Unsick podcast 22:Хятад улсын ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус (nCoV) гэж юу вэ?

Хятад улс, Монгол улсын цагаан сар болж  буйтай холбогдуулан хоёр орны хооронд иргэд зорчих явдал ихэсдэг учраас ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэв. Уг шинэ төрлийн  вирусийн халдварын тохиолдол илэрснээс хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд 220 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барсан. Саяхан албан ёсоор агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах боломжтой шинэ төрлийн   вирус   хэмээн   нийтэд   зарлалаа.   Энэ   шинэ   вирус   SARS,   EMRS   зэрэг коронавирусын   төрөл   учраас томуугийн     вирусийг       бодвол хоруу чанар   их   байх магадлалтай юм.

Шинэ төрлийн коронавирус (nCoV) гэж юу вэ?

2020 онтой зэрэгцэн Хятад улсын Ухань хотын хүнсний захаас шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаатай тохиолдол бүртгэгдэв. Энэ вирусын халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй короновирусийн шинэ төрөл юм. Уг омгийн вирусийн төрөлд та бидний сайн мэдэх SARS, EMRS зэрэг вирус ордог. Жишээлбэл, 2002, 2003 онд SARS вирусын халдвар Азийн улс орнуудаар тархаж 8000 гаруй хүнд халдварлаж, улмаар 774 хүнийг нас барахад хүргэсэн билээ.

Уг шинэ төрлийн коронавирус (nCoV) нь амьсгалын дээд, доод замын эд эсийг гэмтээж уушгины хатгалгаа үүсгэдэг. Уушгины хатгалгааг шууд үүсгэдэг болохоор томуугийн вирусийн халдварыг бодвол хоруу чанар их байх магадлалтай юм. Ийм болохоор энэ вирусийн халдвар авсан хүний 90%-д өндөр халуурах, 80%-д хуурай ханиалгах, 20%-д амьсгал бачуурах, 15%-д амьсгалын дутагдал, ихэнх хувьд ядарч сульдах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл ихэвчлэн вирусийн гаралтай уушгины хатгалгаа үүснэ гэсэн үг.

Бид яагаад сэрэмжлэх ёстой вэ?

Бид   одооноос   сэрэмжлэхгүй   бол   манай   улсад   халдвар   илэрвэл   олон   асуудал дагуулж  эхэлнэ.   Яагаад   гэвэл   энэ  вирус   нь   агаар   дуслын   замаар   хүнээс   хүнд халдварлах чадвартай юм. Ялангуяа өвлийн улиралд ханиад томуунд дарлагдаж буй бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүсийг хүндээр өвчлүүлнэ. Хэрвээ халдвар илэрвэл шинэ төрлийн вирус учраас  хэр хоруу чанартай, өвөрмөц эмчилгээнд хэр үр дүнтэй зэрэг асуудал бүрхэг юм. Иймд вирусийн халдвар учраас халдварласан хүндтохирсон үр дүнтэй өвөрмөц эмчилгээ хомс юм. Вирусийн   халдвар  илэрснээс     хойш 20 хоног болоход албан ёсоор 223 тохиолдол бүртгэгдэж 4 хүн нас бараад байна. Энэ вирус Хятад улсаас гадна дэлхийн бусад улс орнуудад тархаж эхэлж байна. Тухайлбал, Тайланд 2, Япон 1, Өмнөд Солонгос 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Эдгээр вирусийн      халдвар нь Хятад улс, ялангуяа Ухань хотоос   ирсэн   хүнээс   илэрсэн   аж.   2020   оны   1   сарын   17   өдөр   Английн Империал  коллежийн   тооцоолсноор халдвар 1723 тохиолдолд хүрэх боломжтой гэжээ.Тэгвэл уг вирусын халдвараас яаж урьдчилан сэргийлэх вэ? Энэ вирусын халдвар авах эх үүсвэр бол халдварын голомт, халдвар авсан хүнээс агаар дуслын замаар халдварлах боломжтой гэсэн үг. Халдварын голомт Хятад улсын Ухань хотоос гарсан учраас энэ бүс нутгаар зорчихгүй байх хэрэгтэй. Мөн уг вирусаар өвчилсөн хүнээс халдвар тарах боломжтой тул урд хөршөөс ирсэн хүмүүст халуурсан эсэхийг шалгаж илрүүлэг хийх хэрэгтэй. Манай оронд уг шинэ төрлийн вирусын халдвараар өвчилсөн хүн орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл халдварын голомт урд хөршид гарсан, халдварын нууц хугацаа гэж байдаг, халдвар авсан хүнд ханиад томуу болон уушгины хатгалгааны зовиур илэрдэг зэргээс үзвэл бид сэрэмжлэхэд илүүдэхгүй гэсэн үг. Иймд, олон нийт, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ам, хамарны маск зүүж гарын ариун цэврийг сайн сахих шаардлагатай. Хэрвээ урд хөршид зорчиж явахдаа ханиад томуугаар өвдсөн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой.

Эмч Ц.Сумъяа

     Эх сурвалж:bbc/health/news     

Apple podcast: Unsick podcast

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5583

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%