгаараа 100,000 мянга гаруй цэргийн болон энгийн алба хаагчид оролцсон, энэ нь хүйтэн дайнаас хойш оросуудын хийж буй хамгийн том сургууль болсон гэж дүгнэсэн байдаг. Энэ асуудалд АНУ болон НАТО-ийн удирдлага гойд анхаарал хандуулж, хариу арга хэмжээ авах талаар нухацтай ярив. 

Бүр Америкийн 2018 оны үндэсний батлан хамгаалах стратегид Оросын зүгээс учруулж болох аюулын эсрэг авах арга хэмжээний хүрээнд НАТО-ийн цэргийн бэлэн байдлыг дээшлүүлэх, батлан хамгаалах төсвийг нь нэмэгдүүлэх, байлдааны өндөр бэлтгэлтэй анги, нэгтгэлийн тоог нэмэх зэрэг асуудлыг тусгаж өгчээ. 
2018 оны 6 дугаар сард Брюссель хотод болсон НАТО-ийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис холбоотнуудаа "30-30-30-30" гэж томьёолсон төлөвлөгөөг санал болгож байгаа юм байна.

Энэ нь 30 нэгж баттальон (нэгж бүр нь 600-1000 цэрэгтэй), 30 нэгж агаарын эскадриль (нэгж бүр нь 12+ байлдааны нисэх онгоцтой), 30 нэгж усан онгоц(шумбагч завь багтсан)-ыг дохио өгснөөс хойш 30 хоногийн дотор хүч хуралдуулах районд гаргаж үүрэг гүйцэтгүүлэх тухай төлөвлөгөө юм.

Энэхүү төлөвлөгөөг 2018 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд хуралдах НАТО-ийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр баталгаажуулахаар яригдаж байна. 

Өнөөдрийн байдлаар эгнээндээ 2 сая гаруй цэрэгтэй НАТО нь 830 мянган цэрэгтэй оросоос тооны болоод техникийн хувьд давуу байдалтай байгаа.Гэхдээ богино хугацаанд байлдааны бүрэн бэлтгэлтэй цэргийн хүчийг гаргаж маневрлах боломжийн талаар бол асуудал арай өөрөөр яригдана. Ялангуяа Европын хамгийн хүчирхэг улсууд болох Франц улс Африк тивд цэргийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, Англи өөрийн цэргийн тоо болон цэрэгт зарцуулж буй зардлаа бууруулж байгаа үед асуудалд хүнд байдалд байна. Тухайлбал Германы хувьд өөрийн армид буй 225 нэгж "Леопард-2" загварын танкаас 95 нэгж нь, 128 нэгж "Тайфун" загварын нисэх онгоцноос 4 нэгж, 6 нэгж шумбагч завинаас 1 нэгж, 13 нэгж байлдааны хөлөг онгоцноос 5 нэгж л тус бүр үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа гэсэн мэдээ бий.
Гэхдээ Европын орнуудын хувьд 30 нэгж батальон гэдэг бага хүч хэдий ч цэргийн хүчээ бууруулах талаар тус тивийн орнуудын барьж буй бодлогын хувьд гаргах боломжтой бодит тоо бололтой. 2016 онд Ранд корпорацаас гаргасан судалгаагаар бол Англи, Франц, Герман улсууд нэг сарын хугацаанд 3-4 явган цэргийн батальон, танк, хуягт тээвэрлэгчийн нэгжүүдээр хүч нэмэгдүүлсэн ганцхан бригадын хүчийг дайчлан гаргах боломжтой гэсэн судалгаа гарч байв. 

Одоогоор Европт Америкийн шүхрийн 173 дугаар бригад, хуягт танкийн 2 дугаар хорооны нийтдээ 9 батальон байрлан үүрэг гүйцэтгэж байгаа. Америкийн шугамын нэг дивизэд 15 батальонтой байдаг. Үүний 9 батальон нь явган цэрэг, танк, хуягт тээвэрлэгчийн, артиллерийн 3 дивизион, нисэхийн 3 нэгж эскадриль тус тус багтдаг юм. АНУ-ын зөвхөн арми нь 180 нэгж батальонтой билээ. 
Тэгэхээр Америкчуудын санал болгож буй "30-30-30-30" гэдэг төлөвлөгөө нь европын цэргийн хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, тэдний зэвсэг, хэрэгслийг дутагдлыг арилгахад томоохон түлхэц болж мэдэхээр байна. Өнгөрсөн оны сүүлээр хуралдсан европын холбооны хуралдаанаар хямралын үед богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх боломжтой Францын тэргүүлсэн цэргийн томилгоот хүчийг бий болгох, хамтран шинэ нисдэг тэрэг, усан онгоц бүтээх талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Улс орнууд батлан хамгаалах салбарын төсөв мөнгөө нэмж, цэргийн анги, салбартаа шинэ нисэх онгоц, танк, зэвсэг, техник авсаар л байна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2641

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%