УДИРДАГЧ НЬ МОРАЛТАЙ УЛС ОРОН ХӨГЖДӨГ: Германы хөгжлийн түүхээс

Дэлхийд улс төр, нийгэм, эдийн засгийн болоод мэдлэгийн загвар орон  болж чадсан Герман Улсын бүтээн байгуулалт, мэдлэг, технологийн хөгжил бас  тийм ч дардан замаар яваагүй. Өнөөдөр дэлхий нийтээрээ Герман Улсын  хөгжлийг хараад гайхаж сууна. Гэтэл Герман улс хамгийн багаас эхлэн, өнөөдрийн өндөр хөгжилтэй Герман улс болж чадсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.  Дэлхийн хоёр  ч томоохон дайныг даван туулсан гээд бодхоор ямар их зовлон бэрхшээл туулсан ард түмэн тэнд байх нь вэ гэдэг  хэн бүхэнд ойлгомжтой.  Дэлхийн 2-р дайны дараа ганц ч бүтэн жорлон, байшин барилга үлдээгүй Герман Улс яаж Европын №1 хүчирхэг эдийн засагтай улс болсон нь бас л гайхамшигтай.

Мартин Лутер 30-аадхан насандаа Ромын Католик сүмийн моралын доройтол, завхрал, авилгалыг эсэргүүцэж Христийн үнэн моралын сургаалийг хамгаалж хэд хэдэн ном бичсэнийхээ хариуд эсэргүүгээрээ дуудуулан Ариун Ромын эзэнт гүрний эзэн хааны өмнө шүүгдэхээр дуудагджээ. 1521 оны ”Diet of Worm” буюу Ариун Ромын эзэнт гүрний лидерүүдийн уулзалтад өөрийн байр суурийг хамгаалан тавьсан Мартин Лутерийн илтгэл Европын моралын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн байдаг. Төр шашны эсэргүү цол хүртсэн тэрээр Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаанд хандан хэлэхдээ:

"Ромын Католик шашны авилгал, дураараа аашлах байдал, завхрал нь нийт Европын сайн сайхан, үнэт зүйлийг уландаа гишгээд зогсохгүй, бахархалт Герман үндэстнийг оюун санааны хувьд дарангүйлан боолчилж байна. Бид өөрсдийгөө Христийн үнэн сургааль, моралын тогтолцоог хамгаалагч, зөвийг эрхэмлэгч гэж нэрлэж явах хэрэг юун. Энэхүү агуу үндэстэн цаашид өсөн дэвжиж, хөгжихийн тулд Христийн нэрийг завшуулан боолчлогч, дарангуйллын системийг таслан зогсоож, оюун санааны эрх чөлөөг тогтоох ёстой. Өөрөө өөрийхөө эзэн болох ёстой. Христийн морал бол номхон дөлгөөн, бүрэг, хулчгар байх бус, харин үнэн, зөвийн төлөө дуугарч чадах зориг, эрдэм мэдлэгтэй  байх юм. Герман үндэстний сайн сайхан, ирээдүйн төлөө биш юм бол энэ шашин юу юм бэ, итгэгчдийн итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн Ромын Папын тогтолцоо бол оюуны дарангуйлал"

хэмээн хэлсэн байдаг. Мартин Лутерийн моралын бүтээлүүд нь Европт Простестант шашны моралын хувьсгалын эхлэлийг тавьсан ба орчин үеийн эдийн засаг, аж үйлдвэржилт хөгжих үндэс болсон. Шашны морал хүртэл эх оронч байхын чухлыг Мартин Лутер өөрийн амьдралаараа Германчуудад нотолсон байдаг. Библийг анх удаа Латин хэлнээс өөрийн хэл рүү орчуулах ажлыг Мартин Лутер эхлүүлсэн.

Хожим нь Макс Вебер “ Протестант Этик бол Капитализмийн амин сүнс ” гэсэн номоо Мартин Лутерын эхлүүлсэн моралын хувьсгал дээр үндэслэн туурвисан байдаг.

19-р зууны Европын улс төрийн тавцанд улс төрийн моралын хувьсгалыг хийж, тархай бутархай Германы хот улсуудыг нэгтгэж, Герман  үндэстний нэгдсэн, орчин үеийн төрийг байгуулсан хүн бол Отто фон Бисмарк юм. Европ тивийн өнцөг булан бүрт үндэстний үзэл, иргэдийн бослого газар авч, дайн самуун үүсвэл Германы биеэ даасан жижиг хот улсууд дайны хөлд үрэгдэж бусдын харьяанд орох аюулыг олж харсан тэрбээр Пруссын Парламентийн өмнө алдарт “Iron and Blood” илтгэлдээ тавьж, бүх Германы хот улсуудын дунд цэрэг арми, эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг байр суурьтай Прусс бүх Германы төлөө шийдвэртэй алхам хийхийг шаардсан байдаг. Тэрээр хэд хэдэн оролдлогын дараа 1871 онд Пруссын манлайлал дор 39 Германы хотуудыг нэгтгэж, орчин үеийн морал дээр суурилсан, өнөөгийн Европын холбооны тэргүүлэх байр суурьтай Герман үндэстний төрийг байгуулж чаджээ. Гэхдээ Пруссын нэгдсэн улс нь нэгдсэн Германы эзэнт гүрнийг байгуулахад  тэргүүлэх үүрэгтэй оролцож тухайн үеийн  цэрэг арми, эдийн засгийн чадавхаараа ч  бусад холбоотнуудаасаа хамгийн хүчтэй нь  байсан.  Хэдий тийм боловч Пруссын эзэнт гүрэн хэмээн тунхаглаагүй бөгөөд нэгдсэн Герман үндэстний  нэгдмэл байдал, нэг хүсэл, сайн сайхны төлөө нэгэн төр засгийн дор хамтдаа хүчин зүтгэх ёстойг  Прусс, Бавари, Хановер гэх  жалга довны талцлаа зогсоож, цаашдаа тархай бутархай байхгүй  байхыг албан тушаалаасаа буух хүртлээ сануулж байжээ. Тиймдээ ч Пруссын манлайлал дор байгуулагдсан шинэ Герман улсын нэрэнд Прусс гэсэн нэр байхгүй. Түүнчлэн, Отто фон Бисмарк нэгдсэн Герман улсын бүх иргэн ямар нэг байдлаар эдийн засаг, үйлдвэрлэлийн ашгаас хүртэх, үйлдвэрлэлд тэнцүү оролцох боломж бүхий халамжийн тогтолцоог дэлхий дахинд  анх цогцлоон байгуулж чадсан байна.

Өнөөгийн Герман улс:

Дэлхийн 1,2-р дайнаас улбаалан Герман Улсын эсрэг тавьсан улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, өр төлбөрийн дарамт шахалтууд маш их байсан. Мөн Европыг сэргээн босгох Маршаллын төлөвлөгөөнд Герман Улсыг оруулахгүй гэж Франц, Их Британы зэрэг улсууд маш хүчтэй эсэргүүцэж байв. АНУ Германыг чөлөөт зах зээлийн эдийн засаг, (Free Market Economy)  либериализмыг сонгохыг тулгаж, хүчээр хэрэгжүүлэхийг зорьж байсан. Гэвч тухайн үеийн Германы Конрад Аденуэр тэргүүтэй удирдлагууд Герман орон өмнө нь чөлөөт зах зээлийн эдийн засаг болон либериализмыг эдийн засагтаа хэрэгжүүлж байсан, энэ нь ядуурал, ажилгүйдлийг дэвэргэж дэлхийн 1 болон 2-р дайн гарах гол нөхцлийг бий болгосон гэсэн байр суурьтай байв. Хэрвээ дахин  чөлөөт зах зээлийн эдийн засгийг Герман үндэстэнд тулгавал дэлхийн 3-р дайн гарахгүй гэх баталгаа байхгүй хэмээн тэдэнд анхааруулж байжээ. Герман улс чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон үед эрх мэдэлтнүүд авлигалд идэгдэж, баялгийг дээрэмдэн, Герман улс ядуурлын зовлонд нэрвэгдэснээр дэлхий нийтийг хамарсан том  дайнууд гарсан. Тиймээс Герман үндэстэн чөлөөт зах зээлийн эдийн засгийг биш хамтын зах зээлийн эдийн засгийг (Social Market Economy)  эдийн засгийн үндсэн бодлогоо болгосон байна. Тухайн үед үнэхээр дэлхийн 3-р дайн үүсэхгүй гэх баталгаа байхгүйг Конрад Аденуэр АНУ-ын төлөөлөгчдөд ойлгуулж чадсан учраас Герман улс хамтын зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлж эхэлсэн. Дайнд сүйдсэн Герман улсыг сэргээн босгож, хамтын зах зээлийн эдийн засаг дээр үндэслэн хөгжүүлж чадснаар 1945-1955 онд буюу 10-хан жилийн дотор Герман улс Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болж чаджээ. Герман улс хямралаас гарах гарц нь төрийн оролцоо, зохицуулалттай хамтын зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, амжилтад хүртэл нь хөгжүүлж чадсанд байгаа юм. Хамтын зах зээлийн  эдийн засгийг хэрэгжүүлж, нэг ч Герман хүн зах зээлийн эдийн засгийн гадна үлдэх ёсгүй хэмээн үзэж, герман хүн бүрийн амьдралыг баталгаатай болгосон. Герман хүн бүр хангалуун амьдарч, сайн боловсрол эзэмших нь хамтын зах зээлийн эдийн засгийн гол зорилго нь байсан юм.

