Нийтлэл 03 сарын 30, 2015

Монгол Хятадын хил дээр 9 кв.км талбайд эдийн засгийн чөлөөт бүс үүснэ

Монгол улс болон БНХАУ хоёр талын хил дээр 9 кв.км талбайд эдийн засгийн түншлэлийн бүс байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Хоёр тал өнгөрсөн Пүрэв гарагт Эрээн хот болон Замын Үүдийн боомт хавийн бүсийн талаар хэлэлцэхээр Эрээнд уулзжээ. Худалдааны яамын гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан захирал У.Хонгин “хоёр тал дөрөвдүгээр сард дахин уулзана” гэж Баасан гарагт мэдээлэв. Уг хэлэлцээр өнгөрсөн намар Ши Жинпин дарга айлчилж, хоёр талын хооронд чөлөөт худалдааны бие даасан гэрээ байгуулах хэрэгцээг онцолсноос үүдэлтэй гэж Шинхуа агентлаг мэдээлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улс болон БНХАУ 4170 км хилээр хиллэдэг. Хятад-Монгол-Оросын төмөр замын бүсийн дагуу байрлах Эрээн хот хоёр улсын хоорондох худалдааны 70 хувь эргэдэг хамгийн том гаалийн худалдааны бүс юм.

Долдугаар сард Хятадын засгийг газар уг бүсийг Монголтой илүү гүнзгий үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн харилцаа хөгжүүлэхийн тулд давуу эрхтэй бодлого явуулахыг зөвшөөрсөн юм.

Эрээн хотын мээр  Лүо Кинг 9 кв.км бүс хотын худалдаа, аялал жуулчлалыг бэхжүүлж, Өвөр Монголын нээлттэй хөгжилд хувь нэмэр болно гэж найдаж байгаа аж.

2014 онд манай улсын боловсруулах салбар 25 орчим хувийн өсөлттэй гарч, өөрсдөө үйлдвэрлэх, дотоодын бүтээгдэхүүн хэрэглэх сэтгэлгээ хэвшиж эхэлж буй цаг үед үйлдвэрлэлийн хөгжлөөр хэдэн алхам урд яваа Эрээн хотын өмнө ийнхүү үүдээ улам том нээх нь манай улсын “залуу” бүтээгдэхүүнүүдийг өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй.  Шинхуа болон Хятадын бусад мэдээний сувгаар мэдээлж байгаагаас үзвэл ийм хэлэлцээр хэдийн хийгджээ.  Хэлэлцээрийн нарийн ширийн одоогоор тодорхойгүй байна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon