Нийтлэл 04 сарын 26, 2015

ФОТО ЗУРАГ - Непалын газар хөдлөлт

Эверест оргилын эх орон Непалын нийслэл Катманду хотын ойролцоо хагас сайн өдрийн үдээс өмнө 7,8 баалын хүчтэй газар хөдлөлт болж, одоогийн байдлаар 2500 гаруй хүн үрэгдээд байна. Мянга мянган хүн гэмтэж, түүх соёлын өв газартай тэгшитгэгдэж, зарим жуулчид, иргэд соёлын өвийн нурангид одоо ч зарим нь дарагдаатай гэгдэж байна. Эверестийн ууланд цасан нуранги үүсэж, одоогийн байдлаар 18 уулчин амь үрэгджээ. Өргөн хүрээг хамарсан газар хөдлөлтөөр Энэтхэгийн хойд бүс нутгаар 34 хүн үрэгдэж, Төвд, Бангладешт барилга савласан байна. Гэрэл зураг эмгэнэлт осол, байгалийн хүч, хүний амь аврах, амьдрахын төлөөх тэмцлийг харуулж байна:

 

Дхарара цамхгийн нурангинд дарагдсан жуулчин

 

Аврах баг Дхарара цамхгийн нурангин дунд хүн хайж буй нь

 

Нас барсан найзынхаа хажууд 18 цаг түгжигдсэн эр амь аврагдав

 

Эрэл

 

Бахтапурын нурангийг уйлсаар орхиж буй Непал эр

 

Сүйдсэн Дхарара цамхагаас гэмтсэн иргэнийг яаралтай зөөж буй нь

 

Хамгийн азтай эр, гэрэл зурагчин Н.Шреста 7,8 баалын газар хөдлөлтийн дараах нурангинаас аврагдав.

 

Амь ба дурсамж. Амьд үлдэгсэд үрэгдэгсдэд зориулан цэцэг өлгөлөө

 

Эверест дэх аяны баазаас AFP-ийн гэрэл зурагчин Р.Шмидтийн авсан зураг

 

Уулчид цасан нурангин дунд

Эх сурвалж: time.com, telegraph.co.uk, AFP

Сэтгэгдэл бичих

arrow icon