ТАНДАЛТ СУДАЛГАА: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай эсэх талаар иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад          Монгол улсын          Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар болон УИХ-ын дарга М.Энхболд нарын огцрох эсэх асуудлаар иргэдийн  байр суурийг хүргэж байна.

Энэхүү судалгааг мэк ххк ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. судалгааны мэдээллийг улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2018 оны 11-р сарын 13-14-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж байна. 

Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тал дээр судалгаанд оролцсон иргэдийн 34 хувь нь буюу ихэнх хүмүүс огцруулах шаардлагатай гэж үзжээ. 

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой харьцуулахад Ерөнхийлөгч Х.Баттулгыг үнэлэх иргэдийн үнэлэмж муу байна. 

Иргэд УИХ-ыг тараах нь зөв гэж үзэж байна. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%