БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: ШЕЗ-ийн эрх мэдлийг хязгаарлах шаардлагатай

 “Шүүхийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо" сэдвээр  өнөөдөр Нээлттэй нийгэм форумд болсон хэлэлцүүлэгт МУИС-ийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхны  танилцуулсан ШЕЗ-ын ерөнхий чиг үүрэг болоод шүүгчийн хараат бус байдлын тухай илтгэлийг тоймлон хүргэж байна.

Шүүхийн шинэтгэл бол тасралтгүй явагдаж буй процесс.  1992 оны Үндсэн хууль, 2002 онд шүүхийн тухай хууль гарсан 2012 онд шүүхийн багц хууль гарсан.  Одоо дахиад янз бүрийн тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж байна. Нэг тулгамдаж буй асуудал бол яах аргагүй ШЕЗ-д маш их эрх мэдэл төвлөрч байгаа асуудал юм.

Гэхдээ одоогийн ШЕЗ-тэй холбоотой хуулийн зохицуулалтад маш сайн талууд бий. Тухайлбал Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар нь гурван удаа өөрчлөгдсөн. 2012 он хүртэл бүх шатны шүүх, Дээд шүүхийн хяналтад байсан. Дээд шүүхээс салсан,  орон тооны гишүүд, тал талын төлөөлөл бүрүүлсэн. ШЕЗ-ийн чиг үүрэг бүрэн эрхийг нарийвчлан хуульчилсан гэх мэт.

Харин одоо тулгамдаад шийдлээ оновчтой олохгүй байгаа асуудал нь ШЕЗ маш их эрх мэдэл төвлөрч байгаагаас гадна энэ байгууллагын гишүүдийн томилгоо улс төрөөс хамааралтай болчихсон асуудал байгаа юм. Уг нь ШЕЗ арван гишүүнтэй байх ёстой  ч манайх тавхан гишүүнтэй байгаа. Эднийг Ерөнхийлөгч томилж байгаа. Энэ нь өнгөрсөн сард батлагдсан шүүхийн эрх зүйн байдлын тухай хуультай холбож үзэх юм бол ҮАБЗ болон ШЕЗ гэх байгууллагууд хэн дуртайгаа халж сэлгэж, өөрийн үнэлэмжээр шүүх эрх мэдэлд халдаж болох ийм аюултай байдал үүслээ гэж харж байгаа юм.

 Энэ асуудлыг шийдэхийн тулд гурван төрлийн хувилбар гарсан харагдаж байсан.

Эндээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын төслийг авч үзвэл:

"ШЕЗ нь дарга, 14 гишүүнээс бүрдэнэ. Эдгээр нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, НИТХ гэхчлэн цааш есөн албан тушаалтан байна”

гэж хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Энэ нь ШЕЗ-ийн гишүүдийг тоог өсгөх сайн талтай боловч 15 гишүүний ердөө  гуравхан хүн нь  шүүхийн төлөөл байгаа юм. Хэрвээ яг энэ хэвээр батлагдах юм бол шүүхийн хараат бус байдал байхгүй болно.

Хоёрдахь нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн /2019.04.04/ төсөл

 Уг төсөлд

“ШЕЗ нь арван гишүүнээс бүрдэнэ. Тавыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-ын томилгооны сонсгол хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар томилно.  ШЕЗ-ын даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно”

гэсэн байгаа юм. Ерөнхийдөө олон улсын туршлагаас харахад хамгийн сайн хувилбаруудын нэг. Хэрэв энэ чигээрээ батлагдвал маш сайн төсөл” гэж бидний судлаачдын зүгээс харж байна. 

Мөн энэ саналаас гадна маш олон судлаачид хуульчидын гаргаж ирж буй маш олон оновчтой хувилбарууд байгаа. Тэгэхээр бодлого боловсруулагчид хууль санаачлагчид   судлаачдынхаа гаргаж ирсэн бодлогын хувилбаруудыг авч үзээсэй. Энэ зөвлөмжүүдэд ул суурьтай хандаасай. Зөвлөмжүүдийг гаргаж ирж байгаа үндэслэл, судалгаанд ашигласан дата нэг хараарай гэж хүсэж байна. 

 Тус хэлэлцүүлгийн үеэр "Оюуны инноваци" төвөөс шүүгчийн хараат бус байдлын судалгааг судлаач хууль Б.Төрболд танилцуулсаныг  эндээс уншина уу.  

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4214

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%