Нийтлэл 03 сарын 18, 2015

Дэлхийг ойлгуулах 10 газрын зураг

         1. Монголчууд дэлхийг эзэлсэн нь

Монголчууд дэлхийн түүхнээ хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан. Тэдний гол зэвсэг морь байсан ч Хятадаас Европ хүртэлх ихэнх газар нутгийг байлдан дагуулсан түүхтэй. Монголчуудын байлдан дагууллыг газрын зураггүйгээр ойлгоход хэцүү.

        2. Хүмүүс хаана амьдардаг вэ? (Эдийн засгийн үзүүлэлтээр)

Газрын зураг нь эдийн засгийн өөрчлөлт бус улсын эдийн засгийн дунджийг харуулж буй гэдгийг анхаараарай. Газрын зураг дээрх цэгүүд хүн амыг илэрхийлэх бөгөөд цэгний өнгө нь цайвар болох тусмаа олон хүнийг илтгэнэ. Харин эдийн засгийн хувьд цэнхэр нь баян улсыг, чирнээлэн ягаан нь дунджаас дээгүүр, улбар шар нь дунджаас доогуур харин шар нь ядуу улсыг илтгэж буй юм.

  1. Гадаадын иргэдэд зочломтгой улс орон

Дээрх газрын зураг аялахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна. Цэнхэр өнгөтэй улсууд гадаадын иргэдэд хамгийн зочломтгой байдаг бол улбар өнгөтэй улсууд хамгийн тааламжгүй байдаг аж.

  1. Хүүхэд төрүүлэхэд хамгийн тааламжтай улс

Цэнхэр өнгөрүү төхөх тусам төрөхөд хамгийн сайхан, тааламжтай улсууд байдаг бол, улбар өнгөрүү ойртох тусам хамгийн хэцүү улс аж.

  1. Дэлхийн шашны газрын зураг

Дээрх газрын зургаас Христийн шашин дэлхий даяар хэрхэн тархан түгснийг харж болно. Үүний дараа Муслим шашин орж байна.

  1. Хамгийн их сэтгэл хөдлөлтэй улс

Газрын зураг дээр сэтгэл хөдлөлийг өнгөөр илэрхийлсэн байна. Шар өнгөрүү ойртох тусам тухайн улсын иргэд эерэг ч , сөрөг ч сэтгэл хөдлөл багатай хүмүүс байдаг. Харин чирнээлэн ягаан өнгөтэй улсад хамгийн их сэтгэл хөдлөлтэй хүмүүс амьдардаг бөгөөд аливаад хариу үйлдэл үзүүлэхдээ сайн байдаг байна.

  1. Хаана хамгийн их хайрлаж дурладаг вэ?

Дэлхийн улсуудын аль нь хамгийн их хайрлаж дурладаг вэ гэдгийг газрын зураг дээр өнгөөр болон хувиар харуулсан байна. Улаан улсын иргэд хамгийн их хайрлаж дурладаг бол цэнхэр болох тусам хувь нь багасч иржээ.

  1. Ээж байхад хамгийн тааламжтай улс

Олон улсын төрийн бус байгууллагаас цогц томъёог боловсруулан аль улс ээж байхад хамгийн тааламжтай болон тааламжгүйг газрын зургаар гаргажээ. Цэнхэр өнгөтэй улсууд ээж байхад хамгийн сайн нөхцөл бүрдсэн байдаг бол улбар өнгө нь хамгийн муу нөхцөлтэй улс ажээ.

  1. Дэлхийн эрх зүйн тогтолцоо

Газрын зургаас улсуудын, хууль эрхзүйн тогтолцоог харж болно. Цэнхэр- иргэний , улаан- энгийн, ногоон-уламжлалт, шар-шашны, бор- энгийн ба иргэний хуулийн тогтолцоотой улсуудыг харуулжээ.

    10. Хүйтэн дайны дараах, цөмийн эрчим хүчний байдал

Хүйтэн дайны дараах цөмийн зэвсгийн байдлыг дээрх газрын зураг харуулсан байна. Цэнхэр өнгөтэй улсууд CSTO-ын гишүүн бол бор өнгөтэй улсууд НАТО-н гишүүн юм. Харин саарал өнгөөр Израйл, Пакистан, Энэтхэг, Хятад, Хойд солонгос гэх мэт бусад цөмийн зэвсэгтэй улсуудыг харуулжээ.

Эх сурвалж: www.washingtonpost.com

Сэтгэгдэл бичих

arrow icon