Нийтлэл 03 сарын 19, 2015

'Эрүүжсэн' татварын орчныг 'эрүүлжүүлэх' тухай нээлттэй захидлыг дахин нээхэд

"Төр оршихуй дор татвар оршихуй” 

“Татвар төлөгч оршихуй дор төр оршихуй"

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төрийн түшээдэд хандаж аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын орчин бүрдүүлэх уриалга - нээлттэй захидал илгээсэн. Уг захидалд төр хэнийг дэмжиж, хэнийг эс дэмжихээ онож хардаггүй төрийн удирдлагын суурь асуудлыг алсуур хөнджээ. Аж ахуйн нэгж нь шаналаад байдаг, улмаар аж ахуйн нэгжээс цалинждаг иргэд нь шаналаад, хүүхдүүд нь өлдөх гээд. Тэгэхээр нь хүүхдийн төлөө “за” гэе гээд хүүхдэд
 сүүний мөнгө өгчихдөг. Тэр мөнгөө тойроод хэрэлдэж, ерөнхий сайд нь момми сентралынханд зодуулах шахдаг. Дэмбэрэл гишүүн ийм “за”-аас илүү  том “за”-г аж ахуйн нэгждээ хэлье, шаналгахаа больё гэжээ. Үүнээс сайхан санаачлага түүнээс сайхан уриалга байхгүй гэхэд хилсдэхгүй, хэрэгждэг л юм бол.  Ингээд нээлттэй захидалд дурдагдсан тоо баримт, гол санааг хүргэе. Төрийн түшээдэд хандсан захидал тул гол санаа нь хуулийн орчноо шинэчлэх. Харин шинэчлэх хэрэгцээг тайлбарлахад хэрэглэсэн тоо, гаргалгаан дунд  АТГ, ТЕГ Татварын ерөнхий газрыг албан тоотоор “хатгадаг” гэх мэт сонин дүр зургууд харагдана. Авилга, татвар, тагнуул. Авилга бол төрийн функц алдагдсаных, татвар төлөх нь аж ахуйн нэгжийн үүрэг, түүнийг зохицуулах хянах нь Татварын ажил, тагнуул бол аюулгүй байдлын алба. Гишүүний санаачлага мадаггүй хэрэгжиж, энэ гурван албаа хуулиар хольж хутгаж байгаад нум  тавьдаг төрийн хянан шалгах сум аж ахуйн нэгжүүдийг шууд ба шууд бусаар шархдуулж, сүлбэж хороодог байдал арилах болтугай, арьяабал умаа хум!

 

 

НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Татвар төлөгч аж ахуй нэгжүүдийн тухай

2015.03.15

 

Захидлын эхэнд Монгол улсын хүн ам, эдийн засгийн идэвхи, аж ахуйн нэгжүүдийн тухай тоо статистик дурдсан буй. Зарим гол тоо статистикийг нийтлэлийн дор графикаар харуулсан байгаа. Ерөнхийдөө залуу үе, суралцагчид ихтэй, цөөн ажиллагсадтай оронд эдийн засгийн өсөлтийг аж ахуйн нэгжүүд дааж явах болно. Гэтэл жишээ нь 10 тэрбумаас дээш орлоготой 404-хөн аж ахуйн нэгжтэй хэмээн захидлын эхэнд асуудал хөндсөн байна. 

Асуулт

Яагаад төрөөс компаниуд томроход ээлтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Чадахгүй байгаа нь ямар шалтгаантай вэ?

Баримт  

Инфляци, банкны зээлийн хүүгийн хувь хэмжээ, ажилгүйдлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ зэргийг ашиглан тооцдог “Misery index” гэх эрэмбийг монголын жишээн дээр тооцож үзэхэд олон улсад Сахарын дэд хэсгийн орнуудын түвшинд, сүүлээсээ 20-д багтахаар гарчээ. Макро орчин ерөнхийдөө ийм шаналгаатай байгаа дээр татварын орчин “муу бас эрүүжүүлсэн” байдалтай байна. 

Шийдэл

“Эрүүжүүлсэн” татварын орчныг “эрүүлжүүлэх”

  

“Эрүүжсэн” татварын орчны талаарх зарим тоо

 

”Оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлийн талаар

Энд “гадаадад гарах магадлалтай” гэсэн үндэслэл багтдаг. Энэ үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, олон арван аж ахуй нэгжийн захирал, албан тушаалтнууд “чөлөөтэй зорчин явах эрхээ” хасуулдаг практик түгээмэл болсон. “Оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл нь хэт субьектив бөгөөд хэнийг баривчлах, хэнийг цагдан хорих нь бараг үзэмжийн асуудал болсон. Цагдан хорих арга хэмжээ нь таслан сэргийлэх хамгийн сүүлийн арга хэмжээ байх ёстой гэдэг НҮБ-ийн зарчим байдаг, харин манай оронд бол хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болоод байна.

 

Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрх хамгаалах эрх мэдэл хуулиар хязгаарлагдсан

Одоогийн хуулийн заалт: Хүний эрхийн үндэсний комисс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүний эрхтэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авах боломжгүй Өөрчлөх гэхээр Үндсэн хууль зөрчинө гэсэн тайлбар хийдэг, үүнд нь УИХ-ын зарим байнгын хороо нь “үнэмшээд” явдаг.

Зорилт

  1. Монгол улс бизнесийн орчин, эдийн засгийн болон өмчийн эрх чөлөөгөөрөө дэлхийд эхний 50-д орох
  2.  2015 оны 7 дугаар сарын 1 гэхэд Монгол улс татварын эрх зүйн болон эдийн засгийн оновчтой орчинтой улс болох.

Үүний тулд:

  • Татварын маргаан шийдвэрлэх механизмыг зөв бүтэц, тогтолцоотой болгох
  • Төр ба татвар төлөгчийн эрх үүргийн тэнцвэрийг хангах
  • Татварын хяналт шалгалт эрсдэлд суурилсан байх
  • Татварын алба нь татвар төлөгчөө дарамталдаггүй, харин тусалдаг, зөвлөдөг байх
  • Татварын харилцааг эрүүжүүлэх бус иргэнжүүлэх чиглэлд “Татварын гэмт хэрэг” гэдэг тодорхойлолтыг зөв зохистой болгож хуулийн шинэчлэл хийхэд төрийн түшээдийг уриалжээ.

 

Графикууд:

 

 

Жич: Ил захидлын бүрэн эхийг эндээс унших боломжтой.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon