Нэгийг авбал хоёр үнэгүй

Стэнфордын технологийн венчур хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Тина Сийлэг оюутнууддаа насан туршид нь хэрэг болохуйц ур чадвар, мэдлэг, ойлголтыг сургаж, их сургуулиас ажил мэргэжлийн ертөнцөд хөл тавих амаргүй шилжилтийг даван туулахад тусалдаг. Тэгвэл эрдэмтэн нэрт сурган  хүмүүжүүлэгчийн хувиар  Тина Сийлэгийн оюутнууддаа хүргэдэг сонирхолтой түүх урам зориг хайрласан  “20 настай өөртөө өгөх” зөвлөгөө номын хэсгээс хүргэж байна.

Таван долларыг хоёр цагийн дотор хэрхэн өсгөх вэ?

Стэнфордын их сургуулийн багш Тина Сийлэг заадаг хичээлийнхээ хүрээнд оюутнууддаа таван долларыг хоёр цагийн дотор өсгөх даалгавар өгчээ. Ингэхдээ тус бүрд нь таван доллар хийсэн дугтуйг даалгаварт оролцох 14 багт тараажээ. Оюутнууд дугтуйг нээсэн л бол хоёр цагийн дотор мөнгөө аль болох өсгөх хэрэгтэй. Даалгавар Лхагва гарагийн үдээс хойш эхэлж, ням гарагийн орой гэхэд дууссан байх ёстой. Багууд хийсэн ажлынхаа тайланг ням гарагийн орой илгээх юм.

Хэрэв танд ийм даалгавар өгсөн бол та яаж мөнгөө өсгөх байсан бэ?  Харин багууд таван доллараа огт үрэлгүйгээр мөнгөө өсгөж чаджээ.

Оюутнууд ямар боломж бодож олсон бэ?

Тэд мөнгөнд анхаарлаа төвлөрүүлбэл асуудлыг өргөн хүрээнд харах боломжгүй болно гэдгийг ойлгожээ. Иймд асуудлыг хязгаарлалгүй том хүрээнд авч үзэхээр шийдэж. Оюутнууд өөрт тулгарсан эсвэл өрөөл бусдад тохиолддог төдийлөн анзаардаггүй асуудлуудын шийдлийг олохын тулд аливааг ажиглах, чадвараа авьяас билэгтэйгээ хослуулж бүтээлч сэтгэлгээгээ ашигласан байв. Асуудлыг олж харж ухаалаг гарц олохоор хичээсний эцэст даалгаврын ялагч багууд 600 гаруй ам долларын ашиг хийж, дунджаар баг бүр мөнгөө 40 дахин өсгөж чаджээ.

Тэгвэл оюутнууд яаж мөнгөө өсгөсөн бэ?

Баг бүр өөр хоорондоо адилгүй шинэ зүйлс сэджээ.

 Эхний баг

Сургуулиудын хотхонд түгээмэл тохиолддог асуудлыг олсон байв.  Бямба гарагийн орой хотхон дотор томоохон ресторануудаар үйлчлүүлэх гэсэн хүмүүс залхмаар урт дараалалд зогсох хэрэгтэй болдог. Тэд ийм урт дараалалд зогсох хүсэлгүй байгаа хүмүүст туслахаар багийн гишүүд хоёр хэсэгт хуваагдаж хэд хэдэн ресторанд урьдчилан ширээ захиалжээ. Ийнхүү бямба гараг болоход нэг ширээний захиалгын эрхийг хорь хүртэлх доллараар үнэлж, урт дараалалд зогсохыг хүсэхгүй байгаа хүмүүст худалдсан байна.

Хоёр дахь баг

Тэд оюутны төвийн өмнө буланд зогсож оюутнуудын унадаг дугуйны хийг үнэгүй хэмжиж өгөхөөр шийдэж. Үүнийхээ дараа тэд харин хий нь багассан дугуйтай оюутнуудад газар дээр нь дугуйг хийлж өгөх үйлчилгээ санал болгожээ. Анхандаа тэд сургуулиас холгүйхэн байдаг шатахуун түгээх станцад очоод хийлүүлчхэж болох байсан нөхдөө ашиглаж байгаа мэт санагдаж байвч хэд хэдэн оюунуудад үйлчилсний дараа оюутнуудад энэ үйлчилгээ таалагдаж байгааг мэдсэн байна. Ингээд ажлаа эхэлснээс цагийн дараа тэд үйлчлүүлэгчдээс төлбөр бус хандив авах аргыг сонгож орлогоо нэмэгдүүлжээ. Учир нь оюутнуудад үнэгүй үйлчилгээ үзүүлсний хариуд авсан хандив төлбөрөөс хавь илүү орлого оруулжээ.

Гурав дахь баг

Энэ баг таван доллараа 650 ам доллар болгон өсгөж чадсан. Тэд даалгавар гүйцэтгэх хоёр цагийн хугацааг чухалд тооцсонгүй. Харин даваа гарагт танилцуулах гурван минутын танилцуулгыг хамгийн үнэ цэнэтэйд тооцож ангийнхан нь оюутнуудыг ажилд авахыг хүссэн компанид худалдсан байв. Өмнөх долоо хоногт хийсэн даалгавраа танилцуулах байсан цагаа ашиглан өөрсдийн тус компанид зориулан бүтээсэн сурталчилгааг үзүүлэх нь үнэхээр ухаалаг алхам байлаа. Тэд бусад оюутны анзаараагүй эзнээ хүлээж байсан хамгийн үнэ цэнэтэй боломжийг олж харсан юм.

Дөрөв дэх баг

Жил бүр болдог Венийн вальсийн цэнгүүн дээр фото зургийн бүхээг ажиллуулан, эцэг эхчүүдийн өдөрлөгийн үеэр хотын ресторануудыг онцолж харуулсан газрын зураг зарсан, тусгай загварын футболка хийж ангийн оюутнууддаа худалдаалсан зэргээр мөнгө олох ухаалаг аргыг бодож олжээ.

Тав дахь баг

Шүхэр худалдан авч бороотой өдрийг сонгон Сан Францискод зарж эхэлсэн ч ашиггүй ажиллажээ.

Зургаа болон долоо дугаар баг

Гудамжинд машин угааж, нимбэгний шүүс зарсан ч дундаж ч багатай харьцуулахад бага орлого олсон байв.

Ийнхүү таван долларын даалгавар оюутнуудад энтрепренер  сэтгэлгээг зааж чадсан амжилттай хичээл боллоо гэж үзсэн ч аливаа үнэ цэнийг мөнгөөр хэмжих ёстой гэдэг ойлголтыг өгөхийг хүсээгүй тул өөр нэгэн даалгавар өгчээ.

Арван ширхэг бичгийн хавчаар хийсэн дугтуйг багуудад өгөв. Багууд дараагийн хэдэн өдрийн аль нэгийг сонгон бичгийн хавчаараа ашиглаж дөрвөн цагийн дотор аль болох үнэ цэнэ бий болгох ёстой. Тэрээр энэ даалгаврыг улаан өнгийн нэг ширхэг бичгийн хавчаараар анхны солилцоогоо хийж, эцэст нь бүхэл бүтэн байшинтай болж чадсан Кайл Мак Доналдын түүхээс санаа авчээ.

Оюутнууд даалгавраа хэрхэн гүйцэтгэсэн бол?  

Долоон баг даалгаврын үнэ цэнийг тус бүрдээ өөр өөр хэмжүүрээр хэмжсэн байлаа.

Нэг баг бичгийн хавчаарыг мөнгөн тэмдэгт гэж үзэн аль болох олныг цуглуулахыг хичээсэн бол Хоёр дахь баг дэлхийн хамгийн урт бичгийн хавчаарын цуваа 35 километр байдгийг олж мэдээд дээд амжилтыг шинэчилэхээр хөдөлсөн байлаа.

Харин ангийг хамгийн ихээр хөгжөөж, гүн сэтгэгдэл төрүүлсэн багийнхан “Муу залуус” дуун дээр хийсэн богино бичлэг үзүүлсэн юм. Бичлэгт тус багийнхан оюутны байрны өрөөнүүдийн цоожийг бичгийн хавчаараар онгойлгож олон арван мянган долларын үнэ цэнэтэй нарны шил, гар утас, компьютер хулгайлж буйг харуулсан байлаа. Гэхдээ энэ бол наргиан. Тэд бичгийн хавчаараа зарлалын самбараар сольж, түүн дээрээ “СТЭНФОРДЫН ОЮУТНУУД ХЯМДАРЛАА: Нэгийг авбал хоёр үнэгүй гэж бичин худалдааны төвийн ойр байрлуулсан байв. Ийм зарын хариуд тэд хүмүүсээс гайхалтай саналууд хүлээн авчээ. Оюутнууд худалдааны төвөөр үйлчлүүлсэн хүмүүст худалдан авсан эд зүйлсээ өргөхөд нь тусалж хувцасны дэлгүүрээс дахин боловсруулах хог хаягдал зөөснөөс гадна нэгэн эмэгтэй бизнест тулгамдсан асуудлыг шийдэх санаа гаргаж өгсний хариуд компьютерийн гурван дэлгэц хүртэл авч чаджээ.  

 

 

Зургийн эх сурвалж: Unread.mn

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4470

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%