АМ АСУУЯ: Эгийн голын усан цахилгаан станцаа хэзээ барьж дуусгах вэ?

Дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан гэмтэл нь нийслэлчүүд, бодлого боловсруулагчдад олон чухал зүйлсийг анхааруулах сэрэмжлүүлэг болсоноос гадна мартсан байсан хэд хэдэн зүйлсийг эргэн санууллаа.

Энэ жил V цахилгаан станц баригдах тухай асуудал яригдаж эхэлсэнээс хойш 20 жил Эгийн голын цахилгаан станцын төсөл эхэлсэнээс хойш 15 жилийн нүүрийг үзэж байна. Уг нь Усан цахилгаан станцын төсөл нь  манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой. Эрчим хүчний үйлдвэрлэлд нөхөн сэргээгдэх нар, ус, газрын дулааны ЦС-ууд эрчээ авч буй ба үүн дундаас дэлхийд хамгийн өндөр хүчин чадал бүхий усан цахилгаан станцын талаар эндээс уншина уу.

 “Эрчим хүчний сүлжээнд ийм савалт үүсэх учраас би нар, салхины эрчим хүчийг хязгаарлаж, Багануурын цахилгаан станцыг 150 мВт-тай байлгах шаардлага тавьсан. Наргүй болж, салхи зогсоход эрчим хүч дагаад унана. Багануур 350 мВт-аар баригдвал тэр станцад доголдол гарахад яг саяынх шиг бүх систем дагаад унах учраас эсэргүүцээд байгаа юм. Тиймээс яаралтай усан цахилгаан станцаа эрчимжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станцтай байсан бол бид товчлуур дараад л эрчим хүчээр хангах байсан. Гэтэл саяын ослоор 4 цагийн турш галлаж байж генераторыг дахин ажиллуулсан. УЦС-тай байсан бол товчлуур дараад л болох байсан. ОХУ-ын нөөц шугамтай тулдаа л хэрэглээг зохицуулж байна"

Энэ бол эрчим хүчний Ц.Даваасүрэнгийн өгсөн мэдээлэл. Хэрэв үнэхээр энэ бүх эрсдлийг тооцож байсан бол усан цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэхэд 15 жил гэдэг багагүй хугацаа баймаарсан.

Манай улсад 162 тэрбум тонн нүүрсний нөөц бий. Энэ нь дэлхийн 10%, мөн 30 Гигаватт үйлдвэрлэх боломжит ус, нар, салхин Цахилгаан станц бүтээх байгалийн нөөц хангалттай бий. Хэрэв бид маш хямд үнээр их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадвал  гэр хорооллын айл болгон цахилгаанаар халж, Улаанбаатар минь утаагүй, иргэд нь эрүүл аз жаргалтай, айл бүр дулаан, хүүхэд бүр нүүрс буталж түлэх цагаа сурч боловсорч өнгөрөөх боломжтой сайхан цагтай золгоно.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3279

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%