Ё.Баатарбилэг: Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон жил боловсролын салбарт хүлээлт үүсгээд байсан зарим асуудлууд шийдвэрлэгдэж батлагдлаа. Тодруулбал багш нарыг хичээлээ заах үндсэн ажлаас нь гадна олон төрлийн уралдаан тэмцээн, олимпиад зохиох зэргээр хиймлээр ачаалал нэмэгдүүлж байгаа учир үүнийг хязгаарлахаар болжээ. Ингэхдээ бага ангийн хүүхдүүдийн ялгааг харуулсан, эрэмбэлсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх чиглэл өгчээ.

Бага ангийн хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохиож тэднийг эрэмбэлдэг тогтолцоо манайхаас өөр хаана ч байхгүй. Хүүхдүүдийг эрэмбэлж сайн муугаар нь ялган одон медал зүүлгэж байгаа нь хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг маш их бууруулдаг. Уралдаанд оролцоод ялагдвал маш их сэтгэлээр унадаг ийм явдлыг одоо хүлээн зөвшөөрөхгүй. Харин цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно.  Мөн Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй , төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4337

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%