Хүмүүнлэг , иргэний ардчилсан нийгэмд амьдардагтаа ихээхэн талархалтай ханддаг. Бүгд тэгш эрхтэй. Гэхдээ бидэнд тэгш боломж байхгүй мэт. Тэгш эрхийн тухай , тэгш боломжийн тухай олон мянган жилийн өмнөөс философчид ярьж ирсэн. Нийгэм социалист , капиталист эсхүл ардчилсан засаглалтай байсан ч тэгш боломж хүн бүрт тэгш заяадгүй. Социализмд хүртэл даргын хүүхэд ,даргын эхнэр гэж үздэг.

  Бид тэгш эрхтэй нийгэмд амьдардаг.НҮБ-н түгээмэл тунхаглал болон Үндсэн хуулинд тусгагдсанаар Бид амьд явах, Эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, сонгогдох сонгох эрхтэй. Дээрхи эрхүүд маань цаасан дээр баталгаажсан. 

Хүн бүр тэгш боломжтой байна гэдэг хэцүү ч залуус бид боломж гаргахын  төлөө үргэлж хичээх хэрэгтэй мэт. Харин яаж?

Яагаад тэгш боломж гэж байхгүй, бид нэг гараанаас эхэлдэггүй вэ?

Зарим хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрж байхад зарим хүүхэд сонсголтой төрдөг .

Өвлөсөн хөгжмийн авьяасгүй чадавхи багатай хүүхэд дутуугаа гүйцээхийн тулд илүү олон цаг хичээллэх хэрэгтэй. Харин төрөлхийн авьяастай хүүхэд сургуулилтанд илүү их цаг үрэх шаардлагагүй.  Ихэнхи алдартнууд философичид ч гэх юмуу бүхий л салбарт амжилттай явж байгаа хүмүүсйиг харахад эцэг эх нь өндөр боловсролтой байдаг. Чадварлаг математикчийн хүүхэд математикч төрдөггүй ч математик сурах авъяас бусад хүүхдийхээс илүү байна. Хүү математикч болно гэж үзвэл математикч биш ээж аавтай хүүхдээс илүү их боломжтой байна. Нэг гараанаас эхлээгүй төдийгүй математикчийн хүүхэд арай урдаас эхэлнэ.Энэ үйл явдлыг хянах эсвэл бүх хүүхдийг адилхан ур чадвартай төрүүлэх боломжгүй . Бүх хүн өөр байдаг гэдэг санаа яригдана.

Харин яах вэ? Заавал хуваагдах ёстой юу?

Бүгдээрээ тэгш эрхтэй болж чадсан харин бүгдээрээ тэгш боломжтой болох боломжтой юу?

Математикч аав ээжгүй учраас математик сурах авъяас хэн нэгнээс дутуу байгааг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ? Энэ бүхэн хувь хүнээс шалтгаалахгүй тохиолдох зүйл.

Эцэг эхээ сонгож төрөх боломж байхгүй байтал хүмүүс яагаад аав ээж чинь юу хийдэг вэ? Зарим нь боломжтойд зарим нь боломжгүй айлд төрдөг нь ямар учиртай вэ? Энэ бүгдэд ямар холбоос байна вэ? Зарим хүмүүс Англид зарим хүмүүс Монголд яагаад төрдөг вэ? Хэн эсхүл юу зохицуулалтыг хийдэг вэ?Хүний дээр зохицуулалт байх боломжтой юу? Нэгэнт л шинжлэх ухаанаар дээрхи асуултуудын хариултыг олж чадахгүй учир шашинаас асуух хэрэгтэй юу? Магадгүй буддын шашинд байнгын яригддаг Үйлийн үр буюу миний чиний хийсэн муу болон сайн үйлдэлүүд буцаад над дээр ирдэг үү?

Үнэхээр хойд нас гэж байгаад тэр хийсэн үйлийнхээ төлөөсөөр буцаж төрөхдөө  баян эсвэл ядуу айлд төрдөг үү?

Баян ядуу гэдэг харьцангуй ойлголт хэдий ч идэх хоолгүй айлын хүүхэд болж төрхийг хэн ч хүсдэггүй л байх. /Төрөөгүй хүүхдэд хүсэл байхгүй,хийсвэрлэлт/

Бүгдээрээ тэгш биш,тэгш боломж гэж байхгүй юм байна. Тэгш боломжоос эхлээгүй болохоор , нэг гараанаас эхлээгүй учраас туулах амьдралын зам өөр өөр бид харин үүнийг хувь тавьлан гэж нэрлээд байх шиг.

Бусдаас илүү боломж надад эсхүл таньд байгаа бол энэ боломжийг бусадтайгаа хуваалцах хэрэгтэй мэт. Нийгмийг өөрчлөх сайн сайхан байлгах нь төрийн бас иргэний үүрэг мэт. Миний эхлэх гарааны түвшин бусдаас арай урд байсан эсхүл илүү их боломжтой байгаа бол энэ боломжоо ашиглан бусдадаа боломж нээн өгөх хэрэгтэй мэт. Хүн бүрт давуу тал байгаа учир тэр давуу талаа бусадтайгаа хуваалцах хэрэгтэй. Хүмүүнлэг нийгмийн төлөө хүн бүр нэгдвэл бид тэгш боломжийн төлөө хийж буй хамгийн том алхам мэт.

Мөн хэн нэгний боломжийг өөрийн нэр хүнд , эрх мэдлийг ашиглан булааж болохгүй. Тэгш боломжийн төлөө өөрийн тэгш боломжийг ашиглан бусад хүнд боломж олгохийн төлөө бүгдээрээ явах хэрэгтэй мэт.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%