Шимон Перес: Том мөрөөдөж бай, том мөрөөдөх тусам том амжилтанд хүрнэ

Усгүй, баялаггүй, намаг, цөл дээр улсаа байгуулцаж байсан Израйлийн ес дэх Ерөнхийлөгч асан Шимон Перес (92 насандаа) 2015 онд Украйнд болсон "Yalta European Strategy" олон улсын уулзалтын үеэр Украйны залуучууд, залуу улс төрчдөд өгсөн зөвлөгөө, илтгэлийг орчуулан хүргэж байна.

Бид өөрийн газар нутаг, газар шороог мөрөөддөг байлаа.Гэхдээ бидэнд өгсөн нутаг мөрөөдөл гэж хэлэхэд хэцүү эд байв. Энэ газар бидэнд тийм ч таатай хандаагүй. Ойрхи Дорнодын мянганы нэгтэй тэнцэх алга дарам газар байсан ба өмнөд хэсэг нь шумуултай намаг, цөл, хад чулуу л байлаа. Бидэнд шумуул, чулуу хоёрын аль нэгийг сонгох сонголт л байсан.

 Тэнд ердөө хоёр нууртай. Нэг нь Үхлийн тэнгис (Dead Sea), нөгөө нь ширгээд сөнөчихсөн. Алдартай голтой ч тэр нь ширгэчихсэн. Үнэндээ бол тэр газарт ус байсангүй. Байгалийн ямар ч баялаг байхгүй. Алт, нефть бүр сураггүй. Тэр үеэс л Ойрхи Дорнодод нефтийн болоод гэгээрсэн хоёр улс бий гэдэг яриа гарсан юм. 

 Бид үнэхээр гэгээрсэн улс байлаа. Яагаад гэвэл бидэнд юу ч байсангүй. Бид ганцаардмал байлаа. Шашин нэгт ахан дүүс, хэл нэгт эгч, түүхээр холбогдсон хөрш аль аль нь байгаагүй.

 Энэ бүхэн Холокостын дараа гээд бод доо. Тэр нутагт юу хийхээ ч мэдэхгүй очсон хэрэг. Үнэхээр мэдэхгүй байсан юм.

Ингээд бид хорвоо ертөнцийн хамгийн том баялаг бол хүн гэдгийг ойлгосон. Газрыг хүн баялаг болгодог болохоос газар ард түмнийг баяжуулдаггүй.

Бид бүгд эрдэмтэн (scientists) боллоо. Израилийн фермер бүхэн, ард түмэн болгон газар тариаланг (хөдөө аж ахуй) усгүй, газаргүй хэрхэн хөгжүүлж болохыг бодож эхэлсэн. Үүнийг бид хөгжүүлж чадсан. Энэ бол өндөр технологи (hi-tech)  дээр суурилсан газар тариалан (ба ХАА) юм. Хамгийн гайхалтай нь газар дээр биш өндөр технолог дээр суурилсан ХАА-г хөгжүүлж, тэр нь үнэхээр үр дүнгээ өгсөн билээ. Өнөөдөр манайд хангалттай ус бий. Усыг уг нь хайж олдог. Бид газар ухаж ус хайдаггүй. Бид байгаль дээр бэлэн байгаа усыг авч хэрэглэдэггүй харин өөрсдөө үйлдвэрлэдэг.

Бид боломжгүй зүйлийг боломжтой болгож сурсан. (Тэр үед би өөрөө ч ХААИС-ийн оюутан байлаа. Модыг халуун усаар усалж сайн ургуулж болно гээд туршиж байв.) Бид амжилтанд үнэхээр хүрсэн. Ус бага хэрэглэдэг хүнсний ногоо гаргаж, давстай усыг цэнгэгшүүлж чадсан. Та гэж хэлэхэд

"Олсон зүйлс бус, бий болгож бүтээсэн, үйлдвэрлэдэг зүйл ирээдүйд чухал шүү". 

 

Бидэнд хүн хүч, зэвсэг байсангүй. Бидэнд байлдах туршлага байсангүй. Ердөө л 450 мянган иргэдтэй, ширхэг генерал ч үгүй байлаа. НҮБ бараг дайны гал дунд Израиль гэдэг улс байгуулахаар шийдсэн. Ийм үед бид 2 зүйл хийсэн юм.
Нэгт, иргэд нь баатарлаг, зориг төгөлдөр байх ёстой. Тэд ганцхан удаа л ялагдвал дуусаа, өөр сонголт хийх эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй байлаа.
Хоёрт, бидэнд зэвсэг байгаагүй тул түүнийг үйлдвэрлэж эхлэв. Армиа хөгжүүлэхийн тулд IT-гээ (Information Technology) хөгжүүлэх хэрэгтэй болсон юм. Израилийн IT салбар армид үйлчлэх боллоо. Учир нь бид дайсагнасан хүрээлэлд нэг ч найз нөхөр ч үгүй байсан билээ.

Энэ бүхнийг яах гэж яриад байна гээч. Залуу охид, хөвгүүд та нарт бодож байгаагаас чинь илүү боломж бий. Бүү залхуур. Газар танд өгөөгүйгээс ч илүү баялаг өөрт чинь бий. Та өөрөө танд өгөгдөөгүйг бүтээх боломжтой. Энэ бол бүгдэд хэрэгтэй хичээл юм.
Украин нь газар тарилан, ХАА-н хамгийн чухал орнуудын нэг. Үнэхээр ихийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Газар тариалан, ХАА-аас татгалзах бус түүнийг шинэчилж, ард түмнийхээ авьяас чадвар, нөөц бололцоотой холбох хэрэгтэй.

Хүн бүхэнд том нөөц бололцоо бий. Харамсалтай нь бүгд залхуу. Яман нэгэн амжилтанд хүрмээр байгаа бол ажиллах л шаардлагатай.  (Изриальд хүмүүс маш их хөдөлмөрч байхийг үндэстний нандин зүйл гэж үздэг. Бид шаргуу хөдөлмөр эрхэлснээрээ бахархдаг.) Үүний буруу гэж мэдэхгүй л юм.

Ээлжийн амралтыг дэмий үрсэн цаг гэж би боддог. Одоо 90 гарсан ч би нэг насандаа амралт авч үзээгүй. Намайг амрахгүй тэнэг юмуу гэдэг. Харин би ажиллаж, түүнээс баяр баясалыг авдаг. Бас гутаранги байх хэрэггүй шүү. Гутарвал сөнөдөг юм. Гутрал бас дэмий цаг үрэхээс цаашгүй. Цаг үе өөрчлөгдөж байгаа энэ үед бүр ч илүүтэйгээр.

Шинжлэх ухааны араас яв. Шинжлэх ухаанд хил байхгүй, хязгаар байхгүй, рефлекс гэж үгүй. Өнгөрсөнд үүссэн асуудлыг шийдэх гэж бүү оролд, цагийн гарц. Учир нь өнгөрсөнд амьдралын утга учир оршдоггүй зөвхөн ирээдүйд л амьдралийн сайн сайхан хүлээж байдаг. Өнгөрсөн нь өнөөдөр болон ирээдүйн ямарч ач холбогдолгүй. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд л өнгөрсөнийг судла. Өнгөрсөнд ирээдүй, итгэл найдвар аль аль нь байхгүй. Ихэнх хүмүүс санан дурсах сонирхолтой ч бүтээлчээр танилцах дургүй. Энэ маш том алдаа. Юуг санан дурсах гээд байгаа хэрэг вэ? Түүхэнд найдаж болохгүй. Түүхчид засаглаж байгаа ноёдод л үйлчилж ирсэн ба тэдний хэлэх хэрэгтэйг нь л дамжуулсан хэрэг.

Хүмүүс юунаас ч юм дандаа л айж байдаг. Зөвхөн бурхан л юу болохыг мэднэ.

Өнгөрснөө эргэн харвал хамгийн том алдаа тань юу байв гэж надаас асуудаг. Бид аугаа том мөрөөдөлтэй гэж боддог байлаа. Харин тийм ч аугаа том мөрөөдөж чадаагүйгээ одоо ойлгосон хэмээн хариулдаг. Том мөрөөдөж бай. Том мөрөөдөх тусам том амжилтанд хүрнэ.

Танай залуу үе бол гайхалтай. Гэвч миний уцаарыг тэдний улс төрчдөө үзэн яддаг нь хүргэдэг. Тэд улс төр бохир, авилгалд идэгдсэн гэж ам нь хөдөлөхөөс цаашгүй байгаа нь үнэхээр урамыг  минь хугалж байна. Би үүнд хариулья: Хэрэв чи өөрөө цэвэр төрийг хүсэж байгаа бол гарч цэвэр улс төрөө хий. Энэ бүхэн миний өнгөрснөөсөө суралцсан эрдэм юм аа.

Хүмүүс надаас яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн.

Толгойдоо дурсамж , мөрөөдөл хоёроо тоолж үз. 

 

Мөрөөдөл чинь дийлж байвал та одоохондоо залуу байгаа хэрэг. Дурсамж тань давамгайлсан бол та хөгширчээ.

 

Ирүү овогт Б.Хараа

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5402

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%