САЙН МЭДЭЭ: Утаа ихтэй бүсийн хүүхдүүдийг автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэж байна

Утаа ихтэй бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын гэр хорооллын хүүхдүүдэд өчигдрөөс эхлэн "Монголын хандив тусламжийн холбоо” төрийн бус байгууллагынхан шинэ жилийн бэлэг барьжээ. Энэ бэлэг бол тохилог, дулаахан автобусаар зөвхөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй долоо хоног үйлчлэх юм. Зүүн салаагаас Саппоро чиглэлд хүүхдэд үйлчилж байгаа автобус энэ сарын 29-ныг хүртэл 06.30-20.00 цагт явна. Хэдийгээр маргаашнаас бага ангийн сурагчдын амралт эхэлж байгаа  ч дунд болон ахлах ангийн сурагчдад үнэгүй автобус долоо хоногийн хугацаатай үйлчлүүлнэ.Өдрийн турш 150-200 км зам туулан долоон өдөр үйлчилгээ үзүүлэхэд хоёр сая орчим зардал гарахаар байгаа гэнэ. Ингээд долоон өдрийн турш өдөрт дунджаар 300 хүүхдэд үйлчилнэ гэж бодвол 2100 орчим хүүхэд дулаан харих  боломжтой юм 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4460

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%