Монголын төр хэзээ хүртэл ардчиллаа хамгаалж чадах вэ?

  Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын төр өндөр эрх мэдэлтэй албан тушаалтныг томилохдоо Конгерессийн хоёр танхимд тухайн томилогдож байгаа хүний ажлын туршлага, сурсан мэдлэг, ёс суртахууны алдаа гаргасан эсэх, гэмт хэрэг үйлдэж байсан эсэх талаар АНУ-ын нийт ард түмний өмнө нээлттэй сонсгол явуулж, нарийн шалгаж томилдогоос гадна тухайн хүнийг томилогдож байгаа ажил дээрээ ямар хөгжил дэвшил авчрах талаар асууж, томилогдсоны дараа хууль дүрмийг зөрчиж байгаа эсэх, амлалтаа биелүүлж байгаа эсэх талаар ард түмэн байнгын хяналт тавьж байдаг. Энэ бол Ардчиллын амин сүнс.

     АНУ-ын Конгерессийн хоёр танхим өндөр эрх мэдэлтэй албан тушаалтныг гэмт хэрэг хийж, ёс суртахууны алдаа гаргасныг ард түмэнд нээлттэй сонсгол явуулахдаа хууль хүчний байгуулагуудын мөрдөн байцаалтийн үр дүнг нь сонсож, асуулт тавьж хариулт аваад баримтжуулж шүүхээр шийдвэрлэдэг. Үүний үр дүнд эрх мэдэлтэн өөрийн эрх мэдлээ ашиглаж ТТГ, Цагдаа, Прокурор, Шүүх засаглалтай хувилдаж гэмт хэргээ нуун дарагдуулах боломжгүй болгодгыг суралцахгүй бол Монголд ардчилал хөгжих ямар ч боломжгүй болж төр гэмт хэргийн мафижсан институт болж ард түмний эсрэг гэмт хэрэг хийж эхэлдэг.

 

Тиймээс Монголын ард түмэн эрх чөлөө,аз жаргалтай байхын тулд өндөр албан тушаалтныг ард нийтийн сонсголоор томилох, өндөр албан тушаалтнийг Их хурал дээр ард нийтийн сонсголоор шийдэх хуулийг яаралтай Их хуралаар батлуулахыг шаардах хэрэгтэй байна.

     АНУ-ын Конгерессийн сонсголын хуулийн дагуу иргэн хүн АНУ-д цоо шинэ шинжлэх ухаан, цоо шинэ технлоги, цоо шинэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, төрийн бодлогыг боловсруулан гаргаж хэрэгжүүлэх зорилгоор санаачлагч нь Конгересст өргөдөл гарган сонсгол явуулж шийдвэр гаргуулдаг нь АНУ ард түмний ухамсарт санаачилгад тулгууралсан үндэстний хөгжлийн бодлого байдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал биотехнологийн загалмайлсан эцэг Роберт Свансон(Robert Swanson) анх Биотехнологийн аж үйлдвэрийг санаачлаж байх үед Биотехнологийг хөгжүүлэх ямарч санхүүгийн тогтолцоо байхгүй, эрх зүйн орчин байхгүй байсныг харгалзан үзээд Конгресст сонсгол явуулж Биотехнологийг хөгжүүлэх санхүүгийн тогтолцоо, эрх зүйн орчин, татварын орчны тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Конгрессийн гишүүдэд мэдүүлэн Биотехнологийг хөгжүүлсэн байдаг. Ийм жишээ олон байдаг.

 Ирүү Б.Хараа

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%