Солонгосын хөгжлийн гайхамшиг ба эдийн засгийн сорилт

Энэ тэмдэглэлд ердѳѳ ганц үеийнхний хѳдѳлмѳрийн насны хугацаанд дайнд нэрвэгдсэн ядуу орноос дэлхийд манлайлагч болох шилжилтийг хийсэн “Хан мѳрний гайхамшиг”- ийн нууц одоо ч дэлхий дахиныг гайхшруулж буй тухай бичиж байсан. Харин энэ удаагийн тэмдэглэлд интернэтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй Солонгос улсын нийгэм эдийн засагт учирч байгаа сорилтуудын тухай товч тэмдэглэл хүргэж байна.

Солонгост ѳнгѳрсѳн 4-р сараас 5G сүлжээг нэвтрүүлж. Анхны хэрэглэгчдийн нэг нь уран гулгаач Ким Юна /Queen Yuna. Тэр юу рекламдана, тэр зүйл хамгийн хурдан зарагддаг гэгддэг. Бүтэн киног хэдхэн секундэд татаж авах чадалтай энэ сүлжээг дагаад шинэ тѳхѳѳрѳмжүүд, интернет контентуудын ѳрсѳлдѳѳн ч эрчимтэй явагдаж буй. Сарын дата багцын үнэ LTE/4G-ээс 20,000 воноор үнэтэй байна. Интернетийн хурдаараа дэлхийд тэргүүлдэг энэ улс 5G сүлжээн дээр ч ийнхүү хоцорсонгүй.

Гэхдээ Солонгосын үйлдвэрлэлийн салбар ѳрсѳлдѳх чадвараа алдаж, ирээдүйд энэ улс том сорилтуудтай тулгарахаар байна гэж эдийн засагчид ярьж байна. Бүтээмжээ сайжруулах бүтцийн суурь шинэчлэлүүдийг хийх нь чухал байгааг Тѳв банкны ерѳнхийлѳгч нь хүртэл хэлж байсан. Худалдааны дайн эрчимжиж буй энэ үед экспортод суурилсан жижиг эдийн засгууд хамгийн ихээр хохирохоор байгааг онцлоод, эдийн засгийнхаа дархлааг хадгалж үлдэх гол арга зам бол "структур реформ" гэж байв.

Одоо Солонгосын нэг хүнд ногдох ДНБ $30 орчим буюу иргэдийн амьдрал боломжийн хангалуун түвшинд хүрсэн. Байгалийн баялаггүй, "тархиа ухаж" амьдардаг энэ улс ѳнѳѳгийн энэ түвшинд хүрэхийн тулд Солонгос кинон дээр хэлдгээр бол "морь мал шиг" л ажиллаж ирсэн. Харин цаашид "хүн шиг амьдаръя" гээд 7 хоногт 52 ажлын цагийн дээд хязгаарыг хуулиар тогтоож хэрэгжиж эхлээд явж буй. Солонгосчууд дэлхийд хамгийн урт цагаар ажилладаг, үүнийгээ дагаад стресс их, архи тамхины хэрэглээ ѳндѳр, амиа хорлолтоор хѳгжсѳн орнуудыг тэргүүлдэг.

Сайн эдийн засгийн тулгуур нь ѳрсѳлдѳх чадвартай компаниуд, харин тэдгээрийг бий болгодог зүйл нь бүтээмж ѳндѳртэй мэргэжилтнүүд. Тийм ч учраас солонгосчуудын хувьд боловсрол маш чухал. Дунд сургуулиа тѳгсѳѳд 90% нь их сургуульд сурна, сайн сургуульд орохын тулд цэцэрлэгээсээ эхэлж бэлдэнэ. PhD-ээ дуусгаад Bank of Korea-д карьераа эхлүүлэх дундаж нас нь 32 орчим байх жишээтэй. Хойд хѳрштэйгээ асуудалтай тул 2 жил цэрэгт ѳнгѳрүүлдэг хугацааг нэмэхээр яах аргагүй ийм болдог гэх. Карьер эхлэх нас харьцангуй орой, ажлын цаг урт тул гэр бүл тѳлѳвлѳлт, тѳрѳлт бүгд оройтно. Сүүлийн жилүүдэд Солонгост тѳрѳлт эрчимтэй буурч, ажиллах хүчний тоо цѳѳрч, хүн ам хурдтай хѳгширч буй нь цаашид эмнэлгийн үйлчилгээ, даатгалын салбар, санхүүгийн сектор, нийт эдийн засагтаа том сорилтыг бий болгож байна. Солонгос ѳнѳѳдѳр түргэн хувьсаж буй дэлхий ертѳнцѳд хаана ямар байр суурь олох вэ, үр ашиг бүтээмжээ хэрхэн сайжруулж ѳрсѳлдѳх чадвараа хадгалах вэ, тогтвортой нийгмийг яаж бүтээх вэ гээд олон чухал асуултад хариулт олох эрлийн дунд явна.

1970-аад онд л "ядуу" гэж ангилагддаг байсан ч хүний амьдралын ганцхан үеийн дотор ѳнгѳ тѳрхѳѳ 180 градус эргүүлж чадсан Солонгосын хѳгжлийн гайхамшиг сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Цаашдын нийгэм, эдийн засгийн сорилтууд нь ч дэлхийн нийтий анхаарлыг татсаар байх болов уу.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4844

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%