Нийтлэл 05 сарын 28, 2021

Миний сонголт У.Хүрэлсүх

2017 онд, 2018 онд манай улс ямар байдалтай байсныг би бусдаас илүү сайн санаад байна уу? Угаасаа ч юм мартдаггүй, дээр нь бичиж тэмдэглэх ажил хийдэг болохоор тийм байж магадгүй л юм. Хүмүүс эмнэлгийн шалаар зулж, хатгаагаар хэдэн зуугаараа нас барж, танилууд маань хүүхэд авах боломжгүй манай эмнэлэг рүү хүртэл ямар ч хамаагүй хүүхдийн ор гаргаж өгөөч гэж утасдаж сурагладаг байсан. 20 жилийн турш жилээс жил нэмэгдсээр ирсэн угаар, утаа гамшгийн хэмжээнд хүрээд байсан нь тэр. Утааны эсрэг олон жил ажилласан иргэд, найзууд маань аргаа барж талбай дээр гарч байлаа. Энэ зөвхөн нэг хэсэг нь.

Монгол Улсын урдаас хойшоо, баруунаас зүүн тийш нь Монголросцветмет, Дархан, Хөтөл, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр гээд хамаг гол орд нь нэг банкны сахалтай хүний кармаанд орцон л байсан шт. Сахал нар нэг гол намаа худалдаад авцан, намаар дамжаад төрийн дээр гараад сууцан байсан. Танай төр бид нараас ядуу гэж хээв нэг зурагтаар ярих хэмжээнд хүрцэн байсан юмдаг. Тэр бүлэглэл 2020 оны сонгуулиар бол нэг намыг шууд Үндэсний бодлогын хороогоор нь худалдаж авах хэмжээнд эцсээ хүртэл үзсэн. ХХБ-ныхантай төрөөс бол Нямдорж сайд, иргэний нийгмээс би их хэрүүл хийсэн байх. Дээр нь энэ бүх нөхцөл байдлаас болоод ардчиллын нэр хүнд унаж, хүн амын 70 гаруй хувь нь нэг хүчтэй гар хүсэх хэмжээнд хүрцэн байв. АНУ-д Трамп гарч, худалдааны дайн эхлээд олон улсад бас тогтворгүй.

Нөхцөл байдал муу тусмаа тархи угаалт хүчтэй. Улстөр, уул уурхай, банк дамнасан баялгийн хэт төвлөрлийг хэвлэл мэдээллээр тасралтгүй гоёчилдог, хамаг "цагаан захтнууд" нь тэр жижиг вант улстайгаа нэг тал болцон, ард түмнийг тэнэг мунхаг 20 мянган хувьсагч мэдэхгүй энэ тэр гэж дээрэлхэх маягтай тийм л байсан шт Монгол, намайг эргэж ирэхэд. Тэс хөндлөн бизнест явж байсан би "цагаан захтнууд"-саа тасарч, гоёор хэлбэл нөгөө "тэнэг" ард түмний талд, муугаар хэлбэл популистуудын талд гарч, нөгөө талын стоори, үзэл санааны засаглалыг задлах ажлууд хийсээр байгаад нийтлэлч болж хувирсан. Бүр 2015, 2016 оноос эхэлж ажилласан миний сэдэвт Хүрэлсүх бол бүр хожуу 2017 оны сүүлээс гарч ирсэн дүр. Дүртэй болсон нь мэдээж хүчний балансыг шал өөр болгож өгсөн. Ингээд 2018 оноос ГОК ч төрийн төсөвт орж, ордууд хэдэн хүний гараас гарч, утаанд анхдагч шийдэл гарч, 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орос, Монголын зам салсан. Товчдоо 2017 онд Хүрэлсүхийг гудамжинд гарч тэмцэхэд нь дэмжсэний хэрэг гарсан. 2021 онд Трампыг дэлхийн ардчилал, Женког Монголын ардчилал эрэг дээрээ гаргаж хаясан.

Өчигдөр намайг Фэисбүүкт, Твиттерт баахан буллидлээ. Боловсролоо, системээ гэсэнгүй шороо, хүрз яриад худалдагдаад явлаа гэнэ. Монголыг нэг хэсэг бэртэгчин цагаан захтнууд нь хуваагаад идцэн, нөгөө хэсэг нь тэд нартаа үйлчилдэг болцон, зарим хэсэг нь утаанаас зугтаад гэр бүлээ аваад гадагшаа явчдаг болцон байсан тэр өдрүүд миний ой санаанд даанч шинээрээ байна. Утаанд нэрвэгдсэн хүмүүс шалаар зулж байхад хотын гаднах эдлэндээ цэцэрхээд амьдарч байсан, эсвэл жилийн нэг улиралд гадаадад амьдрах маягаар ядарсан Монголын гадна талд улс байгуулаад амьдарч байсан цагаан гартнуудыг биш энд үзэлцээд, энд миний нийтлэлд дүр болоод явж байсан таньдаг чөтгөрөө өнөөдөртөө би дэмжиж байгаа юм. Тэр хүнд өдрүүдэд хамт байгаагүй хүн монголчуудыг үнэхээр хайрладагт, өнөөдөр гэнэт гарч ирээд Монголд зүтгэнэ гэдэгт огтхон ч итгэл үнэмшил төрөхгүй байгаа юм.

Ард түмний коллектив оюун ухаан үнэндээ бол лаг байдаг. Тэд нар яаж ч угаалгаж байсан алсуураа юу буруу, юу зөвийг мэдэрч байдаг. Зориг агсны итгэж хэлсэн монгол хүний саруул ухаан гэж юм нээрээ байдаг. Судалгаагаар өндөр гараад бга Хүрэлсүхийн рейтингэд цаана нь энэ мэт цаг үеийн шалтгаан бий, хүний амьдралын бодит зовлон жаргал, монгол хүний бодол ухаан бий. Энийг бүгдийг нь мөнгөөр тайлбарлаж, бусдыг янз бүрээр цоллож доромжилж байгаа улстөрийн намд ч, дэмжигчдэд нь ч төлөвшил алга, улстөрийн соёл алга. Зарим нь бүр яг галзуу солиотой! Наадахыг чинь боловсрол, дэвшил гэдэггүй дүрдээ итгэсэн хийрхэл, фанатизм гэдэг юм. Монголыг бүтэн базцан байсан стооринуудыг задалж үзсэн байж нэг иймэрхүү фанатуудын bullying, framing, shaming-д базуулж сонголтоо ярьж, хамгаалж чадахгүй гөлөг болдог нь би лав биш. Иргэн Б.Болор-Эрдэнэ миний бие Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж байна!

arrow icon