Танилц УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар

Төрийн байгуулалтын Байнгын хороо өнөөдөр хуралдаж нэр дэвшигч Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжсэнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж 63 гишүүнээс 60 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо.

Товч намтар:

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн.

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4343

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%