Удирдагч нь моралтай улс орон хөгждөг: Орчин үеийн капитализм ба Голланд

. Голланд тусгаар тогтнохоосоо өмнө Испанитай явуулж байсан худалдаа нь тэр үеийн Голландын эдийн засгийн гол эх үүсвэр байжээГолланд тусгаар тогтносны дараа Испанийн хаан Голландын бүх боомтыг  бүслэлтэд авч үйл ажиллагаа явуулах бололцоогүй болгосон юм.Үүний нэг жишээ нь Голландын худалдааны ямар ч онгоц Испанийн хил хязгаарт орохыг бүр мөсөн таслан зогсоосон байна. Ингээд Голландын эдийн засаг оршин тогтнох  ямар ч бололцоогүй болсон.

Шинээр тусгаар тогтносон Голландын бүгд найрамдах улсын цаашдын гарц юу вэ гэсэн асуулт гарч ирсэн байна.Тэр үед Голландчууд худалдааны туршлага сургамждаа тулгуурлан цааш оршин тогтнох өөрийн давуу талаа олж авсан юмTэр нь юу байсан вэ гэвэл эд баялгийн сонирхол ихтэй, хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байсан худалдаачдын давхарга юм. Хэрвээ эдгээр худалдаачдын эд баялгийн шуналыг нь хөдөлгөж чадвал үндэстний хөдөлгөгч хүч болох боломжтой гэж үзсэн бөгөөд Tэр үеийн Голланд үндэстэн хааны эрх мэдлээс илүү хүчтэй үндэстний хөдөлгөгч хүч бол худалдаачид гэж Голланд даяар хүлээн авч тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэх нь Голланд үндэстний хүчирхэгжин хөгжих баталгаа юм гэж үндэстний ухамсрын түвшинд гарчээ.

Голландчууд нийлүүлэгч болон хэрэглэгчдийн хооронд зуучилдаг үндэстнээс  далайн тээврийн голлох тоглогч болон төлөвших хөгжлийн шинэ шатанд гарсан юм.

Тиймээс  Тив алгассан далайн тээврийг эрхлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд үүний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэсэн асуудалтай Голландчууд тулгарчээ.

1602 онд Голландын бүгд найрамдах нэгдсэн муж улсын парламентын дарга болох Van oldenbarnevelt-н санаачлагчаар Голландын нэгдсэн "Зүүн Энэтхэгийн Компани"-ийг (Dutch East India Company) байгуулсан байна.

Энэ нь Голландчууд хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй төрийг байгуулсантай адил хүн төрөлхтний түүхэнд байгаагүй анхны эдийн засгийн томоохон институцийг байгуулсан түүхтэй.

Голландын Ийст Индиа Компани (Dutch East India Company) нь хүн төрөлхтний түүхэнд анхны хувьцаат компани болохоор барахгүй хүн төрөлхтний түүхэнд дахь үндэстэн дамнасан анхны корпораци байлаа.

Голландын Ийст Индиа Компани нь санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд  хүн төрөлхтний түүхэнд анх удаа хувьцаа гэдгийг гарган санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн юм. Гэхдээ өнөөдрийн хөрөнгийн биржид арилжаалдаг хувьцаанаас шал өөр зүйл байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ингээд тус компани нь мөнгө зээлдүүлэгчдэд олсон ашгаа зээлүүлсэн мөнгөний хувиар нь хуваалцана гэж тэмдэглэлийн дэвтэр дээр хоёр тал гарын үсэг зурж тохиролцдог байжээ.

Голландын Ийст Индиа Компани санхүүгийн эх үүсвэрээ шийдүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Голландын нэгдсэн Зүүн Энэтхэгийн компани нь тэр үед 6,5 сая гуйлдэрийн / guilder / санхүүгийн эх үүсвэрийг босгож чадсан байна. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцвол хэдэн арван тэрбум доллартой тэнцэх мөнгө байсан юм.Тийм их хэмжээний мөнгөөр Голландын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон компаниа байгуулсан байна.

Голландчууд тэр үед бүх Голландчуудын гар дээр байгаа мөнгийг олсон ашгаа хуваалцах аргаар төвлөрүүлж, үндэстний бүх мөнгөн баялгийг шинээр байгуулагдсан бүгд найрамдах улсын цаашдын хөгжлийн төлөө ашигласан явдал нь хувь хүмүүсийн гар дээр байсан баялгийг дэлхийг засаглах үндэстэн болж төлөвших, Голланд үндэстний хүсэл эрмлзлэлийг биелүүлэх түүхэн үйл хэрэгт зөв оновчтой хэрэглэж чадсан. Тэр үеийн Голландчуудын гар дээр байсан мөнгийг төвлөрүүлж чадсанаар Голланд үндэстэн дэлхийг засаглах үндэстэн болж төлөвших санхүүгийн баталгаатай эх үүсвэртэй болсон. Хэдэн зуун мянгаар тоологдох хотын иргэд өөрийн амьдралын баталгаа болгон хуримтлуулж байсан мөнгөө ашиг орлого ихтэй “Голландын Ийст Индиа Компанид” дуртайяа зээлдүүлж ашгаас нь хүртдэг байсан байна.

Голландын ард иргэдийн баяжих гэсэн үндэстний ухамсар нь улс орноо харийн дайсны дарлалаас аварснаас гадна нийт Голландын ард түмнийг өлсгөлөн ядууралд орох түүхийн хувь тавилангаас нь ч аварч чадсан.

Үүнээс гадна хэрэв Голландын Ийст Индиа Компани алдагдалд орвол Голландын шинээр байгуулагдсан бүгд найрамдах улс болон түүний ард түмэн дампуурах эрсдлийг ч бас дагуулж байсан.

Гэтэл Голландын Ийст Индиа Компанийн хувьцаа эзэмшигч нар нь жирийн Голландын иргэнээс гадна тэр үеийн Голландын засгийн газар тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Тиймээс Голландын засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар засгийн газрын эрх мэдлээ ашиглаж тэр үеийн мөнгөөр хорин таван мянган Голланд гуйлдэр-ийг засгийн газар хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр Голландын ард түмэн итгэл найдвартайгаар тус компанийн хувьцааг худалдан авч байсан байнаУчир нь Голландын төр бүх эрсдлийн баталгаа гаргаж өгснөөр нийт ард иргэд нь дуртайяа хөрөнгө оруулалт хийдэг байжээ.

Голландын засгийн газар “Голландын Ийст Индиа Компанид” хувьцаа эзэмшигчийн хувьд эрсдлийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, хувьцаа эзэмшигч жирийн ард түмний хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлснээр тус аж ахуйн нэгж нь хангалттай санхүүгийн эх үүсвэрийг өөрийн ард иргэдээсээ хуримтлуулж чадсан.Хэрэв нэгдсэн Голландын зүүн Энэтхэгийн компанийн үйл ажиллагаанд эрсдэл учирсан нөхцөлд Голландын төр цэргийн хүчээ дайчилж хамгаалах баталгааг гаргаж өгсөн байдаг. Tиймээс Голландын Ийст Индиа Компани нь нэг ёсондоо бие даасан халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллага байсан байна.Иймээс халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллагын хувьд “Голландын Ийст Индиа Компанид” тусгаар тогтносон үндэстний төр адил бие дааж шийдвэр гаргах үйл ажиллагаагаа Ази, Америк,Европ, Африк тивд худалдаа эрхэлдэг байжээ.

Голландын Ийст Индиа Компани нь санхүүгийн эх үүсвэрээс гадна төрийн үүргийг гүйцэтгэдэг эрх мэдлээ олж авсны дараа тус компанийн далайн тээвэрчид далайн тээврээ эхлүүлсэн байна. Тэр үед Испанийн хаан шинээр гарч ирж байгаа далайн тээврийн өрсөлдөгч орон болох Голландчуудыг үл тоомсорлон үнэлэхгүй байсан.

Голландын Ийст Индиа Компани байгуулагдаад таван жилийн хугацаанд дэлхийн бүх тивд жил бүр тавин онгоцыг далайн тээвэрт дайчилдаг байжээ. Энэ онгоцны тоо нь тэр үеийн Испани болон Португалийн нийт онгоцны хэмжээнээс давсан байдаг.

Голландын Ийст Индиа Компани байгуулагдсаны дараа эхний арван жилд ямар ч ашгийг хувьцаа эзэмшигчид хуваарилаагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид өөрийн мөнгөө тус компанийн онгоц үйлдвэрлэх, орон сууц барих болон ази тивд байгуулах худалдааны сүлжээг хөгжүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулж байсан байна. Энэ арван жилийн худалдааны цар хүрээгээ тэлэх хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа анх удаа хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчдад олгож эхэлсэн. Арван жил хөрөнгө оруулагчдад хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй нөхцөлд яагаад тэр үеийн Голландын ард иргэд тасралтгүй хөрөнгө оруулж байсан вэ? гэвэл Голландчууд Голландын Ийст Индиа Компаниас гадна өөр нэгэн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй санхүүгийн байгууллага болох Амстердамын хөрөнгийн биржийг 1609 онд байгуулжээ.Энэ хөрөнгийн бирж дээр хөрөнгийн эргэлтийг маш богино хугацаанд хөрөнгө оруулагч болон хөрөнгө шаардлагатай талуудын хооронд солилцоо үүсгэх бололцоотой болжээ.

Амстердамын Хөрөнгийн бирж нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хөрөнгийн бирж байсан юм.

Ийнхүү Голландын нэгдсэн зүүн Энэтхэгийн компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа Амстердамын хөрөнгийн биржид чөлөөтэй арилжаалж бэлэн мөнгө болгох таатай орчин бүрджээ.

400 жилийн тэртээ Амстердамын хөрөнгийн биржид 1000 гаран Брокер Диллерүүд ажиллаж байсан юм. Тэр үед Амстердамын хөрөнгийн биржид бүх брокер диллерүүд өөрийн суудалтай үйл ажиллагаа явуулдаг байсан байна.

Тиймээс Амстердамын хөрөнгийн бирж нь тухайн үедээ Европын хамгийн том санхүүгийн зах зээл байлаа. Хувьцааны арилжаа эрхэлдэг брокер диллерүүд нь зөвхөн Голланд хүн байгаагүй дэлхийн өнцөг булангаас ирдэг байсан байна. Тухайлбал Англи, Америкийн гэх мэтийн  улс орноос ирж Голландын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Хувьцааны арилжаанаас олсон их хэмжээний мөнгө мянган квадрат метр хүрэхгүй өчүүхэн талбайд эргэлддэг байв. Энэхүү Амстердамын хөрөнгийн бирж нь Голландын үндэстний эрдэнэсийн санг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлснээс гадна Голландын жирийн иргэдийн халаасыг дүүргэсэн байна.

 Энэ нь 200 тонн мөнгөтэй тэнцэх хэмжээний орлого байсан байнаИх хэмжээний алт мөнгөн зоос урьд өмнө нь байгаагүй их хурдаар Амстердамын хөрөнгийн бирж дээр эргэлдэж байх тэр үед Голландын эдийн засгийн чадавх нь өөрийн дотоодын эрэлт хэрэгцээнээс нь давж их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн хуримтлалыг яаж зөв оновчтой эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал Голландчуудад тулгарсан.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Голландчууд хүн төрөлхтний анхны ТӨВ БАНК-ийг байгуулж Голланд үндэстэн анх удаа хүн төрөлхтний өнөөгийн эдийн засгийн тогтолцоог бий болгосон гайхамшигт түүхтэй.

1609 онд Амстердамын банк байгуулагдаж байсан бөгөөд энэ нь Английн төв банкнаас зуу гаруй жилийн өмнө байгуулагдсан гэсэн үг. Тэр үед Амстердам банк нь зөвхөн нэгэн хотын л банк байсан. Энэ банк нь хадгаламж авдаг, зээл олгодог, валютын арилжаа эрхэлдгээс гадна бүх санхүүгийн үйлчилгээг тус банкаар дамжуулан гүйцэтгэдэг байсан. Тиймээс Амстердам банк нь Голланд үндэстний эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Маш чухал нэгэн үйл ажиллагаа нь гэвэл шаардлагатай зээл олгодог цоо шинэ үйлчилгээг хийж байсан.  

Амстердам банкны нэр хүндийг баталгаатай болгохын тулд Амстердам хот тус банкны талаар хууль гаргаж , ямар ч шалтгаанаар тус банкны худалдааны эрх чөлөөнд халдаж болохгүй гэж тогтоосон байна.

Үүнээс үзвэл хүний санаанд оромгүй сонин санхүүгийн үйлчилгээг явуулж, Голландын зах зээлийн эрэлт хэрэгцээнээс давсан хуримтлалаа Голланд үндэстний дайсан байсан Испанийн цэрэг дайны санхүүжүүлэлтэд зээл олгож эхэлсэн байна. Ингэснээр Испанийн хаан болон язгууртнуудын гарт байсан их хэмжээний алт мөнгө Амстердамын банкинд хадгалагдаж Голландчуудын гараар дамжсан Испанийн хадгаламж нь Испанийн дайсны талд зээл болон очдог байжээ. Үүнээс гадна Голланд үндэстний дайсан болсон Испаничуудад Голландын банк ямар ч хориг саадгүйгээр чөлөөтэй зээл олгодог байжээ.

Голланд үндэстэн өөрийн засгийн газрыг зохион байгуулах үедээ үндэстний засгийн газар, орон нутгийн засгийн газар гэсэн дэс дараалалтайгаар хуульчилж, эдгээр засгийн газар нь зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байжээ.Тэр үеийн Европын хаант төр болон хааны гэр бүлүүдийн хооронд явагдаж байсан бүх дайныг Голландчууд санхүүжүүлж байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа баталгаатай явуулахын тулд Европын бүх улс орны хооронд явагдсан дайнд төвийг баримталдаг байсан байна.Тиймээс Голландчууд  зөвхөн эдийн засгийн хөгжилд бүх анхаарлаа төвлөрүүлж үндэсний нэгдсэн хүчийг дайчилдаг байсан.

Голландчууд өөрийн банк болон хөрөнгийн биржээр дамжуулан орчин үеийн зээлийн тогтолцоо болон хувьцаат компанийн тогтолцоог анх санаачлан хэрэгжүүлжээ. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ болон бизнесийн тогтолцооны харилцан түшилцсэн орчинг Голландчууд бүтээсэн байна.

Голландчуудын үндэсний баялгийн өсөлт нь тэсрэлтийн шинжтэйгээр өсөн байдаг. 

Яг энэ үед “Голландын Ийст Индиа Компани” нь дэлхий даяар арван таван мянган салбар байгууллагын сүлжээтэй болж нийт худалдааны эргэлт нь тэр үеийн дэлхийн нийт худалдааны эргэлтийн тавь гаруй хувийг эзэмшдэг байжээ.

Голландын төрийн далбааг мандуулсан арван мянга гаруй худалдааны онгоцнууд нь дэлхийн таван тивийг хамарсан байсан. 

Зүүн Азид Голландчууд Тайванийг эрхшээлдээ оруулж, Японы гадаад худалдааг тэр чигээр өөрийн эрхшээлдээ оруулсан байна.

Зүүн өмнөд Азид Голландчууд, Индонезыг өөрийн колони орон болгож, худалдааны сүлжээг байгуулсан.

Африк тивд Голландчууд, Порталуудын гараас бүх далайн тээврийн шугамыг эрхшээлдээ оруулж чадсан.

Австрали тивд Голландын нэг мужийн нэрээр шинэ Зеланд гэдэг колони орныг бий болгосон.

Өмнөд Америк тивд Бразилыг эзлэн авч колони орон болгосон.

Хойд Америкийн эх газарт шинэ Амстердам гэдэг хотыг бий болгож өнөөдөр энэ хотыг Нью-Йорк гэж нэрлэдэг.

Амстердам хүмүүс өөрсдийгөө юу гэж үнэлдэг байсан вэ гэвэл энэ Амстердамын дагинын тосон зурагт зурсан адил 17-р зууны Амстердам нь дэлхийн төв гэж үздэг байжээ.Амстердамын дэлхийн дээрээс атгасан гар нь Амстердамчууд өөрийгөө тэр үед хүн төрөлхтний эзэн, энэ дэлхийн эзэн гэж үзэж байсан. Энэ дэлхий бол зөвхөн бид, энэ дэлхий бол зөвхөн бидний гэсэн оюуны төсөөлөлтэй байжээ.

Өнөөдрийн хүн төрөлхтөн тэр үеийн Голландчуудын үндэстний хүсэл тийм агуу байснаас хүн төрөлхтний засаглагч үндэстэн болж төлөвшиж чадсаныг голландын нууц гэж ойлгох хэрэгтэй.

Карл Маркс 1648 оны Голландын тэр үе худалдааны хөгжлийн оргилдоо тулсан үе гэж үнэлсэн байдаг.

1648 онд Амстердамын иргэд цоо шинэ Амстердам хотын захиргааны байрыг барьж байгуулах шийдвэр гаргасан.  Энэ барилгын чанарыг нь баталгаатай болгохын тулд хэдэн жилийн дотор барьж байгуулах тухай хэлж өгөөгүй бөгөөд Амстердамын иргэд найман жилийн хугацаанд дал гаруй тонн алтаар энэ их түүхийн гайхамшиг болсон архитектурыг барьж байгуулсан байна.

Хүн төрөлхтний түүхийг бүтээж байсан тэр үеийн Голландчууд хязгааргүй амбицтай байсан гэдгийг ойлгох нь аливаа хүн төрөлхтний түүхийн шинэ хуудсыг бүтээх гэсэн үндэстнүүд хязгааргүй амбицтай байх нь маш чухал болохыг ойлгоход дөхөм болно.

1656 онд Амстердам хотын шинэ барилга баригдаж дууссан.Энэ их түүхийн ач холбогдолтой барилгыг барьж дуусгасныг Амстердамын дэргэд долоон өдөр сүр дуулиантайгаар тэмдэглэсэн байдаг.

Голландын Шекспир гэж алдаршсан тэр үеийн алдарт яруу найрагч, шинээр байгуулагдсан Амстердам хотын захиргааны байрыг магтан дуулж дуу зохиосон байдаг. Энэ дуунд нь бид Амстердам хүмүүс, дарвуулаа дэлгэж холын хол далайд чөлөөтэй аялахдаа,олз биднийг хөтөлнө, холын далайг ойрхон юм шиг бодогдуулна, олзонд дуртай бидний сэтгэл биднийг хөтлөн, дэлхийн бүх боомтыг эрхшээлдээ оруулна гэж бичсэн байдаг.

Голландын нэртэй яруу найрагчийг энэ дууг зохиох тэр үед Голландын Ийст Индиа Компани нь элч нараа томилж Ази тивд илгээжээ.1656 онд Голландын элч нар тэр үеийн Бээжинд очиж, байгуулагдаад 8 жил болж байсан Чин гүрний засгийн газар их баяр хөөртэйгөөр Голландын элчийг хүлээн авсан гэдэг. Чин улсад айлчилсан Голландын элчид тэр үед Чин улсад айлчилж байсан гадаадын олон элч нарын тулгамдаж байсан асуудалтай адил нэгэн төвөгтэй хэрэг тулгарчээ. Голландын элч нар Чин улсын эзэн хаантай уулзах үедээ гурав сөгдөж, долоо мөргөдөг Чин улсын хааны ёслолыг хүлээн зөвшөөрч ёслолыг нь гүйцээсэн байна. 18-р зуун хүртэл Чин улсын хааны энэ ёслолыг гадаадын элч нар мөрдөн дагах дургүй байсан. Тэр үеийн Чин улсын хаан Голландын элчийг хүлээн авч уулзаад тэр үеийн хамгийн баян улсын  элч нар Чин улсын хааны ёслолыг нь хүлээн зөвшөөрч, дагасанд нь талархан их хэмжээний бэлэг сэлт өгсөн байдаг. Голландын элч нар буудалласан буудалдаа очсоны дараа нэг элч болох Жон Хопп ийнхүү бичжээ: Чин улсын хааны сөгдөн мөргөх ёс жаягийг хүлээж аван гүйцэтгэсэн учир нь гэвэл өөрийн нэр төрийг Голландчууд энд ирж үнэд оруулахын тулд ирээгүй харин зөвхөн худалдаа явуулж, ашиг олох эцсийн зорилгоо биелүүлэх явдал байлаа.

Өөрөөр хэлбэл Голланд үндэстний хамгийн том эрх ашиг нь Чин гүрэнтэй худалдаагаар харилцаа тогтоож ашиг олох явдал байсан юм.

Тэр үед дэлхийг засаглаж байсан худалдаачин үндэстний хувьд 

Emanuel de Witte - De binnenplaats van de beurs te Amsterdam

Голланд үндэстний баян чинээлэг амьдралыг тэр үеийн нэртэй зураачид зурж үлдээсэн байдаг. Амстердам хот дахь их олон зураачдын бүтээлээс 17-р зууны үед Голландаас их олон алдарт зураачид төрснийг гэрчилдэг. 17-р зууны дунд үед Амстердамд ойролцоогоор 8-15 сая орчим уран зургийн бүтээлийг туурвисан байдаг.Тэр үед Голланд хүн бүр тосон зургийг талархан хүлээн авдаг байжээ.Тэр үеийн бүх давхаргын гэр бүлд тосон зураг байдаг байсан байна.

Тэр үеийн Голландчууд уран зургийн зах дээрээс их хэмжээний уран зургийг худалдан авсан тэмдэглэл байдаг. Тэр үеийн уран зураг дотор нэг ч уран зураг Голландын хаан, сайд, язгууртныг дүрслэн зураагүй .Харин жирийн ард түмний ердийн амьдралыг уран бүтээлийн гол дүр болгон зурсан байдаг

Тэр үед олны анхаарал татдаггүй жирийн ард түмний баяр хөөр, гуниг гутралыг илэрхийлсэн уран бүтээлүүд байсан. Эдгээр бүтээлээс харвал тэр үеийн Голландын жирийн ард түмний амьдрал сайн сайхан байсан гэдгийг мэдэж болно . Хэзээ ч Голландын уран зурагт гуйлгачин, туранхай, өлсгөлөнд автагдсан хүмүүс гэх мэтийн тэр үеийн Голландын нийгмийн доройтол харагдахгүй.

Голландын хөгжил цэцэглэлт нийт Голланд ард түмэнд амьдралын сайн сайхныг бэлэглэснийг харж болно. 

Өнөөдөр хүртэл Голландын ард түмний амьдрал яг өнгөрсөн тэр үетэйгээ адил сайн сайхан байгаа нь Голланд үндэстний хөгжил цэцэглэлт ард түмний төлөө байснаас бус хаад язгууртнууд гэх мэт цөөхөн тооны хүмүүсийн төлөө байгаагүй гэдгийг харуулж байна.

Худалдаагаар дэлхийг засаглах үндэстэн болж төлөвшсөн Голланд үндэстний бизнесийн зарчим нь өнөөдрийн дэлхий ертөнцийн заавал мөрдөх ёстой ёс зүй болж цаашлаад хэлбэл дэлхийн соёл болсон юм.

1688 оны 9 сард нэгэн хүчирхэг далайн тээврийн баг Амстердамын боомтоос гарч аяллаа эхлэх үед тэр үеийн Голландын засгийн тэргүүн 3-р Уильям болон түүнийг дагалдсан хорин мянган Голландын цэрэг аялалд гарчээ. Энэ аяллын зорилго нь Голландын тэргүүн  Англи улсын парламентыг урилгыг хүлээн авсантай холбоотой байлаа. Английн парламент Голландын төр захиргааны тэргүүн болох 3-р Уильямыг урьсан явдал нь Английн ард түмний шашин шүтлэг, эд баялгийг хамгаалах зорилготой холбоотой байсан. Голландын засгийн газрын тэргүүн Англид айлчилсан тэр үед буюу 17-р зууны сүүлээр Голландын хөгжил зогсонги байдалд орж, дэлхийг засаглах өөрийн байр сууриа алдаж эхэлсэн. Тив алгассан далайн тээвэр нь өдөр ирэх тутам бусад өрсөлдөгчийн гарт орж үүний дотор Англи улс цоо шинэ эрин үеийг эхлүүлж байсан үе байлаа. Энэ айлчлал нь дэлхийн засаглалын төв нь Голландаас Англид шилжсэний илэрхийлэл болсон юм.

Голландаас Англи руу  3-р Уйльям нь Английн парламентын урилгаар айлчлах үед Английн парламент 3-р Уйльяамтай ярилцсаны эцэст түүнийг Английн хаанаар өргөмжлөхийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Голландын засгийн газрын тэргүүн, хун тайж 3-р Уйльяам нь тухайн үедээ хүн төрөлхтний орчин үеийн нийгмийг цогцлон байгуулах дараагийн дэлхийг засаглагч үндэстэн болох Английн төрийн тэргүүн болсноо мэдээгүй юм.

1588 онд Испанийн хүчирхэг далайн цэргийг бут цохисон тэр үеэс 1688 онд яруу алдартны хувьсгал хүртэлх зуун жилийн дотор Англи үндэстэн яаж хүн төрөлхтний орчин үеийн нийгмийг бүтээсэн бэ?

Төр, хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтыг хүлээн авагч компаниуд үйлдвэрлэл, үйлчилгээ тодорхой орлоготой болж, зах зээлээ тодорхойлсны дараа тодорхой хувиа хөрөнгийн бирж дээр арилжаалах амлалт авч, гэрээн дээр тусгаж, нийтийн өмчит компаниуд болсны дараа төр болон хувийн хэвшлийн өмчит санхүүгийн байгууллагууд оруулсан хөрөнгийн хэмжээгээр эзэмшиж байгаа хувьцаагаа анх санаачлагчид худалдаж, тухайн компанийн үйл ажиллагаанаас гардаг жам ёстой. Дараа нь өсгөж авсан хөрөнгөө дараагийн нийтийн өмчит компани үүсгэхэд хөрөнгө оруулалт хийж, нийтийн өмчит компанийг тасралтгүй тогтвортой үйлдвэрлэж байдаг юм. Нийтийн өмчит компани олноор бий болж, анх санаачлагчид нь хувьцаа эзэмшихээс гадна, ажилчид болон хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшсэнээр ардчилсан нийгмийн үнэт зүйл болох эдийн засгийн эрх чөлөө, эрх тэгш байдал бодит амьдралд хэрэгжиж ардчилсан төр үүрд оршин тогтнох баталгаа болдог. 

Өөрийгөө эрхэмлэдэг Монгол хүний үүсгэн байгуулсан төрд капитализмыг зөвхөн тэгш эрхт капитализмын хувилбараар байгуулахаас өөр замгүй. Монгол хүн бусдаас долоон дор байх ёсгүй гэж үздэг ард түмэн. Монгол хүн хэзээ ч өөрийгөө бусдаас муу гэж үздэггүй.

Тиймээс Монгол үндэстэнд зөвхөн тэгш эрхт капитализм л тохирно. 

Нийтийн өмчит компани олширсноор Монгол оронд эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхт байдал хангагдахаас гадна нийгмийн капитал Монгол орны бүтээн байгуулалтад эрч хүч өгч, Монгол орны хөрөнгийн зах зээл идэвхжиж, капиталын зах зээл бэхжих нөхцөл бүрдэнэ.

1.1. Хувь хүмүүс санаачилж байгуулсан компани нь компанийнхаа тодорхой хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийтийн хүртээл болгож хөрөнгө босгодог. Компанийнхаа тодорхой хувийг тухайн компанид ажиллаж байгаа нийт ажиллагсдадаа хувьцаа эзэмшүүлэх хэлбэрээр зохион байгуулдаг.

1.2.  Хүн ам цөөхөнтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх хүний нөөц багатай улс орнуудын төр нь аж үйлдвэрийн чиглэл чиглэлээр нь компани байгуулж тухайн компанийн тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалж, нийт ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх замаар нийтийн өмчит компанийг үүсгэн байгуулдаг. Тухайлбал, Норвеги, Сингапур, Дубай гэх мэт орнууд.

1.3.  Үндэсний баялгийн санг үүсгэж, тус сан нь үндэстний нийтийн өмчит компаниудыг салбар салбараар нь байгуулж, тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр арилжаалахаас гадна, нийт ажилчиддаа хувьцаа эзэмшүүлдэг. Үндэсний баялгийн сан нь тухайн үндэстний аж үйлдвэрийн дэлхийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын улс орнуудын компанийг худалдан авах хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эх үүсвэрийг нь л олгох замаар өөрийн улс орны даяарчилсан компаниудыг дэмжиж, өөрийн үндэстний даяарчилсан капитализмыг идэвхтэй хөгжүүлэн санаачлагчтай ажиллаж байгааг Сингапур улсын Темасек сан, Норвеги Глобал гэх мэт үндэстний баялгийн сангийн жишээнээс харж болно.

“Моралтай Монгол” Сан


avatar
    • Зочин
    • 162.158.6.*

    Het ih nurshsaniig es tootswol dajgui shuu

    • Зочин
    • 172.69.252.*

    Hugjiy gewel husel ihtei baih heregtei. Ter bol yag unen.

    • Зочин
    • 172.68.34.*

    Moraltai mongol san shan niitleluud bichij bna. Bayarlalaa.

    • Зочин
    • 172.68.34.*

    Dutch east india giin modeliig sain sudalj, mongoliin undesten damnasab kompaniudiig bguulah heregtei

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%