Дайны дараагаар дэлхийн тэргүүлэх орнууд болох АНУ, ЗХУ, Их Британ зэрэг улсууд Герман орны хамаг л эрдэмтэн мэдлэгтэй хүмүүс, тэдний бүтээсэн дэвшилтэт технологи,  тоног төхөөрөмж  зэрэг хамаг өнгөтэй өөдтэй зүйлсийг нь дээрэмдэн авч, өөр өөрсдийн улсдаа аваачсан байдаг.

Дэлхийн 2-р дайнаас өмнө шинжлэх ухааны салбарын сэтгүүлийн 85% нь Герман хэл дээр хэвлэгддэг байсан бол дайны дараа Герман улс ихэнхи эрдэмтдээ АНУ, ЗХУ зэрэг орнуудад алдаж, шинжлэх ухааны нийт сэтгүүлийн 90% нь Англи хэл дээр гардаг болсон. Германы шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтуудыг өнөөгийн дэлхийд тэргүүлэх хөгжилтэй барууны улс орнууд авч ашигласан байгаа юм.

Он цагийн үе дэх бүхий л  хямралтай үеүдэд германы төр иргэдээ банкны боолчлол, хэт өндөр хүүд шулуулахаас хамгаалан, төрийн зохицуулалттайгаар бодлогын хүү, инфляци зэргийг хянаж, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадсан. Төрийн зохицуулалт байх ёстой, инфляцаар дамжуулсан боолчлол байж болохгүй, хэрвээ төр оролцохгүй бол хэт даварсан дураараа авирлагчид (яг өнөөгийн Монгол шиг) ард түмнийг шулах болно. Тиймээс хямд өртөгтэй зээл гаргаж, иргэдийнхээ эдийн засгийн чадавхийг сайжруулан, эдийн засгийн эргэх холбоог нь хэвийн байлгаж чадсан. Бага хүүтэй зээлээр хувийн хэвшлээ хөгжүүлж, өргөн хэрэглээний барааны үнийг төрөөс тогтоож, ард түмнийхээ амьдралыг хамгаалж чадсан.

Өнөөдөр ХБНГУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.467 их наяд ам доллар ба үүний 70%-ийг үйлчилгээний салбар (үйлчилгээний салбар гэдэгт оюуны өмч, патент бас орно), 29.1%-ийг аж үйлдвэр, 0,9%-ийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг. Герман Улс нь дэлхийн хоёрдогч том экспортлогч, гуравдагч томоохон импортлогч орон юм. Төрийн оролцоо нь эдийн засгаа зөв зохицуулж, мэдлэг, морал дээр тулгуурласан стратегитай бодлогыг хэрэгжүүлж, чадвал ямар гайхамшигтай үр дүнд хүрдгийг Герман Улсын жишээ харуулдаг.

Жич: Харин монголчууд бид социализмаас салж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлээд олон жилийг үдлээ. Үүнээс үүдэлтэй авилгал, ядуурал, ажилгүйдэл, моралын доройтол гэсэн нийгмийн сөрөг асуудлууд нь улс орныг маань нэгэнт туйлдуулжээ. Герман улс үргэлжилсэн хэд хэдэн  дайнаас болж үнсэн нуранги болж үлдсэн улсаа 10-хан жилийн дотор сэргээсэн, тэр ч байтугай Европын №1 орон болгож чадсан байхад, монголчууд бид улам л ядуурч, доройтсоор л. Зохицуулалтгүй хувийн капитализмыг хэт задгай орхих нь ард түмнийг барын аманд хийсэн бэлэн махтай  адил болгодгийг өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудлууд харуулж байна.

Монголчууд шашины нэр барьсан мухар сүсгийн байгууллагуудад маллагдсаар.  Монголд шашны моралын хувьсгал үгүйлэгдэж байна. Монголд Мартин Лутер шиг моралын манлайлагч, Отто фон Бисмарк шиг, Конрад Аденуэр шиг зоригтой, баатарлаг  жинхэнэ МОРАЛТАЙ улс төрчид үгүйлэгдэж байна.


avatar
    • munguu
    • 172.69.23.*

    europe iin tuuh bol mongoloos shal uur shuudee. ene tentsuu hurshuudtei, ertnees uzeljtsej irsen. yer ni tuuh uuruu ter mundaguudiig ni buteegeed ugchdiin bishu.

    • Зочин
    • 162.158.88.*

    Good one.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%