Монголчуудад "CEO" гэхээр л  бусдаасаа илүү, бүр тэр хүн  сайн муу аль нь ч байсан  хүндлэх хэрэгтэй,  дарга бол дарга, даргын яриа, үзэл бодол хүчтэй гэсэн нийтлэг үзэл бодол суусан байна. CEO нар ч ийм байх ёстой гэдэгт бат итгэжээ.  

Тэгвэл орчин үеийн CEO ямар байх ёстой вэ?

  CEO гэж ямар утгатай талаар эргэцүүлвэл Гүйцэтгэх Захирал нэр томъёотой дөхнө. Менежментийн шинжлэх ухаан хөгжөхийн хирээр CEO ямар байх тухай олон ном нийтлэлүүд гарчээ. Ийм байх ёстой тийм байх ёстой гэхээс илүү CEO гэдэг албан тушаалд ажиллаж буй та ХҮН байх ёстой аж. IQ+EQ+DQ гурвын хослол өнөөгийн удирдах албан тушаалтнуудаас шаардагдаж байна. IQ гэдгийг ухаан чадвар үүнд таны хэлний мэдлэг , мэргэжилийн ур чадвар гэдэг багтана. Харин EQ гэдэгт мэдрэмжийн чадвар хэрхэн баярлах вэ? Хэрхэн гуниглах? Баяр хөөртэй , уйтгар гунигтай байхад ямар үйлдэлийг би үзүүлэх бэ гэдэг багтдаг.EQ хүний доод ухаантай холбогддог учир EQ-г хөгжүүлэхэд цаг хугацаа шаардана.DQ гэдэг нь бусад дээр илүү төвлөрч чаддаг, бусдыг ойлгох чадвар үүний тулд олон хүний амьдралын хэмнэл, уйтгар гунигийг мэддэг, олон төрлийн зовлонгийн талаар мэдлэгтэй байх ёстой аж. Энэ гурвыг хөгжүүлвэл илүү сайн CEO, бусдад аз жаргал бэлэглэдэг CEO8 үр бүтээлтэй CEO байх юм. Монголын томоохон компаниудын захиралууд ихэнхидээ гадаад улсын иргэд байдаг. Монгол хүн яагаад толгойлдоггүй нь ч хачирхалтай. Монгол CEO нарт нэг биш нилээдгүй чадвар дутагддаг. Та "CEO" үйлчилгээг сонирхож байвал энд дарж мэдээлэл аваарай.

Асуулт 1:Та дэлхий хэмжээний компани удирдаж чадах уу ?

Дэлхийн хэмжээний гэдэгт 1000 аас дээш ажилтай компани гэж авч үзье. Таныг дэлхийн хэмжээний компани удирдах эрхийг шилдэг багтай нь хамт удирдах эрх олгоход таньд ямар асуудлууд тулгарах бол Олон менежерүүдийн олон өөр үзэл бодол , олон асуудалтай зэрэгцсэн олон өөр гаргалгаа гарна. 

Эцсийн шийдвэрийг би гаргана гэж бодсон ч эсрэгээрээ байвал яах вэ?

Бүгд шилдэг , шилдэгүүд бүгд шилдэг санааг уралдуулна. Яг энэ үед ямар шийдвэр нь зөв байх вэ?

Энэ бүгдийг бодон гаргалгаа гаргах гэхэд та ганцаардана ганцаардлаас гарахын тулд хэн нэгэнтэй дотносох хэрэгтэй. Харин хэнтэй? Энэ бүгдийг яаж зохицуулах вэ? Та гаргалгааг гаргаж чадаж байвал та чадна. Харин гаргалгаа гаргасан ч эргэлзэж байвал таньд зөвлөгөө хэрэгтэй.

Асуулт 2: Зөвлөгөө хэнээс авах хэрэгтэй вэ?

Зөвлөгөөг хэнээс ч авч болно. Хамгийн гол нь таньд зөвлөгөө өгч буй хэн нэгэн туршлагаас илүүтэйгээр сэтгэл судлалаар мэргэшсэн, хүн төрөлхийн зан төлвийн талаар гүнзгий ойлголттой байх хэрэгтэй. Яг л алим модноосоо хол унадаггүй гэдэгтэй адил. Буруу зөвлөгөө аюултай.

Асуулт 3: Зөвлөгөө яагаад хэрэгтэй вэ?

Монгол CEO нар мэдээллээс хоцорсон байх хандлагатай байдаг. Энэ миний эцсийн цэг гэсэн бодож амжаагүй бодолтой байдаг. Компанид илүү их ашиг олохын төлөө ажиллах хэрэгтэй, үйл явцийг сайжруулах хэрэгтэй гэдэг ч өөрөө төдийлөн сайжираагүй байдаг. Та өсөх хэрэгтэй.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4867

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%