Моралгүй Монгол

Монгол улс капитализмын анхан шат буюу зэрлэг капитализмын шатандаа явж байна, цаашид өсөж бойжиж хөгжихөд хэдэн арван жил шаардлагатай, жам ёсоороо л явна гэж ярих хүмүүс олон боллоо. Түүнийг нь ч нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.

Тэгвэл зэрлэг ч бай, хоцорсон ч бай капитализмын гол амин сүнс нь “Trade” байдаг. Англи хэлний "Trade" гэж үгийг Монгол хэлэнд "Худалдаа" гэж орчуулж ирлээ. Үнэндээ бол  “Trade” нь мэргэжил буюу хүн нэг зүйлийг маш сайн хийж сурсаныг хэлдэг.  What is your trade? Чи юуг хамгийн сайн, сайхан хийж чадах вэ? гэж Англи хэлний хэллэг байдаг. Хүн бүр амьдралынхаа турш ямар нэг зүйлийг хамгийн сайн хийж сурсан байдаг.
 
Адам Смит “Wealth of Nations” номондоо хүмүүс хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бусад хүмүүсийн хамгийн сайн хийж чаддаг зүйлтэй солилцохыг “Trade” гэж хэлсэн байдаг.  Аливаа зүйлийг маш сайн хийж, бусадтай солилцож, ашиг орлогоо нэмэгдүүлэх тэр зарчмыг “Invisible Hand”, “Үл үзэгдэгч гар” гэж томьёолсон. Гэвч, тэр үл үзэгдэгч гар ажлаа хийхэд шаардлагатай суурь дэд бүтэц нь юу байв? Монголчууд бидний ойлгож байгаа шиг хувиа хичээж, шалдар булдар хийсэн юмаа бусдад шахах, луйвардаж худалдах аргаар баяжих нь Адам Смитийн үл үзэгдэгч гарын суурь дэд байсан уу?
 
 

 

Адам Смит бол “Моралын Философич” мэргэжилтэй хүн гэдгийг бид ойлгох хэрэгтэй. “Wealth of Nations” ном нь түүний “Moral Sentiments” гэх нэртэй ном болон бусад моралын онолын логик үргэлжлэл байсан. “Moral Sentimens” номыг ярихгүйгээр түүний бусад номыг ярина гэдэг нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болно.
Тэгвэл Адам Смит “Морал” гэх философийн ойлголтоор юуг хэлсэн бэ? Морал гэж юу вэ?

 

 
 
Бид моралыг “Ёс суртахуун” гэж алдаатай орчуулжээ. Гэтэл Адам Смит хэлэхдээ, “Морал” гэдэг нь хүн аливаа зүйлийг маш сайн, уран, эстэтиктэй хийхийг хэлнэ гэжээ. Юм хийж сурахад хугацаа шаардана, асар их тэвчээр шаардана, хатуужил шаардана. Хэдэн зуун цагаар толгойгоо гашилсан ч, нуруугаа чилтэл өвдсөн ч тэвчээд өөрийн болгож авах тэвчээртэй байхыг хэлнэ. Халтуурдах, хуурах, аргалах, арын хаалгадах, оромдохыг” Immoral” буюу ёс суртахуунгүй байна гэжээ. Сэтгэлийн хаттайгаар, тэвчээртэйгээр, шантралгүй аливаа зүйлийг сайн, сайхан хийж сурсан эрдэмтэй, мэдлэгтэй хүн л тэгэхээр “Үндэсний баялаг” буюу “Wealth of Nation” байна гэж Адам Смит онолдсон байдаг. 
 
Адам Смитийн бусад моралын талаар бичсэн номнуудыг уншилгүйгээр зөвхөн “Wealth of Nation” гэх ганцхан номыг ярина гэдэг бол халтуурдсан, оромдсон, аргалсан, хуурсан ёс суртахуунгүй үйлдэл. 
 
