Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар төсөл батлагдлаа.

Чуулганы хуралдааны үеэр “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулах сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах заалт хүчингүй болсон ч Ерөнхий сайд  өөрөө кабинетаа бүрдүүлж сайдуудаа томилж, чөлөөлж, огцруулах зарчим дэмжигдлээ.

Ийнхүү 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал (парламентын засаглал)-д нийцүүлэн боловсруулагдсан, Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх хуулийн төсөл өнөөдөр батлагдлаа.  Ингэснээр Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах, түүнд тавих парламентын хяналтыг сайжруулж хууль тогтоох ажиллагааг чанаржуулах, улс төрийн намыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлэх, шүүхийг хараат бус, шударга болгох, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгох боломж бүрдэж буй юм.

 Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжлээ. (Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү)


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%