Нийтлэл 11 сарын 19, 2018

ШУУРХАЙ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан 4 төрийн албан хаагчийг ажлаа өгөхийг шаарджээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба бусад санд холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн мэдээлэл ил гарах, тэднээс хариуцлага нэхэх иргэдийн эсэргүүцэл шаардлага үргэлжилсээр байна. Одоогоор ХХААХҮ сайд Б.Батзориг огцорч, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх шаардлага тавьсан. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шаардах боломжтой дараах хүмүүсийг хариуцлага хүлээж огцрох шаардлага тавьжээ. 

1. Д.БАЯРСАЙХАН​ УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал. Авсан зээл: 3,300,000,000₮. "Баяр плант ХААБ" ХХК, "Капиталфактори", "Эм Эм Жи капитал"


2. Ш.ЛХАМСҮРЭН ​Барилга хот байгуулалтын дэд сайд. Авсан зээл: 450,000,000₮ "Дархан мах" корпораци ХХК


3. Ц.АМАРСАНАА​ "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал. Авсан зээл 680,000,000₮. “Их Улс” ХХК


4. Ц.НЯМ-ОСОР ТӨБЗГ-ын дарга. Авсан зээл: 500,000,000Т. "Хос Эрхэс" ХХК

Сэтгэгдэл бичих

arrow icon