Нийтлэл 03 сарын 12, 2015

Хятад улс хөдөлмөрлөөд баяжих боломжоор дэлхийд тэргүүлдэг

          2014 онд дэлхийн тэрбумтнуудын (30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй) тоо 211,275 хүрч 6%-иар өсчээ. Тэдний нийт баялгийн хэмжээ 7%-иар нэмэгдэж, 30 их наяд ам.долларт хүрсэн байна.

Дэлхийн насанд хүрсэн иргэдийн ердөө 0,004%-ийг тэрбумтнууд эзэлж, нийт баялгийн 13%-ийг тэд эзэмшдэг. Ирэх таван жилд дэлхийн тэрбумтнуудын тоо 250,000-д хүрэх төлөвтэй байгаа төдийгүй нийт баялгийн хэмжээ нь 40 их наяд ам.долларт хүрнэ. Дэлхийн тэрбумтнуудын дунд Хойд Америк, Европчуудын эзлэх хувь их бөгөөд нийт баялгийн дийлэнх хувийг тэд эзэлдэг. Тэдний нөлөө  дэлхийн баячуудын дунд өссөөр байна. Ази бол гурав дахь том бүс нутаг юм.

Тэрбумтнуудын бүс нутгийн ангилал


Дэлхийн тэрбумтнууд өөр өөр эх сурвалжаас, өөр өөр аргаар баялгаа босгож, түүнийгээ өсгөдөг. Дотор нь өөрөө бүтээсэн, өвлөж авсан, аль алийг нь хослуулсан хэмээн ангилж болно. Тэрбумтнуудын ажилладаг голлох салбарт санхүү, банк, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн конгломерат багтдаг.

Нийт баялгийн ангилал

Баялгийн эх үүсвэр

 

Хувиараа бизнес эрхлэгч буюу энтрепренёршипүүд дэлхийн тэрбумтнуудын дунд чухал байр суурь эзэлдэг. Тэдний дийлэнх нь өөрөө бүтээсэн хөрөнгөтэй байдаг бол зарим нь өвлөж авсан байдаг. Дэлхийн баячуудын нийт хөрөнгийн 13 их наяд ам.долларыг өөрөө бүтээсэн хөрөнгөтэй тэрбумтнууд эзэмшдэг. Харин энэ үзүүлэлтээр Хятад улс дэлхийд тэргүүлдэг.

Хятад улс нь тэрбумтны тоогоороо дэлхийд тавд, хүн амын тоогоороо дэлхийд нэгт, эдийн засгаараа дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Дэлхийн хамгийн хурдацтай өсч буй зах зээл болоод байгаа ч эдийн засгийн өсөлт нь удааширч байна. Үүнээс болж Хятадын тэрбумтнуудын өсөлт Азийн дунджаас буурч, Дэлхийн тэн хагастай тэнцэх болжээ. Тэд одоогийн байдлаар тус улсын нийт баялгийн 7.3%-ийг эзэмшиж байгаа. Хятадад ердөө 10% нь л өвлөж авсан тэрбумтнууд байдаг бол үлдсэн хэсэг нь өөрсдөө баялгаа бүтээжээ. Мөн хамгийн залуу тэрбумтантай улс бөгөөд тэдний дундаж наслалт нь 53 байдаг аж.  Хэдийгээр Хятадын тэрбумтнууд дотоодынхоо зах зээлийг чадамгай ашиглаж байгаач тэдний ихэнх нь олон улсын бизнест хөл тавин, бизнесээ салбарлуулж байна. Тэдний гол бизнесийн ашиг сонирхол нь нэг газар олон эзэмшилтэй байхаас илүү олон газар баялгаа тараан байрлуулахыг зорьдог байна. 

Хятад улс Япон, АНУ гэсэн аж үйлдвэрийн их гүрнүүдийг жил тутам шил даран гүйцсээр өнгөрсөн оны сүүлээр дэлхийн номер нэг эдийн засаг болсон. Үүний нууц бизнесмэнүүддээ, ялангуяа залуу энтэрпренёруудад өөрийн хөдөлмөрөөр баяжих боломж бүрэн дүүрэн олгож, бизнесмэнүүд ч дэлхийн дайтай сэтгэж хөдөлмөрлөдөгт байдаг байна. Жил ирэх тусам улсын хятадын дотоодын үйлдвэрлэл, экспорт, дэлхийн эдийн засагт үзүүлэх хятадын шинэ тэрбумтнуудын нөлөөлөл ихэсч, улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Жич: Дээрх тооцоонд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүс багтсан бөгөөд үүнийг монгол төгрөгөөр "тэрбумтан" гэж тооцов.

Эх сурвалж: WORLD ULTRA WEALTH REPORT 2014

Сэтгэгдэл бичих

arrow icon