Нийтлэл 05 сарын 12, 2020

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба дагалдан гарах хуулиудын тухай

 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба түүний үзэл баримтлалын тухай  ҮХНӨ-ийн процест оролцсон зарим гишүүдийн  тайлбарыг хүргэж байна. 

УИХ-ын энэ бүрэлдэхүүн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах 45 хуулиас заримыг нь баталж, цаг хугацааны аргагүй хязгаарлалтаас болж дийлэнхийг нь 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-д үлдээхээс аргагүй болж байна. Жишээлбэл, Шүүхийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын Хянан шалгах түр хорооны тухай хууль. Эдгээр хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрнээ нийцүүлэн боловсруулж батлах ёстой. Энэ чухал ажлыг хийж чадах хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлсэн ч үүний бодит үр дүн түүний дагуу гарах хуулиуд ямар агуулгатай гарахаас хамаарна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon