Ардчилсан нийгмийн тогтолцоог ашиглаж ардчиллыг үгүй хийх технологи байдаг. Чөлөөт эдийн засгийн хэлбэрийг ашиглаад монополи үүсгэж өрсөлдөөнийг хааж чөлөөт бус эдийн засаг болгон хувиргах нь бий. Эдийн засаг дахь “эрх чөлөө мандтугай” гээд эрх чөлөөг үгүй хийнэ гэсэн үг. Үг хэлэх эрх чөлөөг ашиглаж нийгмийн сүлжээгээр элдэв балай нэр усгүй өт хорхойнуудад мөнгө төлж хоосон бухимдал үүсгэх, захиалгат сэтгүүлчдээр тархи угаах, хүний эрхэм оршихуйг үгүйсгэн доромжилж сүрэг амьтны сэтгэлзүйд нөлөөлөх технологийг ашиглаж олны бухимдлыг хиймлээр хөөрөгдөнө. Улмаар өөрийн явцуу эрх ашгийг хамгаалуулах, эмх замбараагүй байдал үүсгэж төрийг эргүүлэх, эцэстээ дарангуйлал тогтоох. Хувь хүний “эрх чөлөө мандтугай” гээд эрх чөлөөг үгүй хийнэ гэсэн үг.

Энэ бол дэлхийн хаана ч байдаг зүйл. Үүнийг монголчууд мэдэх нь мэддэг, мэдэхгүй нь мэдэрдэг. Мэдэж, мэдэрч байгаа учраас зохион байгуулалттай жагсаалын жүжиг, урвагчдын “эх орны төлөө жагсаал”, хулгайчдын “хулгайчийг бариарай жагсаал”, жидүүчдийн захиалсан “жидүүгийн эсрэг жагсаалд” монголчууд очихгүй байгаа юм. Очихгүй болохоор өнөө жагсаал захиалагчид нь “заяа чинь хая, ингэж байхдаа таарсан малнууд” гэж баахан хараах юм. Нийгмийн сүлжээгээр захиалгатай юм бичдэг олон тооны өт хорхойнууд “эх орон сүйрч байхад ирээд жагсаач, та нараас болж эх орон сүйрч байна” гэж арвалзана. Үнэн хэрэг дээрээ та нар - хөгийн хэдэн төгрөгөөр хэний ч талд орж чадах өт хорхойнууд – та нар эх орныг сүйрүүлж байна!

Монгол Улсын Иргэн бүтсэн бүтээгүй 30-аад жил ардчиллын замаар явсан. Хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг гадарлахтайгаа болсон. Сонголтгүй сонгуулиудаас болж буруу сонголт хийдэг нь үнэн. Гэхдээ нөгөө л сүрэг амьтаны сэтгэл зүйд нөлөөлдөг технологийн хар гайгаар маллуулж ирсэн. Маллагчид нь яаж задарч, задгайрч, будилж, булхайгаа дэлгэж байгааг харж сууна. Ухаарч сууна. Хулгайчдын Засгийн Газар зайлсан ч, зайлаагүй ч, шимэгч хорхойнууд цугларсан Их Хурал тарсан ч тараагүй ч, хүний эрхэм чанарыг үгүйсгэж массын тархи угаах технологийг ашиглаж байгаа Ерөнхийлөгч нь огцорсон ч огцроогүй ч монголчууд сонголтоо аль хэдийнэ хийчихсээн. Тэд хувалзнууд нэгнийгээ татаж унагаан засагт гарч ирж ээлжлэн солигдоно, хоорондоо зодолдоно, булхайгаа дэлгэнэ, хэдэн жил хачин замбараагүй юм болно, гэвч эцэстээ монголчууд дүнг нь тавина. Үхлийн өмнө арвалзах өт хорхойн хөдөлгөөнийг нийгмээрээ ажиглан харж сууна. Жигшин зэвүүцэж сууна.

Өт хорхой арвалзангаа олон нийтийг өөртөө татаж адилхан арвалзуулж, үймээн самуун дэгдээж, замбараагүй байдал үүсгэж, түүгээр далимдуулан амьдрах насаа уртасгах оролдого хийнэ. Харин “ЖАГСДАГГҮЙ МОНГОЛ” тэгж амь тавьж байгаа шимэгч хорхойнуудыг дагаж далдаганаж, адилхан арвалзахгүй. Зохиомол самуунд оролцохгүй. Болж буй бүхнийг анхааралтай ажиглаж, хуулийн дагуу хариу барина. Хүмүүс хөдлөхгүй байгааг харсан хэдэн бүлэг хувалзнууд хагартлаа уурлана. Хоорондоо л зодолдоно. Хагарна. Идээ бээр нь асгарна. Үхнэ.

Монголчууд бид 30 жил төр зайдалсан хулгайчдын бүлэглэлүүдийг дагаж хуваагдахгүй. Харж сууж байгаад жамаар нь үхүүлнэ. Тэний засаглалыг ХУУЛИЙН ДАГУУ төгсгөл болгоно. Дотоодын тэнэг шимэгч хорхойнуудын үүсгэсэн будлианд оролцож, улс орноо сүйтгэж, гадаадын хувалзнуудын хоол болгохгүй. Иргэн хүн шиг тэмцэнэ. Ухаалаг тэмцэнэ. ХҮН шиг тэмцэнэ.

Сонор сэрэмжтэй байхтун! Иргэд нэгнийхээ эсрэг, цагдаа иргэдийнхээ эсрэг, цэрэг иргэдийнхээ эсрэг хүч бүү хэрэглэ. Хуулийн дагуу ХҮН шиг тэмцэлд уриалж буй нэгнийгээ дага. Энэ байтугай хүнд байдлаас монголчууд гарч ирсэн. Одоо ч чадна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%