 “Trade” буюу худалдааны талаар ярихад Давид Рикардогийн “Absolute Advantage” онолыг ярих шаардлагатай. Давид Рикардо нь Адам Смитийн моралын онолыг олон жил судалсаны үндсэн дээр “Absolute Advantage” онолоо боловсруулсан. Чи аливаа зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд, маш сайн хийж сурах моралыг өөрийн болгож чадсан бол тэр чинь чиний давуу тал болно, бусдад бахархалтайгаар борлуулж чадна, бусдын өмнө бардам байж чадна. Тиймээс моралтай хүн л “value” үйлдвэрлэж чадна гэжээ.
Монгол улс өнөөдөр импортын эдийн засагтай орон. Монгол улсыг чиглэн хэдэн зуун чингэлэг жил тойрон ирэх боловч Монгол улсаас бусад улсыг чиглэн гарах эцсийн бүтээгдэхүүн хэд байгаа билээ?
 
Тэгэхээр Монгол улс яагаад өнөөдөр олон улсын худалдаанд оролцож чадахгүй байна вэ? Бид ухсан нүүрс, зэс, алтаа, хэдэн малын арьс, ноос, ноолуураа түүхий эд хэвээр гаргадаг. Гэтэл энэ бол “Trade” биш болох нь орчин үеийн эдийн засгийн онолын суурийг тависан Адам Смит, Давид Рикардо нарын онолоос тодорхой болж байна. Аж үйлдвэр ч бүр биш. 
Импортод түшиглэсэн эдийн засагтай байна гэдэг нь халтуурдах, хуурах, аргалах, оромдох , арын хаалгадах зэргээс өөр чадах юмгүй төртэй, компаниудтай, иргэдтэй, нийгэмтэй байгаагийн л илрэл.
 
Орчин үеийн эдийн засаг бол морал дээр суурилж бүтээгдсэн гэдгийг ойлгохгүй л явна. Үл үзэгдэгч гар моралын онол дээр суурилж бүтээгдсэн гэдгийг ухаараагүй л явна. 
Монгол улсын эдийн засгийн жинхэнэ алуурчин бол бидний баялгыг ухаж гаргах гээд байгаа гадаадын компаниуд хэрхэвч биш. Харин Монгол хүн дэлхийн үнэн мэдлэгтэй танилцаж, эрдэмд суралцаж, моралтай иргэд болж, орчин үеийн төр, нийгэм, эдийн засгийг бүтээхэд садаа болж буй хуурдаг, халтуурддаг, оромддог, аргалдаг, арын хаалгаддаг, матдаг арчаагүй, амьтан шинжээсээ салаагүй эрх мэдэлд шунахайрсан, эрх мэдлийг атгасан Монгол хүмүүс өөрөө гэдгийг ухамсарлах цаг нэгэнт болжээ. 
Мэдлэггүй, эрдэмгүй хүн моралгүй  байдаг. Аливааг сайн, сайхан хийж хэзээ ч чадахгүй. Шинэ нийгмийг цогцлоох тухай яриад ч хэрэггүй. Макро микро эдийн засаг ярих болоо ч үгүй.
 
Монголчууд нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдлэгийг хэзээ ч оромдож болдоггүй, халтуурдаж болдоггүй. Мэдлэг байнга хөгжиж байгаа учир морал бас түүнийг дагаж хөгжиж байгаа. Мэдлэгт байнга л суралцана. Үнэн мэдлэгийг олж байж л нийгэм ярина, эдийн засаг ярина, худалдаа ярина.
Монгол улсын сүүлийн 30 жилийн түүх бол хүн төрөлхтний мэдлэгийн түүхийг оромдсон, дутуу ойлгосон эсвэл ойлгоогүй, гүйлгээ ухаанаар аргалсан, халтуурдсан, чингэлэг зөөсөн, нүүрс зарсан, бусдын бизнес моделыг чингэлэг чингэлэгээр импортолсон л тухай түүх болж байна. 
 
Мэдлэгийг онолтой нь, практиктай нь, түүхтэй нь, контексттай нь цогцоор олж авах цаг иржээ. Эдийн засгийн алуурчидтай ингэж л тэмцэхээс өөр замгүй. 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4082

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%